| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07352/И |
| Дугаар | 5516 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 5516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө хаягт байрлах, “БСБ Финанс ББСБ” ХХК
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Зоригт овогт Ганболдын Оюун /РД:ФМ79031941/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанцогт шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Г.Оюун нь “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1/0872 тоот зээлийн гэрээгээр 4.888.628 төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, Жанцанц хутагт Дамдинбазар гудамж, 40-д байр, 54 тоотод оршин сууж, Баянгол дүүрэгт орших Хороолол барилгын материалын дэлгүүрийн 2 давхарт 11-р лангууг түрээслэн ажиллаж байсан ба эхний сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин хугацаа хоцроон төлөлт хийсэн. 2015 оны 12 дугаар сарын 18-наас хойш төлөлт хийхээ больсон. Одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгааг мэдэхгүй. Бид Г.Оюуны хаягийг өөрсдөө олж тогтоох боломжгүй тул эрэн сурвалжилж өгнө үү.
Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Зоригт овогт Ганболдын Оюун /РД:ФМ79031941/-ыг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК болон Зоригт овогт Ганболдын Оюун /РД:ФМ79031941/ нарын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/0872 тоот Барьцаат зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд үүгээр Г.Оюуныг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.
Түүнчлэн Ганболдын Оюун /РД:ФМ79031941/ нь Барьцаат зээлийн гэрээ байгуулах үедээ Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 хороолол, Жанханц хутагт Дамдинбазар гудамж, 40-д байр, 54 тоотод оршин сууж байсан боловч одоо уг хаягтаа оршин суудаггүй тухай Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга тодорхойлсон байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Зоригт овогт Ганболдын Оюун /РД:ФМ79031941/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь Г.Оюуныг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-тай холбоо барих утас: 302767, 88102239 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Зоригт овогт Ганболдын Оюун /РД:ФМ79031941/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 107.650 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “БСБ Финанс ББСБ” ХХК-тай
холбоо барих утас: 302767, 88102239 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА