| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2014/09296/И |
| Дугаар | 5517 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 5517
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо 30 дугаар байр 22 тоотод оршин суух, 1975 онд төрсөн 40 настай, Сартуул овогт Пэрэнлийдоржийн Гэрэлцогт /РД-ИЕ75062978/
Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо, 2 хороолол, 26 байр, 26 тоот хаягт байрлах, “Зээст” ХХК /РД:2625466/
Мицубиши делика маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардсан үндсэн нэхэмжлэлтэй, борлуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 3.357.462 төгрөгийг тус тус гаргуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариундэлгэр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч “Зээст” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Гэрэлцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Гэрэлцогт нь 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Зээст” ХХК-ид борлуулагчийн ажилд ороод 2014 оны 06 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Би “Зээст” ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн “Мицубиши Делика” маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаалж ажилд орсон. Гэтэл “Зээст” ХХК нь миний барьцаалсан автомашиныг өнөөдрийг хүртэл барьцаанаас чөлөөлж надад хүлээлгэн өгөхгүй байна. Иймд “Зээст” ХХК-иас “Мицубиши Делика” маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Гэрэлцогтын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариундэлгэр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал нь Хариуцагч “Зээст” ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр хариуцагч “Зээст” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2.792.012 төгрөгөөс татгалзаж, 565.450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч тал төлөхөөр хүлээн зөвшөөрч, 565.450 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч “Зээст” ХХК-д төлж барагдуулах, хариуцагч “Зээст” ХХК нь төлбөрийг хүлээн авсанаар Мицубиши делика маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлж, уг автомашины өмчлөлийг нэхэмжлэгч П.Гэрэлцогтод шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Зээст” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон эвлэрч байна. Эвлэрлийн гэрээгээр “Зээст” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2.792.012 төгрөгөөс татгалзаж, 565.450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч тал төлөхөөр хүлээн зөвшөөрч 565.450 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч “Зээст” ХХК-д төлж барагдуулах, “Зээст” ХХК нь уг 565.450 төгрөгийг хүлээн авсанаар Мицубиши делика маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлж, уг автомашины өмчлөлийг нэхэмжлэгч П.Гэрэлцогтод шилжүүлэн өгөхөөр зохигчид харилцан тохиролцсон. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч “Зээст” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2.792.012 төгрөгөөс татгалзаж, 565.450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч тал төлөхөөр хүлээн зөвшөөрч, 565.450 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч “Зээст” ХХК-д төлж барагдуулах, хариуцагч “Зээст” ХХК нь төлбөрийг хүлээн авсанаар Мицубиши делика маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлж, уг автомашины өмчлөлийг нэхэмжлэгч П.Гэрэлцогтод шилжүүлэн өгөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Гэрэлцогт нь хариуцагч “Зээст” ХХК-д холбогдуулан Мицубиши делика маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэлийг, хариуцагч “Зээст” ХХК нь борлуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 3.357.462 төгрөгийг гаргуулахыг шаардсан сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан эвлэрч, Хариуцагч “Зээст” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2.792.012 төгрөгөөс татгалзаж, 565.450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч тал төлөхөөр хүлээн зөвшөөрч, 565.450 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч “Зээст” ХХК-д төлж барагдуулах, хариуцагч “Зээст” ХХК нь төлбөрийг хүлээн авсанаар Мицубиши делика маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлж, уг автомашины өмчлөлийг нэхэмжлэгч П.Гэрэлцогтод шилжүүлэн өгөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч П.Гэрэлцогт, хариуцагч “Зээст” ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Зээст” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 2.792.012 төгрөгөөс татгалзаж, 565.450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч тал төлөхөөр хүлээн зөвшөөрч, 565.450 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч “Зээст” ХХК-д төлж барагдуулах, хариуцагч “Зээст” ХХК нь төлбөрийг хүлээн авсанаар Мицубиши делика маркийн 93-03 УБЯ улсын дугаартай автомашиныг барьцаанаас чөлөөлж, уг автомашины өмчлөлийг нэхэмжлэгч П.Гэрэлцогтод шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөг, хариуцагч “Зээст” ХХК-иас төлсөн 68.750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА