Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/05444

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан иргэн Лочингийн Сэрсмаад холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 255805 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-ны татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8325 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4162 төгрөгийг, хариуцагч Л.Сэрсмаагаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4162 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-д олгосугай.

 

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.