| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06879/И |
| Дугаар | 5524 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 5524
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 39 дүгээр байр, 04 тоотод байрлах, “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага /РД:5917417/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 7 гудамж, 183 тоотод оршин суух, Ламын гэгээн овогт Пүрэвийн Гангэрэл /РД:ЧН73011468/
Зээлийн гэрээний үүрэгт 133.572.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар, Ц.Энхбаяр, хариуцагч П.Гангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Пүрэвийн Гангэрэл нь “Капитал” Банк бус санхүүгийн байгууллагатай 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2016/17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10-В байр, В1 давхар хаягт орших 495 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Титэм /18103/, 10-б байр, 24 тоотод байрлах 27.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл болон хүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Иргэн П.Гангэрэлээс зээл болон зээлийн хүүний төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн болон хүүний төлбөрийг төлөхөөс зайлсхийж байсан.
Иймд зээлдэгч П.Гангэрэлээс үндсэн зээл 100.000.000 төгрөг, зээлийн хүү 27.976.66.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.595.33,33 төгрөг нийт 133.572.000 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар, Ц.Энхбаяр нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын 3.572.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 130.000.000 төгрөгийг хариуцагч П.Гангэрэл нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 21.666.667 төгрөгөөр төлж барагдуулах, дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөлгүй графикийг зөрчсөн тохиолдолд захирамжийг албадан гүйцэтгүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10-В байр, В1 давхарт орших 495 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Титэм /18103/, 10-б байр, 24 тоотод байрлах 27.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч П.Гангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын 3.572.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 130.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрч байна. 130.000.000 төгрөгийг хариуцагч П.Гангэрэл миний бие 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 21.666.667 төгрөгөөр төлж барагдуулах, дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөлгүй графикийг зөрчсөн тохиолдолд шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10-В байр, В1 давхарт орших 495 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Титэм /18103/, 10-б байр, 24 тоотод байрлах 27.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын 3.572.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 130.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч П.Гангэрэл төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 130.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 21.666.667 төгрөгөөр төлж барагдуулах, дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөлгүй графикийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10-В байр, В1 давхарт орших 495 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Титэм /18103/, 10-б байр, 24 тоотод байрлах 27.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцов.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч П.Гангэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133.572.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын 3.572.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 130.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч П.Гангэрэл төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 130.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 21.666.667 төгрөгөөр төлж барагдуулах, дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөлгүй графикийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр зохигчид харилцан тохиролцож, эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага, хариуцагч П.Гангэрэл нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын 3.572.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 130.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч П.Гангэрэл төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 130.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдрийн дотор 21.666.667 төгрөгөөр төлж барагдуулах, дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөлгүй графикийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Толгойт /18103/, Найрамдлын зам гудамж, 10-В байр, В1 давхарт орших 495 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Титэм /18103/, 10-б байр, 24 тоотод байрлах 27.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар хангуулж, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээрхарилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гангэрэлээс 807.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитал” Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА