| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00533/И |
| Дугаар | 633 |
| Огноо | 2016-08-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 633
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Игэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох гэрээний үүрэг 2,311,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие 2016 оны 5-р сарын 14-ний өдөр Л.*******д 1,700,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл Л.******* нь түүнээс хойш зээлсэн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрээд байна. ... Иймд Л.*******гаас үндсэн зээл 1,700,000 төгрөг, хүү 85,000 төгрөг, алданги 526,575 төгрөг, нийт 2,311,575 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа “Миний бие Л.*******д 1,500,000 төгрөгийг төлнө. Үлдэгдлийг нь төлөх боломжгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 1,700,000 төгрөг, зээлийн хүү 85,000 төгрөг, алданги 526,575 төгрөг нийт 2,311,575 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Д.******* нар нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 1,700,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тус тус харилцан тохиролцож, бичгийн гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна.
Зохигчдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор тус тус заасан тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан бөгөөд хуулийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна”, мөн хуулийн 282 дугаар зүйлд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хүү болон алданги шаардсан нь хуульд нийцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдсэн хэсгийг зөвшөөрөхгүй, маргаж буй үндэслэлтэйгээ холбогдуулж нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлыг нотолж чадаагүй болно.
Иймд шүүх хариуцагч Д.*******гаас үндсэн зээл 1,700,000 төгрөг, хүү 85,000 төгрөг, алданги 501,500 төгрөг нийт 2,286,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25,075 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 51,940 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 2,286,500 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 51,534 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгов.
Шүүх хариуцагч Д.*******д шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 51,940 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас тэмдэгтийн хураамж 51,534 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН