Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 5525

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 31/1 дүгээр байр, 28 тоотод оршин суух, Бэсүүд овогт Батбаярын Мөнхцэцэг /РД:УХ92091701/

     Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагч 61 дүгээр гудамж,   771 тоотод оршин суух, Цагаан овогт Алтанхуягийн Ууганбаяр /РД:УУ88112316/

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2008 онд 10 жилд суралцаж байхдаа А.Ууганбаяртай танилцсан. Түүнээс хойш А.Ууганбаяртай үерхсэн ба 2011 оноос хойш хамтын амьдралтай болсон. Бидний дундаас 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү У.Эрхэмбаяр төрсөн. Хүүг төрснөөс хойш А.Ууганбаяр манай гэрт хамт амьдарч байсан ч хоорондын таарамжгүй байдал, маргааны улмаас 2014 онд А.Ууганбаяр нь хүү бид хоёрыг орхиж явсан. Үүнээс хойш хамт амьдрах гэж хоёр ч удаа байр хөлслөөд амьдарч үзэхэд намайг зодсон учир салсан. Тусдаа амьдарсан үеэс хүү У.Эрхэмбаяр миний асрамжид эрүүл өсч торниж байгаа ба 4 нас хүртлээ улсын цэцэрлэгт хүмүүжиж байсан боловч миний ажлын цаг урт учраас хүүг цэцэрлэгээс авах боломжгүйгээс хүүгээ хувийн төлбөртэй цэцэрлэгт хүмүүжүүлж эхэлсэн. А.Ууганбаяр нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр боломжоороо мөнгө өгч байхаар тохиролцсон боловч хэдэн сар мөнгө өгөөд алга болсон.

Иймд хүү У.Эрхэмбаярын эцэг А.Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч А.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Мөнхцэцэгтэй 2008 онд танилцаж, улмаар хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү У.Эрхэмбаяр төрсөн. Бид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас 2014 оны 06 дугаар сараас салж тусдаа амьдарсан. Үүнээс хойш хүү У.Эрхэмбаярт тогтмол мөнгөн тэтгэмж өгч заримдаа хуримтлагдсан үед нөхөж өгөх зэргээр аавын үүргээ биелүүлэхийг эрмэлзэж ирсэн.

Иймд хүү У.Эрхэмбаярт хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

    

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь хариуцагч А.Ууганбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Б.Мөнхцэцэг, А.Ууганбаяр нар нь 2008 онд танилцаж хамтран амьдарч, 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү У.Эрхэмбаярыг төрүүлсэн болох нь шүүхэд гаргасан зохигчдын тайлбар, бүртгэлийн №0000776725 Г-1281 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Зохигчид цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарласан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

            Хүү У.Эрхэмбаярын эцэг нь Алтанхуягийн Ууганбаяр болох нь бүртгэлийн №0000776725 Г-1281 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээр тогтоогдсон байна.

Иймд 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү У.Эрхэмбаярыг 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг А.Ууганбаяраар тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хэдийгээр хүү У.Эрхэмбаяр нь эхийн асрамжид байгаа боловч эцэг А.Ууганбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болохыг дурьдах нь зүйтэй.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн              шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болно.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1. дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч А.Ууганбаяраас 70.200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Хариуцагч А.Ууганбаяр нь энэ өдрийн шүүх хуралдааныг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                          

                                                 

                                                   ТОГТООХ нь:

         

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү У.Эрхэмбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Ууганбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

 

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1. дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.Ууганбаяраас 70.200 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                 

                                  

                             

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА