Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 580

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-,

шүүгдэгч Б.А, С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-д холбогдуулан,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.П-д холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .................. тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Б.А /РД:......................./.

 

2. Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн операторч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, ................. тоотод  оршин суугаа, урьд ял шийтгэлгүй, С.П /РД:.................../.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт байрлах “Шугшаа Уул” зочид буудлын .......тоотод иргэн О.П-гийн биед халдан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

С.П-тэй бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Д, Э.М нарын “Самсунг С3”, “Самсунг С6” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Шүүгдэгч С.П нь Б.А-тай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Д, Э.М нарын “Самсунг С3”, “Самсунг С6” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх7/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1хх8,10/, хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мэдүүлэг /1хх85/, хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №518 дугаартай шинжилгээ /1хх33/, гэрч Ж.Ж-гийн мэдүүлэг /1хх101/, шүүх сэтгэц эмгэг судлалын №193 дугаартай  дүгнэлт/1хх111/, шинжээчийн №309 дугаартай дүгнэлт /1хх120/, гэрч Э.З-ын мэдүүлэг /1хх24/, гэрч С.Б-гийн /1хх26/ мэдүүлэг, өвчний түүх /1хх 135/, хохирогч Э.М-ийн мэдүүлэг /1хх211, 2хх61/, хохирогч Б.Д-ийн  мэдүүлэг /1хх215, 2хх66/, гэрч С.Д-ын мэдүүлэг /2хх68/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /2хх70/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх236/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх93-96/, хохирлын баримтууд /1хх188-193/ оролцогчийг хүсэлт, гомдлыг шийдвэрлэж байсан тогтоолууд болон шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай:

Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Э.З-с ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан “...Шугшаа Уул зочид буудалд П гэгч нь үл таних хүнд зодуулсан байдалтай байна” тэмдэглэл /1хх4/

2. Хэргийн газрын үзлэг хийсэн “Өмнөговь аймгийн Гурван тэс сумын төвд байрлах “Шугшаа Уул” нэртэй зочид буудлын .................... тоот өрөөнд болсон гэх ба тухайн өрөөний хаалга онгорхой байх ба дотор нь 20-25 орчим насны нүүр хэсгээрээ цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон архи согтууруулах ундаа үнэртүүлсэн эрэгтэй хүн унтаж байв... тус өрөөний шал нь цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба уг улаан өнгийн зүйл нь хатсан байдалтай байв...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх5/

3. Хяналтын камерт үзлэг хийсэн “...цээжин дээрээ шивээстэй эрэгтэй хүн гадуур хувцастай эрэгтэй хүний дээр гарч гараараа цохиж байгаа болон хөлөөрөө дэвсэж байгаа дүрс бичлэгүүд байлаа ...” тэмдэглэл /1хх7/

4. Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1хх8,10/

5. Хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын “Манай хүү Өмнөговь аймагт хүнд зодуулаад тархинд цус хурсан, мэдрэлийн судас дарагдсан, тархи цуурсан гэх оноштой Улаанбаатарт гэмтлийн эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Манай хүү О.П нь явж чадахгүй, толгой эргэнэ, хөл нь дулаацахгүй ярьж чадахгүй байна. Нийт 3 сая орчим төгрөгийн зардал гарсан байна” гэсэн /1хх 85/ мэдүүлэг.

6. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №518 дугаартай шинжилгээний дүгнэлтэд “О.П-гийн биед тархины хүнд зэргийн няцрал, баруун зулай ясны зөрсөн, чамархай, суурь ясны баруун дэлбэн, шанаа яс, дагзны баруун заадас дагасан, хамар ясны хугарал, баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхи, хацар, шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн дал, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” тодорхойлжээ /1хх33/.

7. Шинжээч эмч Ж.Ж-гийн “... 520 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд үзлэгээр цээжний зүүн талд 7 дугаар хавирга эгэмийн дунд шугамын эмзэглэлтэй гэсэн энэ нь рентген зурагт ясанд ямар нэгэн гэмтэл өөрчлөлтгүй гэсэн учир дүгнэлтэнд дурьдагдаагүй, баруун дээд 1 дүгээр шүдний доод хэсгийн эмтэрсэн гэдэг эмтэрлийн хэмжээ жижиг хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй эрүүл мэндийг сарниулахгүй учир дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байна. 518 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд О.П-гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины хүнд зэргийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар хүнд, баруун зулай ясны зөрсөн, чамархай, суурь ясны баруун дэлбэн, шанаа яс, дагзны баруун заадас дагасан хугарал зэрэг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд, хамар ясны хугарал, баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхи, хацар, шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн, эрүү, зүүн дал, баруун зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой” мэдүүлэг /1хх101/.

8. Шүүх сэтгэц эмгэг судлалын №193 дугаартай “О.П- нь бусдад зодуулж гэмтсэнээс болж тухайн үйл явдлыг санахгүй байх боломжтой байна. О.П- нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй байна. О.П-гийн дээрхи эмгэг нь 2018 оны 10 дугаар  сарын 21-ний өдөр зодуулан тархинд хүнд гэмтэл авсны улмаас үүссэн байх боломжтой байна. О.П нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. О.П нь хэрэг үйлдэгдсэнээс хойш өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадах чадвартай байна ... ” дүгнэлт /1хх111/,

9. Гэрч Э.З-ын “2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Шугшаа Уул зочид буудалд ажлын байран дээрээ ирсэн чинь ............. өрөөн дотор нүүр нь нэлэнхүйдээ цус болчихсон эрэгтэй хүн орон дээр хэвтэж байсан. Мөн өрөөний шал, буудлын хоёр давхрын шал цус болсон байсан...Хяналтын камерыг шүүж үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай буудалд буусан адидас цамцтай эрэгтэй хүнд зодуулж байгаа бичлэг гарч ирсэн. Мөн тэр адидас цамцтай хүн уг иргэнийг зодож байхдаа цамцаа тайлсан нүцгэн биетэй 2 мөрөн дээрээ шивээстэй хүн байсан. Хяналтын камераас харахад шивээстэй хүн нь нөгөө хүнээ л  зодоод байсан. Харин буудалд хэвтэж байдаг хүн бол шивээстэй хүнээсээ зугтах үйлдэл л хийгээд байсан ” гэсэн мэдүүлэг /1хх24/.

10. Гэрч С.Б-гийн “2018 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим Улаанбаатар явах нэг хүн яаралтай унаа хайгаад байна, би явах уу гэхээр нь очиход нэг танихгүй залуу нэг том цүнх тэвэрчихсэн зогсож байснаа надтай мэндлээд шууд машинд ороод суучихсан. З тэр үед шууд давхиад явчихсан. Тэгээд би тэр танихгүй залуутай ярилцсан. Тэр залуу надад  хэлэхдээ Улаанбаатар хот руу явах яаралтай ажил гарчихлаа, ах маань өнгөрчихлөө, хүнд хорлогдчихсон юм шиг байна гэж хэлсэн. Мөн тэр хэлэхдээ Өмнөговь аймгийн төв рүү явсан ч яахав гэж хэлсэн. Тэгэхлээр нь би гэнэт санаад тухайн өдрийн өглөө манай сумын цагдаатай хамт явж байсан хүн байна гэж бодоод тэр хүнд би чамд явж өгч чадахгүй гэж хэлсэн. Дараа нь би тэр хүнээс салаад П цагдаа руу залгаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх26/,

11. Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогчид хүнд гэмтэл учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Б.А

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт байрлах “Шугшаа Уул” зочид буудлын .........тоотод иргэн О.П-тэй маргалдан, түүний биед халдаж, зодсон болох нь хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн “...цээжин дээрээ шивээстэй эрэгтэй хүн гадуур хувцастай эрэгтэй хүний дээр гарч гараараа цохиж байгаа болон хөлөөрөө дэвсэж байгаа дүрс бичлэгүүд байлаа ...” гэх тэмдэглэл, гэрч Э.З-ын “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай буудалд буусан адидас цамцтай эрэгтэй хүнд зодуулж байгаа бичлэг гарч ирсэн. Мөн тэр адидас цамцтай хүн уг иргэнийг зодож байхдаа цамцаа тайлсан нүцгэн биетэй 2 мөрөн дээрээ шивээстэй хүн байсан. Хяналтын камераас харахад шивээстэй хүн нь нөгөө хүнээ л зодоод байсан. Харин буудалд хэвтэж байдаг хүн бол шивээстэй хүнээсээ зугтах үйлдэл л хийгээд байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.А-н энэхүү хууль бус үйлдлийн улмаас О.П-гийн эрүүл мэндэд “...тархины хүнд зэргийн няцрал, баруун зулай ясны зөрсөн, чамархай, суурь ясны баруун дэлбэн, шанаа яс, дагзны баруун заадас дагасан, хамар ясны хугарал, баруун нүдний алимны салстын цус харвалт, дээд доод зовхи, хацар, шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн дал, баруун зүүн шилбэнд зулгаралт...” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 518 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 

 

Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруутайд  дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.А, С.П нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Хохирогч Э.М-ийн “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Б.Д-ийн хамт 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Бумбод” фитнес орж дасгалаа хийх гээд явж байхад үл таних хоёр залуу Мах импэкс компаний урд засмал зам дагуу байдаг саравчнаас ахын хоёр дүү нааш ир юм асууя гэхээр бид хоёр яваад очсон чинь ахын хоёр дүү наашаа суу гэж хэлээд ууж байсан 2 литрийн Боргио пиво шидээд наадхаа аягал пизда минь гэхээр нь манай найз Д аягалаад өгсөн...Тэгээд пиво ууж байхдаа манай найзыг утсаа өгч бай ах нь нэг хүнтэй яръя гэхээр нь манай найз утсаа өгсөн чинь ярьчихаад буцаад өгөөд хэсэг байж байгаад ... утсыг нь булааж аваад өөрийнхөө симийг хийгээд одоо чиний утсыг би ломбарданд тавьж архи ууна, чи надаас 2 хоногийн дараа ирээд аваарай тэр болтол наад утсаараа холбоо барьж бай гээд босоод цаашаа яваад өгөхөөр нь араас нь утсаа авъя гээд дагаад явсан ...Тэгээд байж байтал миний утас цүнхэн дотор дуугарсан чинь нэг намхан залуу нь чиний утас чинь цүнхэн дотор чинь байна гаргаад ир гэхээр нь гаргаж ирэхэд ах залгаж байхаар нь яг авах гэсэн чинь миний гарнаас булааж аваад таслаад миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд ... найзруугаа хандан энэ бацаан гэртээ утсаа үлдээчихсэн гээд байсан чинь гар утас нь гараад ирлээ одоо яах вэ гэсэн чинь нөгөө ах нь чи яасан зэвүүн бацаан бэ гээд намайг зодох гээд дайраад байж байтал манай ах өөдөөс гараад ирсэн. Тэгээд юу болсон бэ аль хүн юм гэхээр нь би тэр 2 хүн гээд заасан чинь манай ах та нар хүүхдийн утас өгөөчээ гэсэн чинь юун утас энэ чинь миний утас гээд дайраад байсан. Тэгсэн чинь ах миний утсыг барьж байсан залуугийн гараас булааж аваад Д бид хоёрт миний “Самсунг эс 6”, найз Б.Д-ийн “Самсунг эс 3” загварын утаснуудыг буцаан авч өгсөн чинь намхан нь өндөртөө хандан наад хүмүүсийг чинь ална гээд чулуу бариад зогсож байтал цагдаа нар ирээд авч явсан. Намайг намхан залуу нь нүүрлүү нэг удаа хүчтэй цохисон өөр цохиж зодоогүй болохоор ямар нэгэн гэмтэл учирсан газар байхгүй. Тухайн үед манай найз Б.Д-ийн “Самсунг эс-3” гар утсыг махлаг биетэй залуу нь утсаар чинь яриад өгье гэж хэлж авчихаад буцааж өгөөгүй тэгээд буцааж авъя гэж хэлэхэд ална шүү гэж хэлээд миний утсыг өгөөгүй. Тэгээд хажуунаас нь  намхан залуугийн өндөр залуу нь ална шүү гэж хэлээд айлган сүрдүүлээд байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх211, 2хх61/

2. Хохирогч  Б.Д-ийн “... найз Э.Мягмарсүрэнгийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Бумбод” фитнес орж дасгалаа хийх гээд явж байхад үл таних хоёр залуу Мах импэкс компаний урд засмал зам дагуу байдаг саравчнаас ахын хоёр дүү нааш ир асуух юм байна гэхээр бид хоёр яваад очсон ... пиво ууж байхдаа чи гар утасаа өгч бай ах нь нэг хүнтэй яръя гэхээр нь би гар утсаа тэр ахад өгсөн юм. Тэгээд би гар утсаа буцаад авах гэсэн чинь одоо чиний утасыг би ломбарданд тавьж архи ууна чи надаас 2 хоногийн дараа ирээд аваарай тэр болтол наад утсаараа холбоо барьж бай гээд босоод цаашаа яваад өгөхөөр нь араас нь утсаа авъя гээд дагаад явж байгаад би утсаар ахынхаа хүүхэд рүү нь залгаад бид хоёрыг явж байсан чинь хоёр залуу дээрэмдэх гээд байна чи ахад хэлээд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай найз Э.М-ийн утас цүнхэн дотор дуугарсан чинь нэг намхан залуу нь чиний утас чинь цүнхэн дотор чинь байна гаргаад ир гэхээр нь гаргаж ирэхэд найз Э.М-ийн ах залгаж байхаар нь яг авах гэсэн чинь миний гарнаас булааж аваад таслаад найзын нүүр лүү гараараа нэг удаа цохисон...тухайн үед манай найз Э.М-ийн Самсунг эс-6 гар утсыг махлаг биетэй залуу нь 1 удаа зүүн хацар руу нь хүчтэй цохиж авсан. Тэгээд хамт явж байсан залуу нь хажуунаас ална шүү гэж хэлээд айлган сүрдүүлээд байсан... миний гар утас самсунг эс-3, Э.М-ийнх самсунг эс-6 загварын утас байсан, С.П нь утсыг чинь өгөхгүй гэж хөөсөн, бид хоёрын утсыг авчихаад өгөхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх215, 2хх66/

 

3. Гэрч С.Д-ын “... М- утасдаад гар утас дээрэмдчихлээ гэсэн, би хаана байгааг асуухад Тэсогийн урд замаар сүүний үйлдвэр чиглээд явж байна гэсэн. Тэгэхээр нь би урдаас тосоод очсон чинь М-ийг найзтай нь үл таних хоёр залуу дагуулаад явж байсан. Тэгээд би урдаас нь очоод яагаад хүүхдийн утас аваад байгаа юм бэ гэхэд тийм юм байхгүй, утас аваагүй гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн чинь тэр хоёр хоёулаа хоёр тийшээ зугтаасан. Намхан биетэйг нь хөөсөн чинь гүйж яваад газар унасан. Би цагдаа ирэх хооронд уг хүнээс дүүгийн дээрэмдүүлсэн гэх 2 гар утсыг буцааж авахад нэг утаснаас нь өөрийнхөө сим картыг гаргаж авсан. Нөгөө өндөр залууг нь М хамт явсан найзтайгаа барьж авсан. Тэгээд цагдаа дээр ирсэн. Дүүгийн гар утсыг дээрэмдсэн гэх хоёр хүн нилээн согтуу байсан. Тэр үед М цохисон гэж хэлж байсан уг хэн нь цохисныг хэлээгүй, М-ийн уруул дотор талдаа жоохон язарсан байсан...” гэсэн мэдүүлэг /2хх68/

 

4. Гэрч Ц.Б-ийн /эргүүлийн офицер/ “2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлбэ 30 дээр үүрэг гүйцэтгэж байхад 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, саадан дотор 2 хүүхдийн гар утсыг дээрэмдлээ гэсэн дуудлагын дагуу шалгахад 2 залуу 30 орчим насны хоёр согтуу хүнийг гар утас дээрэмдсэн, дарамталсан гэж барьж зогсож байсныг хэсэг дээр авчирч биед нь үзлэг хийхэд биеийн байцаалт байгаагүй. Тэгэхээр нь өөрсдийнх нь хэлснээр овог нэр регистрийн дугаараар нь илтгэх хуудас бичиж эрүүлжүүлсэн. Хохирогч хүүхдүүд энэ хоёр бид хоёрыг архи уу гэж шахаад уухгүй гэсэн чинь зодох гэж дарамталж бид хоёрын гар утсыг дээрэмдсэн гэж хэлсэн. Холбогдогч Б.А, П нар хүний гар утас дээрэмдээгүй, таньдаг хүүхдүүд гэх зэргээр худлаа хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх70/

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “самсунг эс-3 загварын утсыг 80.000 төгрөг, самсунг эс-6 загварын утсыг 220.000 төгрөг”-өөр тус тус үнэлжээ. /1хх236/

 

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч Э.М, Б.Д нар нь шүүгдэгч Б.А, С.П нарыг шууд таньсан тухай тусгажээ. /2хх93-96/

 

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А, С.П нар  мэдүүлэхдээ: “...зүйлчлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна, тухайн үед хохирогч гэх хоёр залуутай хамт пиво уусан, гар утсыг нь авчхаад буцааж өгсөн, өөрсдийнх нь зөвшөөрлөөр гар утсыг дэлгүүрт тавьж нэмж пиво авч уух гээд явж байсан, зодож цохисон, дарамталсан зүйлгүй...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.А, С.П нар.

Шүүгдэгч нар нь хэдийгээр хохирогч нарын гар утсыг өөрсдийнх зөвшөөрлөөр авч ашигласан, буцааж өгсөн, хамтдаа пиво уусан, өөрсдийнх нь зөвшөөрлөөр дэлгүүрт барьцаанд тавьж нэмж пиво авч уухаар хамт явж байсан, хүч хэрэглээгүй гэж марган, мэтгэлцсэн боловч хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар энэ нь үгүйсгэгдэж байна.

 

Үүнд: Хохирогч Э.М-ийн “...Тэгээд ...найзруугаа хандан энэ бацаан гэртээ утсаа үлдээчихсэн гээд байсан чинь гар утас нь гараад ирлээ одоо яах вэ гэсэн чинь нөгөө ах нь чи яасан зэвүүн бацаан бэ гээд намайг зодох гээд дайраад байж байтал манай ах өөдөөс гараад ирсэн...намхан залуу нь /Б.А/ нүүрлүү нэг удаа хүчтэй цохисон... Тухайн үед манай найз Б.Д-ийн “Самсунг эс-3” гар утсыг махлаг биетэй залуу нь утсаар чинь яриад өгье гэж хэлж авчхаад буцааж өгөөгүй, тэгээд буцааж авъя гэж хэлэхэд ална шүү гэж хэлээд өгөөгүй. Тэгээд хажуунаас нь өндөр залуу нь /С.П/ ална шүү гэж хэлээд айлган сүрдүүлээд байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Д-ийн “...найз Э.М-ийн утас цүнхэн дотор нь дуугарсан чинь нэг намхан залуу нь чиний утас чинь цүнхэн дотор чинь байна гаргаад ир гэхээр нь гаргаж ирэхэд найз Э.М-ийн ах залгаж байхаар нь яг авах гэсэн чинь миний гарнаас булааж аваад таслаад ...тухайн үед манай найз Э.М-ийн Самсунг эс-6 гар утсыг махлаг биетэй залуу нь 1 удаа зүүн хацар руу нь хүчтэй цохиж авсан. Тэгээд хамт явж байсан залуу нь хажуунаас ална шүү гэж хэлээд айлган сүрдүүлээд байсан, ...С.П нь утсыг чинь өгөхгүй гэж хөөсөн, бид хоёрын утсыг авчхаад өгөхгүй байсан” гэх мэдүүлэг,

гэрч С.Д-ын “...Тэгээд би урдаас нь очоод яагаад хүүхдийн утас аваад байгаа юм бэ гэхэд тийм юм байхгүй, утас аваагүй гэсэн. Би цагдаа ирэх хооронд уг хүнээс дүүгийн дээрэмдүүлсэн гэх 2 гар утсыг буцааж авахад нэг утаснаас нь өөрийнхөө сим картыг гаргаж авсан. Дүүгийн гар утсыг дээрэмдсэн гэх хоёр хүн нилээн согтуу байсан. Тэр үед М- цохисон гэж хэлж байсан...уруул дотор талдаа жоохон язарсан байсан...” гэх мэдүүлгүүд болон бусад баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.А, С.П нарын үйлдлийг дүгнэн үзвэл, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийг үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл /пиво/ ууж байхдаа хажуугаар нь явж байсан Э.М, Б.Д нарыг дуудаж, пиво аягалуулсан, улмаар Б.А нь Б.Д-д хандан утсаар чинь ярьчихаад өгье гэж аваад буцааж өгөлгүй, ломбарданд тавьж архи авч ууна гэсэн, хохирогч нар утсаа өгөхгүй гэхэд “ална шүү” гэх байдлаар дарамталсан, улмаар хойноос нь дагаад явж байхад хохирогч Э.М-ийн гар утас цүнхэнд нь дуугарахад утасгүй гэж худлаа хэллээ гэж нүүрэн тус газар нь гараараа цохиж утсыг авсан, С.П нь мөн зодох гэж дайрсан, улмаар “ална шүү, утсыг чинь буцааж өгөхгүй, зайл гэж хөөсөн” зэргээр хэлж, ярьж байсан үйл баримт тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэлээ.

 

Тодруулбал: Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар зодох цохих, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаарах ба хүч хэрэглэхээр заналхийлж авах гэдэгт: “үг хэл”-ээрээ “ална шүү”, “зодно шүү” гэж сүрдүүлэн айлгах хэлбэрээр заналхийлэлтийн халдлага хийж, зодохоор дайрах зэргээр эд зүйлээ өгөхгүй бол бодитоор хүч хэрэглэхээр дарамтанд оруулж, сэтгэл зүйн хувьд хохирогчийн эсэргүүцлийн дарсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог.

 

Тиймээс шүүгдэгч Б.А, С.П нарын хувьд анхнаасаа хохирогч нарыг танихгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ юм асууя гэж дуудсан, тэр үеэсээ эхлэн Б.А нь “пиво аягал пизда минь”, “нэг уучих” гэх байдлаар дарамтлах байдлаар харилцсан, улмаар гар утсыг нь ашиглачхаад буцааж өгөхгүй ломбарданд тавьж нэмж пиво авч ууна гэсэн, гар утсаа авъя гэхэд “ална шүү” гэсэн, мөн хохирогч Э.Мийг гар утас байхгүй гэж худлаа хэллээ гэж нүүрэн тус газар нь цохисон, С.П-ын хувьд Б.А-н үйлдэлд хүч нэмэх байдлаар хохирогч нарыг үг хэлээр “ална шүү”, “утсыг чинь өгөхгүй”, “одоо зайл” гэсэн, “ямар зэвүүн бацаан бэ” гэж зодох гэж дайрсан зэрэг нь хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар ... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.А-н хувьд хохирогч Э.М, Б.Д нарын эд хөрөнгийг /гар утсыг/ хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авах үед шүүгдэгч С.П нь санаа зорилго, үг хэл, үйлдлээрээ нэгдэн, дэмжлэг үзүүлэн, хүч нэмж, хохирогчийг дарамтлан, дээр дурдсан үг хэллэг хэрэглэн айлган сүрдүүлж, эрүүл мэндэд нь халдахаар дайрч заналхийлсэн зэрэг нь гэмт хэргийг “хамтран гүйцэтгэсэн” буюу бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь хялбар аргаар мөнгө олж, архи согтууруулах ундааны зүйл авах гэсэн шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон”-оор төгс үйлдэгдсэн, үйлдлээ бүлэглэн гүйцэтгэсэн байх тул энэ талаарх улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.А, С.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг бусдад төлөх төлбөрийн тухайд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирогч О.П-гийн эмчилгээний зардалд нийтдээ 5.000.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдсон 1.988.912 төгрөгийг шүүгдэгч Б.А-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгуулж шийдвэрлэлээ. Мөн хохирогч О.П-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэргийн хор уршигийн хувьд цаашид эмчилгээ шаардлагатай болон сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн дүгнэлтээр “Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, хэсэгчилсэн ойгүйдэл сэтгэцийн эмгэгтэй” болсон байх тул баримтаар нэхэмжлээгүй үлдэгдэл эмчилгээний зардал болон цаашид гарах гэм хор, хор уршигтай холбоотой зардлыг шүүгдэгч Б.А-с иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч Б.А, С.П нь “дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” хэргийн улмаас хохирогч Э.М, Б.Д нарт учирсан 20.000 төгрөгийг хувь тэнцүүлэн нь шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 8 жилийн хорих ял, ялыг нэмж нэгтгээд нийт 12 жил хугацаагаар ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан болно. 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын бүлэглэн гүйцэтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг харгалзан үзсэн болно.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.А-н хувийн байдлын хувьд урьд нь 4 удаа булаах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, 2018 оны 4 дүгээр сарын 22-нд гэмт хэрэг үйлдсэний дараа, 2018 оны 10 дугаар сарын 21-нд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэнг зайлшгүй харгалзан үзэх үндэстэй юм. 

 

Шүүгдэгч Б.А болон С.П-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан авч үзлээ.

 

Иймд дээр дурдсан нөхцөл байдал болон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хохирлыг нөхөн төлнө гэж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.

 

Мөн шүүгдэгч Б.А-н шунахайн сэдэлттэйгээр хохирогч Э.М, Б.Д нарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эд хөрөнгийг нь дээрэмдэн авсан, гэмт хэрэг үйлдэхэд голлох үүрэгтэй оролцсон, түүний хувийн байдлыг тус тус харгалзан үзэж бүлэглэсэн үйлдэлд ялыг ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг баримтлан ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.А-д нийт 8 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх, ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.П нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх үйлдэлд шүүгдэгч Б.А-тай үйлдлээрээ нэгдэн бүлэглэн гүйцэтгэсэн, оролцооны хувьд хүч нэмэх,  заналхийлэх байдлаар оролцсон, гэмт хэргийн учруулсан хохирол, хор уршигийн шинж бага эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нийслэл нэртэй 2 литрийн пивоны сав 2 ширхэг, Тайга нэртэй архины шил 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрэгтэй хүний дотуур хувцас 2 ширхэг зэргийг устгаж, хар өнгийн айфоне 5с маркийн гар утсыг шүүгдэгч Б.А-д буцаан олгож, 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөн эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н  цагдан хохирогдсон 172 хоног, шүүгдэгч С.П-ын цагдан хоригдсон 10 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцох, шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжүүлэх, шүүгдэгч С.П-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А, С.П нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

-  Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.П-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А-д оногдуулсан 8 /найм/ жил хорих ял, С.П-д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н цагдан хоригдсон 172 /нэг зуун далан хоёр/, шүүгдэгч С.Пын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-с 1.988.912 /нэг сая есөн зуун наян найман мянга есөн зуун арван хоёр/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгож, шүүгдэгч Б.А, С.П нараас нараас хувь тэнцүүлэн тус бүр 10.000 /арван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.М, Б.Д нарт тус тус  олгосугай.

7. Хохирогч О.П нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн асуудлаар шүүгдэгч Б.А-с иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нийслэл нэртэй 2 литрийн пивоны сав 2 ширхэг, Тайга нэртэй архины шил 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, эрэгтэй хүний дотуур хувцас 2 ширхгийг устгаж, хар өнгийн айфоне 5эс маркийн гар утсыг шүүгдэгч Б.А-д буцаан олгож, 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацааг дуустал хавсаргахыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарын эдлэх ялыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шүүгдэгч С.П-д авсан “Хувийн баталгаа гаргах”, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

12. Шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шүүгдэгч С.П-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай шийтгэх тогтоолын хувийг хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Янжинлхамд даалгасугай.

14. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

15. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, С.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР