Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 590

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Төгөлдөр,

улсын яллагч: Р.Энх-Оюун,

шүүгдэгч: Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Батаа /ШТЭД-1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Ө-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..........................  дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт, ....................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Э.Ө /РД:............./.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ................. тоотод оршин суух иргэн Г.Б-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 42 инчийн “Самсунг” маркийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлан авч, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Г.Б-ийн мэдүүлэг /хх16-17, 77/, иргэний нэхэмжлэгч Ч.Г-н мэдүүлэг /хх20-21/, гэрч Ц.Ч-ын мэдүүлэг /хх76/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх35-36/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх43-44/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд, /хх3-5/, “Тэнцвэр эстимэйнт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх50-52/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх8-10/, яллагдагч Э.Ө-гийн мэдүүлэг /хх84-85/, яллагдагч Э.Ө-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх55/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Э.Ө-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Б-ийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 12-1/а тоот гэрээсээ гараад 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн гэрийн хаалга хаалттай байсан. Тэгээд би гэртээ ороход манай гэрийн хойморт цагаан өнгийн шургуулгатай тавиур дээр байсан хар өнгийн “Самсунг” маркийн 42 инчийн зурагт алга болсон байсан. Тэгээд манай гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байсан, зурагтны хажуугийн шилэн хаалгатай цагаан өнгийн шкафанд байсан МД-121-ийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй дунд гарын цулгуй мөнгөн аяга байсан алга болсон байсан...2019 оны 3 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед Э.Ө над руу залгаад 10.000 төгрөг зээлчих гэж гуйхаар нь гэрт ирээд авчих гэж хэлсэн. Тухайн үед би аав Г-ын гэрт байсан бөгӨ-д тусдаа гараад удаагүй байгаа бөгӨ-д аавынхаа гэрийг гэртээ байна гэж хэлсэн. Тэгсэн Ө шууд манай гэрт очсон юм байна лээ. Тэгээд Ө манайд хүн байхгүйг мэдчихээд чи гэртээ байхгүй хаана байна гэж залгасан. Тэгэхээр нь би аавынд байна ш дээ гэж хэлсэн чинь Ө аавын гадаа ирээд надаас 10.000 төгрөг аваад явсан. Тэгээд тэр орой би Ө-д гэртээ хонохгүй аавындаа хонох гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд л Ө манай гэрт шөнө хүн байхгүйг мэдээд хулгай хийсэн байх. ...Надад цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн зурагт болон мөнгөн аягаа эх хувиар нь хүлээн авсан байгаа... ” гэх мэдүүлэг /хх16-17, 77/

2. Иргэний нэхэмжлэгч Ч.Г-н “...Би 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хуучин эцсийн автобусны буудлын хажууд байдаг Тумбааш гэх худалдааны төвийн үүдэнд өөрийн таксинд явдаг машин дотроо сууж байтал үл таних 3 залуу “Соната-3” маркийн таксинаас нэг зурагт тэврээд бууж ирээд тухайн Тумбаш гэх дэлгүүр рүү орсон. Тэгээд тэр 3 залуугийн нэг нь түрүүлж гарч ирээд нөгөө сууж явсан таксиндаа суусан. Тэгээд удаагүй байж байтал үлдсэн 2 залуу нь нөгөө зурагтаа тэврээд гарч ирсэн, тэгэхээр нь тэр зурагт тэвэрч явсан залуугаас барьж яваа зурагтаа зарах юм уу гэж асуусан. Тэгтэл тэр 2 залуугийн нэг нь хүрч ирээд зарна 300.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд буцаад машин руугаа суух үед нь буцаж дуудаад ах шууд бэлэн 200.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу ав ав гэж хэлэхэд цаанаас нэг залуу нь хүрч ирээд Ө энэ ахын чинь зурагт гэсэн биздээ болох юм уу гэж асууж байсан. Тэгтэл надад зурагт зарсан залуу болно би мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд тэр зурагтыг 200.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод шалгаж үзэхээр миний машинд зурагт зарах гэж байгаа залуу суугаад гэрээ зааж өгсөн. Тэгээд би тэр залуутай гэрт нь ороод надад зарсан зурагтыг асааж үзээд ажиллаж байхаар нь буцаж гараад ирэхэд нөгөө 2 залуу нь ирчихсэн байсан. Тэгээд тэр 3 залуу миний машинд суугаад манай гэрийн гадаа очоод би хүүхдээрээ 200.000 төгрөг гэрээсээ гаргаж ирүүлээд зурагтаа хүүхэддээ өгч оруулаад би тэр 3 залуугийн Ө гэж дуудаж байсан залууд 200.000 төгрөгийг өгсөн. ...Би өөрийн 200.000 төгрөгөө хулгай хийсэн хүнээс гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх20-21/

3. Гэрч Ц.Ч-ын “....Би тэр өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байгаад 17 цагийн үед найз Б-тай цуг гэрлүүгээ явсан. Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 8-47 тоотод байдаг юм. Тухайн үед Ө манайд амьдарч байсан  юм. Б- бид 2 дэлгүүрээс 2,5 литрийн Боргио пиво аваад байшиндаа аваад ороод ирсэн чинь манай байшингийн үүдний амбаарт хар өнгийн 42 инчийн ЛСД зурагт байсан. Тэгээд би гайхаад бодвол Ө авч ирсэн байлгүй гэж бодоод Б-тай пиво уух гээд сууж байтал Ө араас орж ирсэн. Би Ө-гөөс энэ хэний зурагт вэ? гэсэн чинь манай таньдаг ахын зурагт байгаа юмаа би өрөндөө авсан юм гэж хэлсэн. Тэгээд Ө Б- бид 3 авсан пивоо хувааж ууж дуусгасан. Дуусаад байж байтал Ө дахиад уух уу? гэсэн. Мөнгө байхгүй ш дээ гэсэн чинь зурагтыг ломбарданд тавьчихъя гэсэн бөгӨ-д болох юм уу? гэсэн чинь болноо асуудалгүй гэж хэлсэн. ...Зурагтаа тэврээд ломбард руу орсон чинь хямдхан авах гээд байхаар нь болиод гараад явж байсан чинь замын хажууд байсан машинтай ах Өөөс зурагтаа зарах юм уу? гэж асуусан чинь Ө уулзаад зурагтаа 200.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Тэгэхээр нь би танай ахын зурагт гээ биздээ болох юм уу гэж асуусан чинь болно, хамаагүй би ахтайгаа ярьчихна гээд байсан. Тэгээд бид 3 тэр хүний машинд суугаад гэрт очиж асааж шалгаж үзүүлсэн бөгӨ-д тэр ах 200.000 төгрөгийг Ө-д өгсөн...” гэх мэдүүлэг /хх76/

4. Гэрч Б.Б-ын “...Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг багын найз Ч-гийн хамт дэлгүүр ороод 1 том 2 литрийн Нийслэл пиво аваад Ч-гийн гэрт хөзөр тоглохоор хамт очсон. Тэгээд бид 2 пиво уухаар Ч-гийн хашаанд байдаг амбаарт ороход том хавтгай хар өнгийн зурагт байсан, тэгээд байж байтал Ө гаднаас орж ирсэн. Тэгээд би Өөөс энэ хэний зурагт вэ гэж асуухад Ө манай таньдаг ахын зурагт надад 70.000 төгрөгийн өртэй тэрнийхээ оронд авсан гэж хэлсэн. Тэгээд бид 3 нөгөө авсан 1 том пивоо хувааж уусан. Ингэж ууж байтал энэ зурагтыг ломбарданд тавиад мөнгөөр нь хамт ууя гэж Ө хэлсэн. Тэгээд би гараад такси олоод ирье гэж хэлээд гарч яваад ирэхдээ нэг такси олж ирээд бид 3 нөгөө зурагтаа аваад Баянхошууны хуучин эцсийн тэнд байдаг Тумбааш төвд очиж дотор нь байх ломбарданд тавих гэж орсон. Тэгээд Ч, Ө 2 намайг гарч бай гэж хэлээд би гадаа гараад хүлээж байсан. Тэгээд удалгүй Ө ганцаараа, араас нь Ч нөгөө зурагтыг тэвэрсэн гарч ирсэн. Би хамт ирсэн таксин дотор сууж байтал хойноос нэг хүн наад зурагтаа зарах гэж байгаа юм уу гэж асуухад Ө очиж уулзаад ... тэр хүнд 200.000 төгрөгөөр зарахаар болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р ху/

5. Гэрч Б.Б-гийн “...2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ........ уня улсын дугаартай тоёото карина автомашинаар хувиараа таксинд явж байгаад өдөр манай найз Ө гэх залуу чамтай уулзах хэрэг байна найз дээрээ хүрээд ирээч найз нь Ч-ын гэрт байна гэж хэлсэн. Тэгээд би завгүй байна орой завтай болхоороо очъё гэж хэлсэн ингээд би орой 21 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байх Ч гэх найзынхаа гэрт очиж Ө-тэй уулзсан. Тэгэхэд Ө, Ч 2 цуг гарч ирсэн ингээд тэр 2 миний машинд суугаад Ө хэлэхдээ найзаа машинаа өгч байгаач найз нь өөрийн эхнэр хүүхэдтэйгээ уулзах гэсэн юм гэж гуйсан ингээд би машинаа өгөхөөр зөвшөөрсөн. Ө Ч 2 намайг зүүн салаанд байх манай дүүгийн гэрт буулгахаар явсан тэгээд би дүүгийндээ очоод Ө-д өөрийн машины түлхүүрээ өгч хурдан авч ирж өгөөрэй, өглөө эрт ажилтай шүү гэж хэлээд Ө миний машиныг бариад Ч тэр 2 явсан. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 30-ны өлөө 09:00 цагийн үед Ө зүүн салаанд намайг буулгасан газартаа миний машиныг авч ирж өгсөн, тэгээд би машинаа аваад бичиг баримтаа үзэхээр урд хайрцгаа онгойлгож үзэхэд МД-121-ийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй дунд гарын цулгуй мөнгөн аяга байсан тэгээд би энэ хэний аяга вэ гэж Ө-с асуухад миний аяга байгаа юм чи ав гэж хэлсэн, тэгэхээр нь би аваагүй тэгтэл Ө урд хайрцагт буцаагаад хийсэн ингээд байж байгаад Ө явлаа гэж хэлээд явсан. ...Би тэр үед өөрийн машинаа өгч явуулаад буцааж авахдаа Ө-г хулгай хийсэн талаар мэдээгүй, харин дараа нь цагдаагаас ярьж байна гэж хэлсэн тэгээд би өнӨ-дөр миний машины урд байсан мөнгөн аягыг авч ирж өгч байна...” гэх мэдүүлэг /хх43-44/,

6. Э.Ө-гийн яллагдагчаар өгсөн “...Б рүү 2019 оны 3 дугаар сарын 29-ний оройн 23 цагийн үед залгаад 10.000 төгрөг байвал зээлээч гэж асуусан чинь гэрт ирээд авчих гэсэн. Тэгээд би Б-ийн одоо байгаа гэрт нь яваад очсон чинь гэрт нь хүн байгаагүй гэрэл нь асаалттай, хаалга нь цоожтой байсан. Б тухайн үед эхнэр Дарханд байгаа гэж ярьж байсан. ...Б рүү шөнө 01 цагийн орчимд залгаад хаана байгаа юм бэ? Чи гэртээ байхгүй байна ш дээ гэж залгасан чинь аавындаа байна ш дээ гэхээр нь аавынд нь очиж түүнээс 10.000 төгрөг авсан....Тэгээд би тэр хүнийг буулгачхаад буцаад гудамжинд гарч явах зуур Б-ийн гэрийн хажуугаар явсан бөгөөд мөн гэрэл нь асаалттай байсан. Тэгэхээр нь би Б-ийг гэртээ байгаа байх гэж бодоод арын хаалгаар ороод очсон чинь гэр нь цоожтой байсан...Б-ийн гэрээс хулгай хийх бодол орж ирээд буцаж хашаа руу нь ороод гэрийнх нь үүдэнд байсан арматурын төмрөөр цоожийг нь хөшиж онгойлгоод гэрт нь орсон. Дотор нь орж жаахан сууж байгаад хойморт нь байсан Самсунг брендийн ЛСД зурагтыг нь мөн шилэн тавиур дотор байсан мөнгөн аягыг нь аваад гарсан.  Зурагтыг нь Ч-ын амбаарт аваачиж тавьсан. Мөнгөн аягыг нь Б-гийн машины урьд хайрцагт хийгээд тэр чигтээ мартаад төр өглөө нь буюу 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б-д аваачиж өгсөн юм... Намайг Ч-ынд ирэхэд Ч, Б хоёр нэг 2.5 литр нийслэл пиво уух гээд сууж байсан. Ч гадаа байгаа хэний зурагт юм бэ гэж асуухаар нь манай таньдаг ахын зурагт байгаа юм би өрөндөө авсан юм гэж хэлсэн... дахиж уумаар санагдаад миний зурагтыг ломбарданд тавъя мөнгө олъё гэж нөгөө хоёртой хэлээд гарч такси авчраад зурагтыг нь ачаад бид гурав баянхошууны тумбааш нэртэй ломбарьд орсон... Приус-20 ах зурагтаа зарах уу гэж хэлэхээр нь зарна гэж хэлсэн. Тэгээд нөгөө ахтай яриад 200.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 200.000 төгрөгөөрөө Шинэ зам дээр байдаг зочид буудалд өрөө аваад архи уугаад, короакед ороод үрээд дууссан...” гэх мэдүүлэг /хх84-86/,

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх3-5/,

8. “Тэнцвэр эстимэйнт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “... Самсунг 46 инч 2018 оны хуучин хэрэглэж байсан удирдлага байхгүй 700.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2018 оны хуучин хэрэглэж байсан 200.000 төгрөг нийт 900.000 төгрөг...” гэж тодохойлжээ. /хх50-52/,

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.Ө:

Шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.Ө нь 2019 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 12-1/а тоотод оршин суух иргэн Г.Б-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хүн байхгүй гэдгийг мэдээд, гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 42 инчийн “Самсунг” маркийн зурагт, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлсан болох нь хохирогч Г.Б-, гэрч Ц.Ч, Б.Б, Б.Б, иргэний нэхэмжлэгч Ч.Г, шүүгдэгч Э.Ө-гийн өөрийнх нь мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус тогтоогдож байна. 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-д “Тэнцвэр эстимэйнт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “... Самсунг 46 инч 2018 оны хуучин хэрэглэж байсан удирдлага байхгүй 700.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2018 оны хуучин хэрэглэж байсан 200.000 төгрөг нийт 900.000 төгрөгийн...” хохирол учиржээ. /хх50-52/

Иймд шүүгдэгч Э.Ө-гийн шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Б-д “...хар өнгийн самсунг гэсэн бичигтэй 42 инчийн зурагт 1 ширхэг, МД-121-ийн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй дунд гарын цулгуй мөнгөн аяга нэг ширхэг...” эд зүйл хүлээлгэн өгсөн, хохирогч Г.Б алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авлаа ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй гэжээ.

Мөн Э.Ө нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний нэхэмжлэгч Ч.Г-д 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгч Э.Ө нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин хохирлыг нөхөн төлсөн байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэж, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ө-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-гийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, иргэний нэхэмжлэгчийн хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, оногдуулсан хорих ялыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР