Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 5611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 86 байр, 28 тоотод оршин суух, Имамура Ёшио /Imamura Yoshio/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Алтан шандгайт овогт Ганзоригийн Ганболор /РД:ЧВ82100403/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэдондог, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.                             

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Имамура Ёшио шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэдондог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсын иргэн Имамура Ёшиогийн итгэмжлэлээр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, 96 байрны 2, 3, 5 тоот орон сууцуудыг худалдах, хөлслүүлэх гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхтэй болсон. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Г.Ганболортой “Түрээсийн гэрээ” байгуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 хороолол, 96 байрны 2 тоот орон сууцыг сарын 750.000 төгрөгөөр, 3 ба 5 тоот орон сууцуудыг тус бүр 500.000 төгрөгөөр 5 сарын хугацаатай түрээслүүлэхээр болсон ба сар бүрийн 15-ны өдөр түрээсийн төлбөрийг төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Г.Ганболор нь гэрээ байгуулснаас хойш

“Гэрэлт Хөхийн Тэнцвэр Аудит” ХХК, захирал Д.Баатарсайхан нь тус компанийн 30 м.кв өрөөг түрээсээр ашиглаж байгаад 2015 оны 09 дүгээр сараас түрээсийн төлбөрөө төлөөгүй ба түрээсийн байранд өөр айл оруулж, өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Түрээсийн төлбөрийг шаардахад төлөхөөс зайлсхийж шалтаг тоочсоор ирсэн. Одоогоор Г.Ганболор нь 95186270, 90002666 гэсэн дугаарын утастай бөгөөд түүний оршин сууж буй хаяг нь тодорхойгүй, түүний хаягийг би олж тогтоох боломжгүй байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Алтан шандгайт овогт Ганзоригийн Ганболор /РД:ЧВ82100403/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Имамура Ёшио нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Алтан шандгайт овогт Ганзоригийн Ганболор /РД:ЧВ82100403/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/04416 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан ба уг захирамжаар Имамура Ёшиогийн нэхэмжлэлтэй Г.Ганболорт холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.812.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Алтан шандгайт овогт Ганзоригийн Ганболор /РД:ЧВ82100403/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч Имамура Ёшио нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Ганболорыг олж болох эх сурвалжийг 95186270, 90002666 гэсэн дугаарын утастай гэж нэрлэн заасныг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч Имамура Ёшио, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэдондогтой холбоо барих утас: 99153859, 80802248 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Имамура Ёшиогийн  хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Алтан шандгайт овогт Ганзоригийн Ганболор /РД:ЧВ82100403/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч Имамура Ёшиогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэдондог холбогдох утас: 99153859, 80802248 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА