Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 5646

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

                                           хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлх 33-6 гудамж, 7 тоотод оршин суух, Бичээч овогт Түвдэндоржийн Энхтайван /РД:ЧЗ76033074/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, 39 байранд байрлах, “Шүнди” ХХК /РД:2707586/

5.000.000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Энхтайваны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч “Шүнди” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ван Сэн Тун, орчуулагч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Энхтайван, түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Энхтайван нь 2009 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 39 байрны 42 тоот 97.80 м.кв 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар “Шүнди” ХХК /захирал Ван Сэн Тун /-тай гэрээ байгуулж урьдчилгаа болгож 5.000.000 төгрөгийг Ван Сэн Тунд, 10.000.000 төгрөгийг Ли Шан Бо-д бэлнээр хүлээлгэн өгч мөнгө хүлээлцсэн баримт үлйдэж гарын үсэг зурсан. Гэтэл Т.Энхтайван нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 39 байрны 42 тоот 97.80 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авах гэрээнээсээ татгалзсан болно. Т.Энхтайван нь Ли Шан Бо-д өгсөн 10.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ли Шан Бо-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мандахбаяраас бэлнээр хүлээн авсан бөгөөд одоо Ван Сэн Тун-аас 5.000.000 төгрөгийг эргүүлэн авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүнди” ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ван Сэн Тун нь нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Шүнди” ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ван Сэн Тун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Энхтайваны нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар эвлэрэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Энхтайван нь хариуцагч “Шүнди” ХХК-д холбогдуулан 5.000.000 төгрөг тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч “Шүнди” ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ван Сэн Тун нь нэхэмжлэгч Т.Энхтайваны нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ.  

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, “Шүнди” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “Шүнди” ХХК нь нэхэмжлэгч Т.Энхтайваны нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шүнди” ХХК-иас 94950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хариуцагч уг захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА