Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 5649

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 42 байр, 2 дугаар орцонд байрлах, “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 42 байр, 112 тоотод оршин суух, Их Монгол овогт Сандүүрэнгийн Батсүх /РД:ХК47040510/

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 325.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 42 байр, 112 тоотод оршин суух С.Батсүх нь 2010 оны 08 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацааны нийт 74 сарын төлбөр 325560 төгрөгийг төлөөгүй. Тус Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

Иймд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 149, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нийт 325560 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

   Нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ч.Алтантоль шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Батсүхтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч С.Батсүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 42 байр, 112 тоотод оршин суух С.Батсүх миний бие “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 75560 төгрөгөөс татгалзаж, 250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч С.Батсүх 120.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн, үлдэх 130.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 75560 төгрөгөөс татгалзаж, 250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч С.Батсүх 120.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн, үлдэх 130.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Батсүхэд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 325.560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 75560 төгрөгөөс татгалзаж, 250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч С.Батсүх 120.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн, үлдэх 130.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10417 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4075 төгрөг, хариуцагч С.Батсүхээс 4075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 75560 төгрөгөөс татгалзаж, 250.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч С.Батсүх 120.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн, үлдэх 130.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10417 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4075 төгрөг, хариуцагч С.Батсүхээс 4075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Замчдын хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                 Ж.КУЛЬДАНА