| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07296/И |
| Дугаар | 5676 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 5676
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плаза хаягт байрлах, “Скайтел” ХХК /РД:2576376/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон гудамж, 11-19 тоотод оршин суух, Удаанжаргалын Мягмаржав /РД:ШД83060713/
158.688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Мягмаржав нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04 сарын 11-ний өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “Open 400” үйлчилгээний 91116812 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл У.Мягмаржав нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91116812 дугаарын 2015 оны 02 сарын байдлаарх төлбөр 205688 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд У.Мягмаржаваас төлбөрийн үлдэгдэл болох 205688 төгрөг үүнээс гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д заасны дагуу байрьцаа 50.000 төгрөгийг хасаад нийт 155688 төгрөг, нотариатын зардалд 3000 төгрөг нийт 158.688 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч У.Мягмаржав нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, 158.688 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсан тул нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч У.Мягмаржавт холбогдуулан 158.688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Мягмаржав нь нэхэмжлэлийн шаардлага 158.688 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулсан учир “Скайтел” ХХК нь хариуцагч У.Мягмаржавт холбогдуулан гаргасан 158.688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5411 төгрөгийн 2705,50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч У.Мягмаржавт холбогдуулан гаргасан 158.688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5411 төгрөгийн 50 хувь болох 2705,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2705,50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА