| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07185/И |
| Дугаар | 5697 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 5697
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, Хасбаатарын 20 дугаар байранд байрлах, “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 55 тоотод оршин суух, Боржигон овогт Баасангийн Цагаан /РД:ХП53050314/
Зээлийн төлбөрт 26.544.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баасангийн Цагаан нь “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоотой 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг нэг сарын 3.30 хувийн урамшуулалт хүүтэй, 3.63 хувийн үндсэн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Цагаан нь 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь зээл болон хүүгээ төлөх хугацааг нэг хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн болон төлөгдөх зээлээ хуваарийн дагуу төлж чадаагүй тул тухайн сарын хүүг үндсэн хүү 3.63 хувиар тооцож 9.794.920 төгрөг, үндсэн зээлийн 15.000.000 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү 1.749.660 төгрөг нийт 26.544.580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.Цагаантай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Цагаан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Цагаан миний бие нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын 544.580 төгрөгөөс татгалзаж, 26.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Цагаан төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Б.Цагаанд холбогдуулан зээлийн төлбөрт 26.544.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын 544.580 төгрөгөөс татгалзаж, 26.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Цагаан төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 290.680 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 143.975 төгрөг, хариуцагч Б.Цагаанаас 143.975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоо нь нэхэмжлэлийн шаардлагын 544.580 төгрөгөөс татгалзаж, 26.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Цагаан төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 6.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 290.680 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Б.Цагаанаас 143.975 төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 143.975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мон Сант Алдар” Хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА