Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016//05720

 

       1.З.Зинагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ганцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэг 13.500.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Б.Ганцэцэг нэхэмжлэлийн шаардлага 13.500.000 төгрөгнөөс 2016 оны 12 сарын 23-ны өдрөөс эхлэн 2017 оны 04 сарын 23-ны өдөр хүртэл сар бүр 100.000 төгрөг, 2017 оны 05 сарын 23-ны өдрөөс эхлэн үлдэх 13.000.000 төгрөгийг сар бүр 1.000.000 төгрөг тус тус нэхэмжлэгч З.Зинад төлж  барагдуулахаар тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч З.Зинагийн  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 112725  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Зинад олгосугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.