| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0617/Э |
| Дугаар | 619 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 619
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл /томилолтоор/,
шүүгдэгч А.Э-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг /ҮД:0497/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт А-ийн Э-д холбогдох эрүүгийн 1910000000645 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ..... тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Г.Б-ийн эзэмшлийн “............” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч орлогын 122.800 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910000000645 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2006 оноос хойш Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ....... тоотод “.............” нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрийг тасралгүй 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгүүрийн тусгай зөвшөөрөл бичиг баримтууд бүгд миний нэр дээр байдаг.
2019 оны 8 дугаар сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед дэлгүүрээсээ юм авах гээд очтол гаднах хаалга онгорхой байсан. Би гэртээ буцаж ороод зээ хүү Т-өөс “чи өчигдөр орой дэлгүүрээ хаахдаа гаднах хаалгаа онгорхой үлдээсэн юм уу” гэхэд “үгүй өвөө, юу яриад байгаа юм бэ, хоёулаа хамт хаасан биз дээ” гэхээр нь дэлгүүртээ ороод бараагаа тоолж байтал лангууны доор ил байсан кассны үлдэгдэл 122.800 төгрөг байхгүй байхаар нь хулгай орсныг мэдсэн. Дэлгүүрийн хойд талын хашааны дотор талд байдаг жижиг цонх онгорхой байхаар нь “цонхыг түлхэж ороод, дэлгүүрийн урд хаалгаар гарсан байна” гэж бодсон. Дэлгүүрт Б- орж ирэхэд зээ хүү Т- үйлчилж байхдаа “өвөө өчигдөр орой та бид хоёрын шалгаж авсан 1000 төгрөгийг энэ хүн бариад явж байна. Уг нь би тэр мөнгийг кассны мөнгөн дотор үлдээсэн” гэж хэлсэн. Тэр ямар учиртай мөнгө вэ гэвэл 2019 оны 8 дугаар сарын 16-ны орой дэлгүүр хаах үед танихгүй хүн орж ирээд юм авахад дунд нь хоёр өөр мөнгийг скочоор нийлүүлээд наасан 1000 төгрөг байсан юм. Нөгөө мөнгийг авчирсан Б-оос “энэ мөнгийг чи хаанаас авсан юм бэ, наад мөнгө чинь өчигдөр орой манай дэлгүүрийн кассанд үлдсэн мөнгө байна, одоо манай дэлгүүрт хулгай орчихсон байдалтай байна” гэхэд “мэдэхгүй, манай хүүхэд өгсөн” гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирэхээр нь Б-ийн гэрт очоод хүүхэд нь болох Э-тай уулзсан. Б- Э-д “чи надад юун мөнгө өгчихвөө, хулгайд намайг сэрдээд байна” гэж хэлэхэд Э- цагдааг хараад “би өчигдөр орой танай дэлгүүрээс хулгай хийчихсэн юм” гэж хэлээд халааснаасаа мөнгө гаргаж ирсэн. Тэр мөнгө нь манай кассанд үлдсэн 122.800 төгрөг тоо ёсоороо байсан. Дандаа задгай мөнгө үлдээсэн болохоор тэр чигээр нь халаасандаа хийчихсэн байхаар нь 122.800 төгрөгөө тоолж бүрэн хүлээж авсан. Манайхаас өөр алдагдсан, эвдэрсэн зүйл байхгүй тул гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
Гэрч Ц.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Э-гаас “тамхи байна уу” гэж асуухад “байхгүй” гэхээр нь “чи нөгөө шүүхийн торгуулийн мөнгийг өгсөн үү” гэхэд “өгөөгүй” гэхээр нь миний уур хүрээд “яагаад хийгээгүй юм бэ” гэж асуухад “мөнгөөр нь уучихсан” гэж хэлсэн. Би урьд өдөр нь Э-д “шүүхийн торгуулийн мөнгө аваачиж өг” гэж хэлээд 100.000 төгрөг өгөөд явуулсан. Би “мөнгө үлдсэн үү, гаргаад ир” гэж асуухад надад 1000 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг өгсөн. Би өгсөн мөнгийг нь аваад өөртөө байсан хэдэн төгрөгийг нэмээд 1 шил архи авахаар дэлгүүрт ороод мөнгөө өгөхөд худалдагч Т- нь “Өчигдөр орой манай дэлгүүрт байсан мөнгө энэ байна, яагаад танд байдаг билээ, өчигдөр орой манай дэлгүүрт хулгай орсон” гэж хэлэхэд цаанаас нь дэлгүүрийн эзэн гээд настайвтар хүн /Б-/ гарч ирээд “наадах чинь орой кассны үлдэгдэлд үлдээсэн мөнгө мөн байна” гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгснээ “чи наад мөнгөө хаанаас авсан юм бэ” гэхээр нь “манай хүү Э- өгсөн. Ямар учиртай юм бэ” гэж хэлсэн. Би дэлгүүрийн эзэн /Б-/, цагдаа нарын хамт гэртээ очоод Э-гаас асуухад “би шүүхэд өгөх торгуулийн мөнгөө үрчихсэн. Тэгээд ээжээс айгаад мөнгө ольё гэж бодоод дэлгүүрээс хулгай хийсэн” гэж хэлээд хулгайлсан мөнгөө гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Б.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өвөө Б-ийн “...” нэртэй дэлгүүрт түр хугацаагаар худалдагч хийгээд зогсож байхад танихгүй эмэгтэй хүн орж ирээд юм авсан. Дунд нь скочоор зөрүүлээд наачихсан 1000 төгрөг байхаар нь “хуурамч юм биш биз дээ” гэж бодоод эргүүлж тойруулж регистрийн дугаарыг нь тулгаж үзээд авсан. Тэр 1000 төгрөгийн дэвсгэрт өдөржин кассанд байсан. Орой дэлгүүр хаахдаа тэр мөнгийг кассны үлдэгдэл мөнгөний хамгийн доор нь тавиад үлдээсэн. Маргааш өглөө нь дэлгүүртээ ортол хулгай орчихсон байсан. Бид нар “цагдаа дуудах уу, яах вэ” гээд байж байтал Б- орж ирээд архи, тамхи аваад 1 ширхэг 10.000 төгрөг, 1.000 төгрөг 9 ширхэг өгсөн. Би мөнгийг нь тоолж байгаад нөгөө скочтой мөнгийг санаандгүй анзаарчихаад эргүүлж тойруулж харж байтал урьд орой нь кассанд үлдээсэн мөнгө мөн байсан. Би тэр мөнгөний регистрийн дугаарыг одоо санахгүй байна. Гэхдээ салсан мөнгийг зөрүүлээд скочдсон, мөнгөний хуучирч элэгдсэн байдал зэргийг хараад Б-оос “энэ мөнгө манай дэлгүүрийн кассанд байсан мөнгө мөн байна, манай дэлгүүрт хулгай орчихоод байна, та энэ мөнгийг хаанаас авсан юм бэ” гэхэд “миний дагавар хүү Э- өгсөн” гэж хэлсэн. Өвөө Б- цагдаа нартай хамт Э-тай уулзахаар явсан. Өвөө буцаж ирэхдээ “мөнгөө бүрэн хүлээгээд авчихлаа” гээд орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №05/338 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Хэргийн газраас бэхжүүлэн авсан 1, 3 дугаартай гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 2, 4 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
2. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн А.Э-гийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд тэнцэх 1, 3 дугаартай гарын мөрүүд нь А.Э-гийн гарын хээний дардастай болон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардаснуудтай, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 25-26-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6-р хуудас/,
Шүүгдэгч А.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 7 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээр орж 450.000 төгрөгөөр торгох ял авсан юм. Уг мөнгийг бага багаар төлөх ёстой байсан. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ээж надад “шүүхийн торгуулийн мөнгөө төлөөрэй” гээд 120.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр нь хоолонд орж, үлдсэн мөнгөөр нь архи авч уусан. Орой гэртээ харих замдаа дэлгүүрээс дахиад нэг шил архи авч ганцаараа уусан. Би торгуулийн мөнгийг үрчихсэн болохоор ээжээс айгаад “мөнгө ольё” гэж бодсон. Тэгээд би “...” хүнсний дэлгүүрийг хаахыг холоос хараад хүлээгээд суусан. Дэлгүүр хэдэн цагт хаасаныг мэдэхгүй байна. Дэлгүүр хаагаад хэсэг хугацааны дараа очиж хашааг нь даваад арын цонхыг хөшиж онгойлгоод дотогш ороход шилэн тавиурын доор хайрцаган дотор мөнгө байхаар нь базаж аваад халаасандаа хийгээд урд талын хаалгаар гарсан. Урд хаалга нь дотор талдаа түгжээтэй болохоор түгжээг нь гүйлгэхэд онгойж байсан. Гэртээ очоод мөнгөө тоолж үзэхэд 122.800 төгрөг байсан. Маргааш өглөө нь Б- намайг загнаад “чи өчигдөр яагаад архи уугаад ирсэн бэ, шүүхэд төлөх мөнгөө яасан бэ” гэхээр нь юм хэлээгүй. Б- ах “дэлгүүр явлаа” гэхээр нь “тамхи авчихаарай” гэж хэлээд 1.000 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэгийг өгсөн. Б- ах дэлгүүр яваад 30 орчим минутын дараа цагдаа дагуулаад орж ирсэн. Надаас “тэр мөнгийг хаанаас авсан юм бэ” гэхээр нь “хажуу талын ... хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн” гэж үнэнээ хэлээд халаасандаа байсан бүх мөнгөө гаргаж өгсөн. Тэр үед дэлгүүрийн эзэн Б- ах хамт ирсэн байсан. Б- ах надаас мөнгөө авч тоолоод “бүрэн байна” гэж хэлсэн. Б- ахад өгсөн 10.000 төгрөгтэй нийлээд 122.800 төгрөг болж байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Г.П-ын мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 44-45-р хуудас/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 46-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Э-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч А.Э- нь 2019 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хохирогч Г.Б-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 122.800 төгрөгийг хулгайлан авсан болох нь:
хохирогч Г.Б-ийн ...2019 оны 8 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед дэлгүүрээсээ юм авах гээд очтол гаднах хаалга онгорхой байсан. Би гэртээ буцаж ороод зээ хүү Т-өөс “чи өчигдөр орой дэлгүүрээ хаахдаа гаднах хаалгаа онгорхой үлдээсэн юм уу” гэхэд “үгүй өвөө, юу яриад байгаа юм бэ, хоёулаа хамт хаасан биз дээ” гэхээр нь дэлгүүртээ ороод бараагаа тоолж байтал лангууны доор ил байсан кассны үлдэгдэл 122.800 төгрөг байхгүй байхаар нь хулгай орсныг мэдсэн. Дэлгүүрийн хойд талын хашааны дотор талд байдаг жижиг цонх онгорхой байхаар нь “цонхыг түлхэж ороод, дэлгүүрийн урд хаалгаар гарсан байна” гэж бодсон. ...2019 оны 8 дугаар сарын 16-ны орой дэлгүүр хаах үед нэг танихгүй хүн орж ирээд юм авахад дунд нь хоёр өөр мөнгийг скочоор нийлүүлээд наасан 1000 төгрөг байсан юм. Нөгөө мөнгийг авчирсан Б-оос “энэ мөнгийг чи хаанаас авсан юм бэ, наад мөнгө чинь өчигдөр орой манай дэлгүүрийн кассанд үлдсэн мөнгө байна, одоо манай дэлгүүрт хулгай орчихсон байдалтай байна” гэхэд “мэдэхгүй, манай хүүхэд өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би шууд цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирэхээр нь Б-ийн гэрт очоод хүүхэд нь болох Э-тай уулзсан. Б- Э-д “чи надад юун мөнгө өгчихвөө, намайг хулгайд сэрдээд байна” гэж хэлэхэд А.Э- цагдааг хараад “би өчигдөр орой танай дэлгүүрээс хулгай хийчихсэн юм” гэж хэлээд халааснаасаа мөнгө гаргаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,
гэрч Ц.Б-ийн ...Би Э-гийн өгсөн мөнгийг аваад дэлгүүрт ороод мөнгөө өгөхөд худалдагч Т- нь “өчигдөр орой манай дэлгүүрт байсан мөнгө энэ байна, яагаад танд байж байдаг билээ. Өчигдөр орой манай дэлгүүрт хулгай орсон байна” гэж хэлэхэд цаанаас нь дэлгүүрийн эзэн гээд настайвтар хүн /Б-/ гарч ирээд “наадах чинь орой кассны үлдэгдэлд үлдээсэн мөнгө мөн байна” гэж хэлээд цагдаа дуудсан. ...Би Э-гаас ямар учиртай мөнгө болохыг асуухад “шүүхэд өгөх торгуулийн мөнгөө үрчихсэн. Ээжээс айгаад мөнгө ольё гэж бодоод дэлгүүрээс хулгай хийсэн” гэж хэлээд хулгайлсан мөнгөө гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
гэрч Б.Т-ийн ...скочоор зөрүүлээд наачихсан 1000 төгрөгийн дэвсгэрт өдөржин дэлгүүрийн кассанд байсан. Орой дэлгүүр хаахдаа тэр мөнгийг кассны үлдэгдэл мөнгөний хамгийн доор нь тавиад үлдээсэн. Маргааш өглөө нь дэлгүүртээ ортол хулгай орчихсон байсан. Б- орж ирээд архи, тамхи аваад 1 ширхэг 10.000 төгрөг, 1.000 төгрөг 9 ширхэг өгсөн. Би мөнгийг нь тоолж байгаад нөгөө скочтой мөнгийг нь эргүүлж тойруулж харж байтал урьд орой нь кассанд үлдээсэн мөнгө мөн байсан. Салсан мөнгийг зөрүүлээд скочдсон, мөнгөний хуучирч элэгдсэн байдал зэргийг хараад Б-оос “энэ мөнгө манай дэлгүүрийн кассанд байсан мөнгө мөн байна. Манай дэлгүүрт хулгай орчихоод байна. Та энэ мөнгийг хаанаас авсан юм бэ” гэхэд “миний дагавар хүү Э- өгсөн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6-р хуудас/,
мөрдөн байцаалтанд А.Э- яллагдагчаар өгсөн: ...Би торгуулийн мөнгийг үрчихсэн болохоор ээжээс айгаад “мөнгө ольё” гэж бодсон. Тэгээд би “...” хүнсний дэлгүүр хаахыг холоос хараад хүлээгээд суусан. Дэлгүүр хааснаас хойш хэсэг хугацааны дараа очиж хашааг нь даваад арын цонхыг хөшиж онгойлгоод дотогш ороход шилэн тавиурын доор хайрцаган дотор мөнгө байхаар нь базаж аваад халаасандаа хийгээд урд талын хаалгаар гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 болон 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч А.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн тухайд авч үзвэл: хохирлын хэмжээ бага буюу 122.800 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч Г.Б-ийн эзэмшлийн “...” хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч А.Э-г “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Э- болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:
Хохирогч Г.Б-ид 122.800 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь “122.800 төгрөгөө бүрэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 8-9-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жил 02 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч А.Э- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч торгох ялаа 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр биелүүлсэн болохыг Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолд /хх-ийн 46-р хуудас/ заасан тул шүүгдэгчийг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаа эдэлж дууссан гэж үзнэ.
Шүүгдэгч А.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харчин овогт А-ийн Э-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Э-г 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс тоолсугай.
5. Шүүгдэгч А.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР