Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 624

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

шүүгдэгч А.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х- овогт А-ы Ц-т холбогдох эрүүгийн 1910021870693 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Ц- нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны гражид иргэн Г.Х-ыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн зовхи зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Манай дүү эмнээлгт хэвтэж байгаа. Намайг эмнэлэг дээр очоод машин аваадах гэхээр нь машиныг нь аваад хотхондоо ирсэн. Гэтэл хотхоны гадаа машины бариулах зогсоол байхгүй байсан тул граж руу орсон. Манай байрны машины зогсоол дээр зогсоолын хамгаалагч бид хоёрын хооронд “зогсоол дээр машинаа тавьсан” гэх шалтгааны улмаас гарсан. Манай байрны гадаа машины зогсоол хомс байдаг тул би хувь хүний өмчийн зогсоолыг нийтийн зогсоол гэж андуурч байрны гражид машинаа тавьсан. Учир нь би нийтийн зогсоол дээр бусдын машиныг хааж зогсож бусдад хүндрэл учруулахыг хүсээгүй. Гэтэл хамгаалагч гарч ирээд намайг тухайн зогсоолоос машинаа холдуулахыг шаардсан. Би байрны гадаа машины зогсоол хомс байдагаас шалтгаалж стресстэй байсан учир хохирогчтой маргалдаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна гэв.

 

Эрүүгийн 1910021870693 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ... хотхоны гражид харуулаар ажиллаж байсан юм. Тухайн өдрийн орой 2140 минутын орчимд граж руу саарал өнгийн “...” маркийн автомашин ороод өөр хүний зогсоол дээр машинаа тавьчихаар нь очоод “та машинаа өөр хүний зогсоол дээр тавьчихлаа. Таны машины зогсоол хаана байдаг юм бэ” гэхэд жолооч залуу /Ц-/ “миний зогсоол 58 дээр байдаг, дүүгийнхээ машиныг аваад ирчихсэн чинь зогсоол олдохгүй байна. Энд тавьчихая” гэхээр нь “болохгүй, наад зогсоолын эзэн нь ирвэл уурлана шүү дээ” гэхэд “наадах чинь зогсоол биш” гээд уурласан. Би түүнд хандаж “чи буугаад ир, наадах чинь зогсоол гээд дугаар өгчихсөн байна, чи өөрөө хар” гэж хэлтэл тэрээр машинаасаа бууж ирээд намайг заамдаж авсан. Тэгээд намайг татахаар нь би тэвэрч аваад “миний дүү тайвшир” гэж хэлэхэд миний гарыг тавиулаад ахиад над руу дайраад миний зүүн хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Миний зүүн хөмсөг рүү нойтон оргиод явчихаар нь гараараа үзтэл цус гарч байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэр залуу /Ц-/ надаас уучлалт гуйгаад “одоо яана аа, ах аа” гээд яваад байсан. 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр миний ажиллаж байсан гражид хяналтын камерын бичлэг байгаа. Би толгойгоо хүнээр 2 удаа бариулсан, нэг удаа бариулахад 20.000 төгрөг, шархны тос 1 ширхэг, хаван бууруулах тос 1 ширхэгийг авч түрхсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/,

Гэрч Ц.Н- мөрдөн байцаалтанд  мэдүүлэхдээ: 2019 оны 9 дүгээр сарын 08-ны орой 2140 минутын орчимд нөхөр Ц- над руу залгаад “би гражийн хамгаалагчтай муудалцаад зодолдчихлоо” гэж хэлсэн. Би гражийн харуулын өрөөнд очтол харуул ах /Х-/ зүүн нүдээ дарчихсан сууж байсан. Тэд нар хоорондоо муудалцсан шалтгаанаа яриад байх шиг байсан. Би сайн ойлгоогүй. Удалгүй 2 цагдаа ирээд манай нөхөр болон гражийн харуул ахыг аваад явсан. Би “хамт явъя” гэхэд “багтахгүй” гээд авч яваагүй. Гэртээ байж байтал нөхөр Ц- над руу залгаад “би энэ хүмүүстэй ойлголцож чадахгүй байна, намайг буруутгаад байна” гэхээр нь оройн 2230 минутын үед Цагдаагийн хэлтэс дээр очсон. Сүүлд манай нөхөр хэлэхдээ “дүүгийнхээ машиныг байрлуулах гээд зогсоол олдоогүй. Тэгээд граж руу оруулаад хана дагуулаад тавьсан чинь харуултай нь маргалдсан юм” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10936 дугаартай дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн зовхи хавдсан, завсар хаагдсан, бүдэг хөх хүрэн өнгийн цус хуралттай, зүүн дээд довхинд 0.9х0.2см, 0.7х0.3см өнгөц зулгаралттай зүүн зовхи тэмтэрч үзэхэд шажигнах чимээтэй. Дүгнэлт:

1. Г.Х-ын биед тархи доргилт, зүүн зовхи зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зовхины зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдсан СД-нд үзлэг хийсэн тэмдэглэлд: ... улсын дугаартай цагаан өнгийн “...” маркийн автомашин хана руу шахаж ухрах үйлдэл хийв. Тэр үед цагаан алаг өнгийн хувцастай эрэгтэй хүн /Х-/ машин руу очоод буцаж явахад ухрах үйлдэл хийж байсан ... улсын дугаартай машин зогсоод гэрлээ унтраав. Зүүн гартаа цаас нугалж барьсан цагаан эрээн өнгийн хувцас өмссөн саравчтай малгайтай эрэгтэй хүн /Х-/ ... улсын дугаартай машин руу очиж байхад хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн хувцас, цагаан өнгийн гутал өмссөн хүн /Ц-/ машинаас буув. Тэр хоёр хүн /Х-, Ц-/ өөд өөдөөсөө хараад юм ярьж гараараа өөр машинууд зогссон газар руу заав.

Дээрх хоёр эрэгтэй хүн /Х-, Ц-/ шал руу гараараа заан юм ярив. Хар өнгийн хувцастай эрэгтэй хүн /Ц-/ нь цагаан өнгийн хувцастай эрэгтэй хүний /Х-/ захнаас гараараа татаад чирэв. Тэгснээ бие биенийхээ хувцасны захнаас заамдаж аваад бие биенийгээ түлхэлцэж байгаад хар өнгийн хувцастай эрэгтэй /Ц-/ нь доороо эргэхэд цагаан эрээн өнгийн хувцастай эрэгтэй /Х-/ нь хар өнгийн хувцастай эрэгтэйн /Ц-/ нуруу хэсгээр нь тэврэв. Тэгээд хоёулаа хоёр тийшээ салахад хар өнгийн хувцастай эрэгтэй /Ц-/ нь нөгөө эрэгтэйг /Х-/ хөлөөрөө өшиглөв. Цагаан өнгийн хувцастай эрэгтэй /Х-/ нь хөлөөрөө хаагаад зүүн гараа нөгөө эрэгтэй /Ц-/ рүү саваад шалан дээр унаад босож буй бичлэг /хх-ийн 28-30-р хуудас/,

 

Шүүгдэгч А.Ц- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр найзынхаа машиныг янзалсан. Орой дүүгийнхээ машиныг эмнэлэг дээрээс аваад хотхоны хаалган дээр ирэхэд чип байхгүй хоёр машин граж хаагаад зогсчихсон байсан. Би жолооч нарт нь хандаж “та хоёрт чип байхгүй бол холдож байгаач би орьё” гэж хэлэхэд эмэгтэй нь “чи юун сүртэй юм бэ, чиптэй юм бол онгойлгоод өгчихөөч” гэсэн. Тэгээд л би стрессдэж эхэлсэн. Хотхон дотор ороод дүүгийнхээ машиныг байрлуулах гэтэл зогсоол байхгүй болохоор нь граж руу ортол сул зогсоол олон байсан. Би хана дагуулсан зай руу машинаа байрлуулж байтал тус гражийн хамгаалагч ах /Х-/ ирсэн. Би машинаасаа буугаад очтол хамгаалагч ах Х- “энд зогсоолтой юм уу” гэхээр нь “байхгүй, дээд талд зогсоол байдаггүй, энд байрлуулаад хонуулчихъя” гэхэд “наадах чинь хүний зогсоол” гэхээр нь “ямар нэг дугаар байхгүй байна шүү дээ” гэхэд “энэ дугаар нь усанд арилчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоёр баганы дундуур заагаад “энд тавьчихаж болох уу” гэж хэлээд очоод харсан чинь бас дугаар нь хагас арилсан хүний зогсоол байсан. Би харуул ахад “цаана машингүй зогсоолууд байна, тэнд тавьчихъя” гэж хэлэхэд мөнгө төгрөг өгч байж байрлуул гэсэн утгатай зүйл ярихаар нь тэр ахтай маргалдсан. Маргалдаж байтал нөгөө харуул ах “дээр зогсоол байгаа” гэхээр нь “би тэрийг чинь хараагүй, та заагаад өгчих” гэж хэлээд тэр ахын энгэрээс нь татсан чинь намайг бариад авсан. Бид 2 бие биенийгээ зуурч аваад ноцолдсон. Би Х-ын гарыг тавиулаад чөлөөтэй газар гартал Х- ах дахиад дайрахаар нь түүний нүүр рүү нэг удаа цохисон. Гэтэл Х- ах “чи миний хөмсөгийг цохичихлоо” гэж хэлэхээр нь хартал зүүн хөмсөгнөөс нь цус гарч байсан. Би Х- ахад “уучлаарай” гэж хэлэхэд “би цагдаад дуудлага өгнө” гэснээ цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-56-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Я.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-37-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч А.Ц- нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны орой 21 цаг 40 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны гражид хохирогч Г.Х-тай автомашины зогсоол дээр машин тавиулсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь “тархи доргилт, зүүн зовхи зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Х-ын ...орой 2140 минутын орчимд граж руу саарал өнгийн “...” маркийн автомашин ороод өөр хүний зогсоол дээр машинаа тавьчихаар нь очоод “та машинаа өөр хүний зогсоол дээр тавьчихлаа. Таны машины зогсоол хаана байдаг юм бэ” гэхэд жолооч залуу /Ц-/ “миний зогсоол 58 дээр байдаг. Дүүгийнхээ машиныг аваад ирчихсэн чинь зогсоол олдохгүй байна.  Энд тавьчихая” гэхээр нь “болохгүй, наад зогсоолын эзэн нь ирвэл уурлана шүү дээ” гэхэд “наадах чинь зогсоол биш” гээд уурласан. ...Намайг татахаар нь би тэвэрч аваад “миний дүү тайвшир” гэж хэлэхэд миний гарыг тавиулаад дахиад над руу дайраад миний зүүн хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Миний зүүн хөмсөг рүү нойтон оргиод явчихаар нь гараараа үзтэл цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/,

гэрч Ц.Н-ийн ...2019 оны 9 дүгээр сарын 08-ны орой 2140 минутын орчимд нөхөр Ц- над руу залгаад “би гражийн хамгаалагчтай муудалцаад зодолдчихлоо” гэж хэлсэн. Би гражийн харуулын өрөөнд очтол харуул ах /Х-/ зүүн нүдээ дарчихсан сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10936 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Х-ын биед тархи доргилт, зүүн зовхи зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, зовхины зулгаралт дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ... улсын дугаартай цагаан өнгийн “...” маркийн автомашин хана руу шахаж ухрах үйлдэл хийв. Тэр үед цагаан алаг өнгийн хувцастай эрэгтэй хүн /Х-/ машин руу очоод буцаж явахад ухрах үйлдэл хийж байсан ... улсын дугаартай машин зогсоод гэрлээ унтраав. Зүүн гартаа цаас нугалж барьсан цагаан эрээн өнгийн хувцас өмссөн саравчтай малгайтай эрэгтэй хүн /Х-/ ... улсын дугаартай машин руу очиж байхад хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн хувцас, цагаан өнгийн гутал өмссөн хүн /Ц-/ машинаас буув. Тэр хоёр хүн /Х-, Ц-/ өөд өөдөөсөө хараад юм ярьж гараараа өөр машинууд зогссон газар руу заав.

Дээрх хоёр эрэгтэй хүн /Х-, Ц-/ шал руу гараараа заан юм ярив. Хар өнгийн хувцастай эрэгтэй хүн /Ц-/ нь цагаан өнгийн хувцастай эрэгтэй хүний /Х-/ захнаас гараараа татаад чирэв. Тэгснээ бие биенийхээ хувцасны захнаас заамдаж аваад бие биенийгээ түлхэлцэж байгаад хар өнгийн хувцастай эрэгтэй /Ц-/ нь доороо эргэхэд цагаан эрээн өнгийн хувцастай эрэгтэй /Х-/ нь хар өнгийн хувцастай эрэгтэйн /Ц-/ нуруу хэсгээр нь тэврэв. Тэгээд хоёулаа хоёр тийшээ салахад хар өнгийн хувцастай эрэгтэй /Ц-/ нь нөгөө эрэгтэйг /Х-/ хөлөөрөө өшиглөв. Цагаан өнгийн хувцастай эрэгтэй /Х-/ нь хөлөөрөө хаагаад зүүн гараа нөгөө эрэгтэй /Ц-/ рүү саваад шалан дээр унаад босож буй бичлэг /хх-ийн 28-30-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч А.Ц- нь хохирогч Г.Х-ыг “зогсоолд автомашин тавиулаагүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж “тархи доргилт, зүүн зовхи зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн дээд зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

        

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Х-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд тэрээр “А.Ц-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, саналгүй /хх-ийн 61-р хуудас/ гэсэн хүсэлтийг прокурорын шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

            

Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч А.Ц- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Г.Х-, шүүгдэгч А.Ц- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч А.Ц- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч А.Ц-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ц-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Х- овогт А-ы Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ц-т мэдэгдсүгэй.

 

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Шүүгдэгч А.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР