Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 594

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.М хөтлөн

улсын яллагч Н.Э

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, hhhh оны H дугаар сарын 02-нд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Г х” ХХК-д оператор ажилтай, ам бүл 8 хадам эцэг, эх, дүү, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн HH дугаар хороо Одонтын HG-X тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Горхи 2-12 тоотод оршин суудаг, /РД:KKXXXXXXX/, Б овогт П2ын Б холбогдох эрүүгийн XXXXXXXXXXX дугаартай хэргийг XXXX оны X дугаар сарын XX-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

 П.Б 2019 оны 6 дугаар сарын хх-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах хх дугаар эмийн сангийн хх дугаар хороолол  явах чиглэлтэй автобусны буудал дээр иргэн Б.Огийн  нүүрэн  тус газарт хөлөөрөө өшиглөж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Би Огийн эмчилгээнд 1.000.000 төгрөг өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.О мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 6 дугаар сарын 10-ны шөнийн 23 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Н, Б, А  нартай Баянзүрх дүүрэг хх дугаар хороололд байдаг нэрийг нь мэдэхгүй нэг паабад уулзсан. Тэгээд бид дөрөв тэр паабад орж хүний хоёр, хоёр пиво авч уучихаад шөнө 00 цаг өнгөрч байхад паабаас гараад Баянбүрд орчим байдаг нэрийг нь мэдэхгүй нэг бааранд орсон. Тэгээд тэр бааранд бид дөрөв нэг шил 750 граммын нэрийг нь санахгүй байна архи ус, ундаатай захиалан авч суусан. Тэгээд тэр бааранд бид дөрөв авсан архиа тал хүртэл нь хуваан уугаад байхад манай өөр нэг найз Х намайг ирж авсан. Тэгээд би тэр баарнаас найз Хын хамтаар гараад М гэх найзыгаа хүргэж өгөхөөр Шар хад руу явсан. Тэгээд Мыг Шар хаданд байдаг гэрт нь Хын хамтаар хүргэж өгчихөөд би буцаад Баянбүрд рүү такси бариад явсан. Тухайн үед цаг шөнийн 04:00 цаг өнгөрч байсан болохоор би хамт ажилладаг хүмүүсийг явчихсан болов уу гэж бодоод очтол манай ажлын залуучууд яваагүй нөгөө баарандаа байсан бөгөөд дээр нь нэмэгдээд Б эхнэр Х-ийн хамт ирчихсэн байсан. Тэгээд би ажлынхаа залуучуудтай уулзаад тэд нарын ууж байсан архинаас нэг хундага уугаад баар хаагаад бид нар гарсан. Тэгээд би ажлынхаа А, Н, Б, Х, Б нартай баарнаас гараад такси барин суусан. Тэгээд таксинд суугаад би Атай маргах гэж байгаа юм шиг бие биенийхээ өмсөж явсан малгайг авч унагаад тоглоод ч байгаа юм шиг, муудалцаад ч байгаа юм шиг явж байгаад Баянгол дүүргийн 2 дугаар хороо хх дугаар эмийн сангийн автобусны буудал дээр сууж явсан такси  зогссон. Тэр үед би таксинаас буугаад Атай зууралдаад А намайг доошоо тонгойлгон доош дарчихсан байхад миний баруун талаас хамт ажилладаг Б гүйж ирээд миний баруун нүд орчим нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний баруун нүд газар дээрээ таглараад хойшоо саваад унасан. Тэгээд тэр үед би ухаан санаа балартаад байсан бөгөөд бид нарыг 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр байхад цагдаа нар ирж уулзсан гэх боловч би тэрийг санахгүй байгаа юм. Тэгээд тэр ирсэн цагдаа нар яасан юм мэдэхгүй би нэг сэргэхэд гэмтлийн эмнэлэг рүү ажлынхаа залуучуудтай явж байсан. Тэгээд гэмтлиин эмнэлэг орж нүдээ үзүүлтэл миний баруун нүдний дотор хананы  ухархайн ясны хугаралтай байна, хавдар нь буухаар нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлээрэй гэсэн. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг дээр байж байгаад гэмтлийн эмнэлэгээс гараад би Бд уурлаад чи намайг яасан гэж өшиглөж байгаа юм миний нүд хэрвээ сохрох юм бол чамтай өөрөөр ярих болно гэж хэлээд би Быг гараараа 1 удаа цохиод 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Б зугтаад явсан бөгөөд араас нь Х очиж уулзаад тэр хоёр буцаж ирээд Б надад .... чи намайг зодвол зод .... гээд байсан. Тэр үед би Бд ойртолгүй бид нар бүгдээрээ такси бариад намайг хүргэж өгсөн. Тэгээд тэр өдрөөс нүднийхээ хавдрыг буулгаад Сонгдо эмнэлэгт үзүүлэн дүгнэлтийг нь авч 1-р эмнэлэгт үзүүлтэл яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн болохоор нь би эхлээд Бтай гар утсаар болсон асуудлын талаар хэлээд миний биед учирсан гэмтэлд 2,000,000 төгрөгийн зардал гарах юм шиг байна чи надад хэдийг өгч чадах юм бэ гэсэн чинь, Б надад хэлэхдээ...надад 100.000 төгрөг, 200.000 төгрөг өгье өөр өгч чадахгүй гэж хэлээд, намайг бас зодсон биз дээ ... гээд байхаар нь би Бд ...би чамайг хэзээ, яаж зодсон юм...гэсэн чинь Б надад...гэмтлийн эмнэлэгийн гадаа байхдаа, чи намайг цохиж, өшиглөн зодоо биз дээ...гэхээр нь би...чи зодуулах гэж дээ намайг нэг цохиод өшиглөсөн даруй зугатаад яваа биздээ гэсэн чинь Б надад эмчилгээний зардал гаргаж өгөх тухай ярихгүй болохоор нь би цагдаад хандаж хуулийн дагуу шалгуулахаар өргөдөл гаргасан юм...Би тэр Б гэх залуутай хэрүүл маргаан хийгээгүй, харилцан зодолдсон асуудал байхгүй. Сүүлд гэмтлийн эмнэлэг дээр байхдаа миний уур хүрээд Быг нэг удаа цохиж, 2-3 удаа өшиглөсөн асуудал байгаа. /хх-ийн 4-5/

 

Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 33-34/

Гэрч Г.Э мөрдөн байцаалтанд: Би хххх оны 6 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Наранмандах, О, Б нартай Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзаад тэр хавьд ойрхон байдаг нэрийг нь тодорхой санахгүй нэг паабад орсон. Тэгээд тэр паабад бид дөрөв хүний хоёр, хоёр пиво авч ууж байгаад 2019 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 00:00 цаг өнгөрч байхад сууж байсан паабнаас гарч өөр газар орж суухаар болоод гарсан. Тэгээд бид дөрөв 13 дугаар хорооллоос такси барьж гайгүй баар хайж нилээн явж байгаад шөнийн 01:00 цаг өнгөрөөд 02:00 цаг өнгөрч байхад Баянбүрдийн хажууд байдаг Чикаго бааранд орсон. Тэгээд тэр бааранд бид дөрөв Соёрхол нэртэй 750 граммын нэг шил архи, хүний нэг нэг шил пиво, ундаа устай аван уугаад сууж байтал О-гийн найз нь гээд нэг залуу ирээд О авч явахаар болсон. Тэгээд О сүүлд бааранд ирсэн найзтайгаа гадагшаа гарчихаад ирнэ гээд гараад явсан. Тэгээд тэр бааранд Б, Наранмандах бид гурав үлдэгдэл архиа уугаад сууж байтал гаднаас манай ажпын Б, Х, О гурав ирсэн. Тэгээд тэр гурав ирсэн даруй бид нар нөгөө Чикаго гээд бааранд нэмж 750 граммын Соёрхол нэртэй архи захиалан авсан. Тэгээд сүүлд авсан архиа уугаад сууж байтал шөнийн 04:00 цаг болоод баар хаахаар болоод бид нар үлдэгдэл авсан юмаа ууж дуусгаад гаръя гээд байж байтал 04:00 цаг өнгөрч байхад О буцаад ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд бид нар сүүлд авсан архиа ууж дуусгаад баарнаас гараад өөр онгорхой газар байвал орох тухай яриад байж байхад О бид нартай хамт явахгүй гээд гэр рүүгээ харьсан. Тэгээд би Б, Н, О, Б, Х нарын хамтаар такси бариад хорооллын модны хоёрын уулзвар орчим байдаг +25 нэртэй бааранд орж суухаар явсан боловч тэр баар нь хаалттай байсан болхоор архи зарж байгаа газар хаана байгаа талаар ярилцаж байтал манайхны нэг нь 10 дугаар хороололд нэг архи зардаг дэлгүүр байгаа гэхээр нь бид нар тийшээ явсан. Тэгээд Модны хоёроос би дүү Оыг машинтай нь дуудсан. Тэгээд удаагүй манай дүү машинтайгаа ирэнгүүт би дүүгийнхээ хажууд буюу машины урд талын суудалд суугаад 10 дугаар хороолол орохоор явж байтал миний ард сууж байсан О миний өмсөж явсан малгайг гараараа түлхээд унагаагаад байсан. Тэр үед би Од...чи яагаад байгаа юм бэ, хамаагүй эр хүний толгойд хүрээд байж болохгүй биз дээ...гэж хэлээд О бид хоёр хоорондоо маргалдах гээд байгаа юм шиг явж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 25 дугаар сангийн 10 дугаар хороолол чиглэлтэй явдаг автобусны буудал дээр машинаа зогсоож О бид хоёр машинаас бууж жоохон маргасан. Тэр үед Х машинаас бууж ирээд О бид хоёрыг салгаад намайг Х машинд суулгасан. Тэгээд намайг машинд суулгасан хойно юу болсон талаар мэдэхгүй байна, сүүлд сонсоход тэр автобусны буудал дээр О, Бтай маргалдсан талаар Б яриад байсан. Тэгээд би машинд Хтай нэг газар ажилладаг хүмүүс байж хоорондоо маргалдаад яахав гэж ярилцаад би Отэй эвлэрэх санаатай машинаас буугаад О дээр очиж...за хөгшөөн хоёулаа эвлэрэе, нэг газар ажилладаг хүмүүс хоорондоо муудалцаад яахав ...гэж хэлтэл О миний өөдөөс салаавч гаргаад...май би чамтай эвлэрдэг хүн биш ... гээд уурлаад байсан. Тэр үед О бид хоёр дахин маргаад хоорондоо зууралдаад би Од цохиулахгүй гээд толгой хавиас нь бариад зогсож байхад О бид хоёрын хажуу талаас Б орж ирээд Ог цохих шиг л болсон. Тэгээд би Ог тавиад хойшоо болтол О доошоо тонгойсон. Тэгээд О миний нүд юм харахгүй байна гээд доошоо тонгойгоод байхаар нь би О дээр явж очоод Огийн царайг хархад баруун нүд хөхрөөд, хамарнаас нь цус гарсан байсан. Тэр үед би Огийн хамарнаас гарсан цусыг цэвэрлээд зогсож байтал бид нарын хажуу талд пургонтой цагдаа нар ирээд ... юу болоод байгаа юм ... гэхээр нь бид нар нэг газар ажилладаг хүмүүс хоорондоо маргалдаад ийм асуудал болчихлоо гэж хэлтэл цагдаа нарын нэг нь Огийн нүдийг хараад... пөөх ямар айхтар болоо вэ, яаралтай гэмтлийн эмнэлэг явж үзүүл...гэж хэлэхээр нь бид нар бас цагдаа нарт гэмтэл явах гэж байгаагаа хэлээд бүгдээрээ гэмтэл явсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг дээр очтол О, Б, Б нар орсон. Тэгээд удаагүй гэмтлийн эмнэлгээс Б. Ог үзүүлсэн чинь баруун нүднийх нь доод талд жоохон цууралттай байна гэсээр гарч ирсэн. Тэгээд Бгийн араас Б, О хоёр жоохон маргалдсан байдалтай гарч ирсэн боловч Б эмнэлэгээс гарч ирсэн даруй зугатаад гүйгээд явсан. Тухайн үед Х Бы араас гүйж Быг дагуулан ирсэн. Тэгээд бид нар тэндээсээ манай дүүгийн авто машинтай зодоон болсон 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр очиж Огийн алга болсон түрүүвчийг олж аваад Ог гэрт нь хүргэж өгөөд гэр гэртээ харьсан. Мөн тухайн асуудал болсны маргааш Б над руу яриад Отэй хамт уулзах тухай яриад хамт Огийн гэрт очих уу гэсэн. Тэгээд би Бы хамтаар Огийн гэрт очиж уулзтал Б, Ог өшиглөсөн тухайгаа яриад...хөгшин нь арай хэтрүүлчихэж, уг нь би пүүзтэй хөлөөрөө нэг л удаа өшиглөсөн юм даа, арай ч ийм болно гэж бодоогүй ...гэж хэлээд Огээс уучлалт гуйгаад байсан. Бас яг хэрэг болох үед О өөрөө Быг өшиглөснийг мэдээд байсан бөгөөд энэ Б намайг өшиглөчихлөө, чи муу намайг өшиглөчихлөө гээд Б руу дайраад байсан.  /хх-ийн 6/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Б мөрдөн байцаалтанд: Би хххх оны 6 дугаар сарын хх-ны орой 21-22 цагийн үед болов уу хамт ажилладаг Наранмандах, Э нартай уулзаад 13 дугаар хороололд байдаг Миракл нэртэй паабад орж суусан...нэг мэдсэн чинь О, Э нар машин дотор явахдаа маргалдаад машинаас буусан бөгөөд бид нар бүгд машинаас буух үед Б нөгөө талаар буугаад машин тойроод явах шиг болсон чинь О нүдээ барьсан үгүйг тодорхой санахгүй байна, доошоо тонгойчихсон байсан. Тэгээд Ог дээшээ болгон харахад баруун нүд орчим нь хавдчихсан байсан. Тэгээд бид нар шууд гэмтлийн эмнэлэг орж Ог үзүүлтэл Огийн баруун нүдэнд ухархайн гэмтэлтэй байна гэсэн. Тэгээд тэндээсээ бөөнөөрөө явж байхад О салаад явсан байх. Миний мэдэж байгаагаар Э, О хоёр машинаас маргалдаад буух үед бид нарыг араас бууж байхад О нүдээ дараад доошоо тонгойхдоо Быг миний нүд рүү өшиглөчихлөө гээд орилоод байсан. Тэрнээс би яг Ог хэн цохиж байгааг бол хараагүй.  /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Н мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 6 дугаар сарын 10-ны орой Б, Э нартай 13 дугаар хороололд байдаг Миракл гээд нэртэй паабад орж суусан. Тэгээд тэр паабад бид гурвыг сууж байхад араас О ирсэн. Тэгээд бид дөрөв Миракл паабад хүний 2 билүү 3 пиво уусан санагдаж байна. Тэгээд тэр паабаас бид дөрөв гараад бааранд орж суухаар явж байгаад Баянбүрдийн орчим байдаг Чикаго нэртэй бааранд орж нэг шил нэрийг нь санахгүй байна 750 граммын архи пиво ус ундаатай авсан. Тэгээд бид нар авсан архиа уугаад сууж байхад Ог найз нь гээд нэг залуу ирээд аваад явсан. Тэгээд О яваад цаг орчим болоод буцаад ирсэн. Тэгээд О буцаж ирээд байхад манай ажлын Б, Х нар ирсэн шиг санагдаж байна. Тэгээд бид нарын сууж байсан Чикаго баар хаах болсноор баарнаас гараад хаашаа явна гэлээ нэг тийшээ явна гээд бөөнөөрөө такси барьж суусан бөгөөд би таксинд суугаад юу болсон юм мэдэхгүй муудаад унтчихсан байсан. Тэгээд би таксинд унтаж байгаад нэг сэргэхэд би машин дотор сууж байсан бөгөөд манай хэд бүгд машинаас буучихсан хэн нь хэнийгээ мэдэхгүй цохичихлоо гээд байсан. Тэр үед би машинаас буухад О нүдээ дараад Б руу уурлаад...чи муу яаж байгаа юм...гээд сууж байсан бөгөөд Огийн баруун нүд нь хавдсан байсан шиг санагдаж байна. Харин хажууд нь Э, Ог тайвшруулаад сууж байсан. Тэгээд би ер нь цааш нь бас тодорхой юм санахгүй байна тэр байсан газраасаа тарцгаасан байх. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Х мөрдөн байцаалтанд”...О, Э нар хоорондоо юунаас болсон юм мэдэхгүй маргаад байсан бөгөөд одоо санаж байгаагаар малгай унагаасан талаар маргалдаж байхад хэн нь мэдэхгүй нэг нь машинаа зогсоо, энд зогсоо гээд байсан. Тэгээд бид нарын сууж явсан машин яг хаана зогссон юм мэдэхгүй нэг газар зогссон чинь Э, О, Б гурав машинаас бууж хоорондоо маргаад байсан. Тэр үед Б бид хоёр тэр гурвыг салгах гэж байгаад би Эыг салгаад машинд суулгасан. Тэгээд Э бид хоёр машинд суугаад байхад Б, О хоёр маргалдаад байсан. Тэр үед Э машинд сууж байхдаа...би машинаас бууж Отэй учраа олоод эвлэрье, тэгээд эндээс явцгаая...гээд байсан. Тэгээд Э машинаас буугаад О, Б нартай уулзаад эвлэрэх биш дахин маргаад байсан. Тэгээд юу болсон юм мэдэхгүй гэнэт Огийн баруун нүд нь хавдчихсан. Та нарыг бүгдийг чинь ална гээд агсраад сууж байсан. Тэгээд дахиад яасан юм мэдэхгүй нэг мэдсэн чинь бид нар бөөнөөрөө гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очсон байхад Б, О, Б нар гэмтлийн эмнэлэг рүү орчихсон байсан бөгөөд би Этай гэмтлийн эмнэлгийн доор такси барих гээд зогсож байтал Б над руу залгаад байхаар нь утсаа аваад ярьсан чинь Б надад Огийн нүд нь хавдартай байгаа болохоор одоо нарийн дүн гарахгүй гэж байна, хавдар нь буусан хойно нүднийх нь  зургыг дахин авна гэж байна гэсэн... гэхээр нь би Быг хаана байгаа талаар асуусан чинь Б гэр рүүгээ харих гээд явж байна гэхээр нь би...чи юу яриад байгаа юм бэ, одоо хүрээд ир тэгээд эндээ учраа ол... гэж хэлсэн. Тэгээд би Эыг үлдээгээд Быг хороололд явж байна гэхээр гэмтлээс гараад явган өөдөөс тосон алхаж байгаад Бтай яг хаана юм мэдэхгүй уулзсан. Тэгээд Б бид хоёр буцаад гэмтэл ороход О гараад ирчихсэн байсан бөгөөд О, Б хоёр хоорондоо учраа олох гээд ярилцаад байсан. Тэгээд бид нар бөөнөөрөө гэмтлийн эмнэлэгээс гарч такси барьж Ог хүргэж өгөөд салцгаасан. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

П.Б мөрдөн байцаалтанд”...бид нар бөөнөөрөө суугаад явж байтал О миний зүүн гар талд сууж байхдаа миний толгой руу гурван удаа цохисон. Тэр үед би Од...одоо болноо хөгшөөн, 2-3 удаа толгой руу цохилоо одоо болноо гэсэн чинь О миний толгой руу цохихоо болиод урд талд сууж байсан Эын малгайг цохиод байгаа юм шиг 2-3 удаа унагаасан. Тэр үед Э, Од одоо болноо хөгшөөн, зүгээр бай гэх үед Эын дүү нь 25 дугаар эмийн сангийн 10 дугаар хороолол явдаг автобусны буудал дээр та нар одоо болиоч гээд машинаа зогсоосон. Тэр үед Э машинаас Ог буугаад ир чи ер нь яах гээд байгаа юм гэж хэлээд буусан. Тэр үед О Эын араас буугаад тэр хоёр барилцаад маргасан. Тэр үед машинд сууж байсан Наранмандах, Б, Х бид нар тэр хоёрын араас машинаас буугаад тэр хоёрыг салгаад би Ог салгаад одоо болио хөгшөөн, яах гээд байгаа юм гэсэн чинь О миний өөдөөс ... та нар яах гээд байгаа, та нар намайг яах юм ... гэж хэлээд миний зүүн шанаа орчим нэг удаа гараараа цохиод, намайг газар өргөөд шидсэн. Тэр үед би газар унан босч ирээд Од уур хүрээд, доошоо тонгойсон байхад нь нүүрэнд нь өшиглөчихлөө гэж бодоод нэг удаа зүүн хөлөөрөө өшиглөсөн боловч Огийн одоо аль нүд гэдгийг нь санахгүй байна нэг нүдийг нь хавдтал цохичихсон байсан...”/хх-ийн 13/ гэх мэдүүлэг,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хххх дугаартай дүгнэлтэнд: Б.Огийн биед баруун нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний хараа бууралт /0.2/ хамрын ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2019 оны 6 дугаар сарын 11-нд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 27/ гэжээ.

 

Шүүгдэгч П.Бы хувийн байдалтай холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Б 2019 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн 10 дугаар хороолол  явах чиглэлтэй автобусны буудал дээр иргэн Б.Огийн  нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Огийн: “...миний баруун талаас хамт ажилладаг Б гүйж ирээд миний баруун нүд орчим нэг удаа өшиглөсөн. Тэр үед миний баруун нүд газар дээрээ таглараад хойшоо саваад унасан...”

гэрч Г.Эын”...О бид хоёрын хажуу талаас Б орж ирээд Ог цохих шиг л болсон...”

гэрч Л.Бгийн“...О нүдээ дараад доошоо тонгойхдоо Быг миний нүд рүү өшиглөчихлөө гээд орилоод байсан...”

гэрч Ц.Наранмандахын“...Тэр үед би машинаас буухад О нүдээ дараад Б руу уурлаад...чи муу яаж байгаа юм...гээд сууж байсан...”

гэрч Х.Хын“...Б, О хоёр маргалдаад байсан...” гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  П.Бы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... би газар унан босч ирээд Од уур хүрээд, доошоо тонгойсон байхад нь нүүрэнд нь өшиглөчихлөө гэж бодоод нэг удаа зүүн хөлөөрөө өшиглөсөн боловч Огийн одоо аль нүд гэдгийг нь санахгүй байна нэг нүдийг нь хавдтал цохичихсон байсан...” гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7594 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас П.Быг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл Прокуророос П.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан хохирогч Б.О цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар П.Баас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт П-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Бд мэдэгдсүгэй.

 

4. П.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.О цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.Д