| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07472/И |
| Дугаар | 5725 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 5725
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 27 дугаар байр, 00 тоотод байрлах, “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 27 дугаар байр, 6 тоотод оршин суух, Хошууд овогт Цэдэн-Ишийн Мөнхцэцэг /РД:ШВ75112001/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 150.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 онд үүсгэн байгуулагдаж Баянгол дүүрэг, 7 дугаар хорооны 27, 33 байруудыг хариуцан үйл ажиллагаа эрхэлдэг. Тус Сууц өмчлөгчдийн холбоо нь иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж Монгол улсын иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зоиулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн хөрөнгөөр байрандаа засвар үйлчилгээг тогтмол хийж, хаалганы түгжээ солих, сантехникийн засвар үйлчилгээ, цэвэр бохир усны шугам хоолой солих зэрэг өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэж байгаа болно. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, 33А байрны дээврийн засварыг бүрэн хийсэн. Гэтэл үйл ажиллагаа хэвийн явуулахад саад учруулж буй иргэд байсаар байгаа тул уг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 27 дугаар байр, 6 тоотод оршин суух Ц.Мөнхцэцэгээс 2016 оны 3-9 дүгээр сар хүртэлх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 150.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Мөнхцэцэгтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 27 дугаар байр, 6 тоотод оршин суух Ц.Мөнхцэцэг би “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 30.000 төгрөгөөс татгалзаж, 120.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Ц.Мөнхцэцэг нь 60.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 60750 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Мөнхцэцэгт холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 150.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 30.000 төгрөгөөс татгалзаж, 120.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Ц.Мөнхцэцэг нь 60.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 60750 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 5175 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөг, хариуцагч Ц.Мөнхцэцэгээс 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 30.000 төгрөгөөс татгалзаж, 120.750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Ц.Мөнхцэцэг нь 60.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 60750 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5175 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2275 төгрөг, хариуцагч Ц.Мөнхцэцэгээс 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хулантай” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА