Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00296

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1955 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 1 дүгээр баг, Өвөрмодотод оршин суух, ЙС55121116 дугаарын регистртэй, Луваан овгийн Данзангийн Лутбатын

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Лутбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Лутбат шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

“...Хужирт сумын 1 дүгээр багийн иргэн Данзан овогтой Лутбат миний бие нь 1980 оны 06 дугаар сараас эхлэн 1992 оны 11 дүгээр сар хүртэл Хужирт сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул ажилласан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Лутбат ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Д.Лутбат нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд малчнаар 1980 оны 06 дугаар сараас эхлэн 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн №978 дугаартай архивын лавлагааны хуулбар, гэрч С.Бэхдорж, С.Даваа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Луваан овгийн Данзангийн Лутбатыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд малчнаар 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Лутбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Луваан овгийн Данзангийн Лутбатыг Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд малчнаар 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Лутбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА