| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07469/И |
| Дугаар | 5769 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 5769
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41 байр, 153 тоотод байрлах, “Жиашидэ” ХХК /РД:5392543/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 66 тоотод оршин суух, Тайж овогт Борхүүхэний Энхтуяа /РД:ХВ67042709/
Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний үүрэгт 40.855.944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.Энхтуяатай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 61 тоот гэрээг байгуулж Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 66 тоот 58.56 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу “Жиашидэ” ХХК-д нийт 70.272.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Үл хөдлөх эд хөрнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар 1 м.кв талбайн үнийг 1.200.000 төгрөгөөр тооцсон. “Жиашидэ” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан орон сууц барих үүргийг зохих ёсоор, шударгаар хугацаанд бүрэн биелүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Б.Энхтуяа нь 2011 оны 09 сарын 28-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 10.000.000, 2011 оны 10 сарын 03-ны өдөр 20.000.000, нийт үнийн дүнгийн 42,6 хувь буюу 30.000.000 төгрөгийг төлсөнд талууд маргахгүй болно. Захиалагч Б.Энхтуяа нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 40.272.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээнд зааснаар улсын комисс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиалагч нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2012 оны 5 сарын 25-нд нэмэлт гэрээний өргөдөл гаргаж 14 хоногийн дотор төлнө гэж амлаж байв. Хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд байрыг үл маргах журмаар сайн дурын үндсэн дээр хураалгах болно гэсэн өргөдөл гаргаж гарын үсгээ зурж байсан.
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн зүгээс Б.Энхтуяад 2015 оны 12 сарын 25 өдөр, 2016 оны 02 сарын 16 өдөр, 2016 оны 03 сарын 17-ны өдөр, 2016 оны 04 сарын 06 өдөр тус тус бичгээр үлдэгдэл төлбөрөө төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл биелүүлээгүй. Иймд Б.Энхтуяагаас үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 40.272.000, алданги 583.944 төгрөг, нийт 40.855.944 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлага 40.855.944 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг тус тус төлж, үлдэх 36.855.944 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Энхтуяа миний бие “Жиашидэ” ХХК-тай үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих тухай гэрээ байгуулж урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлж байр худалдан авсан ба “Жиашидэ” ХХК 3 сарын дотор байрны ордерыг гаргаж өгөөгүйн улмаас тухайн үед банкны зээл гараагүй болно. Одоо “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжилж буй 40.855.944 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие 40.855.944 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг тус тус төлж, үлдэх 36.855.944 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь хариуцагч Б.Энхтуяад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний үүрэгт 40.855.944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Энхтуяа нь “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 40.855.944 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг тус тус төлж, үлдэх 36.855.944 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Энхтуяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Энхтуяагаас 181.115 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Энхтуяа нь “Жиашидэ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 40.855.944 төгрөгөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөгийг тус тус төлж, үлдэх 36.855.944 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 362.230 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 181.115 төгрөг, хариуцагч Б.Энхтуяагаас 181.115 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАН