| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07577/И |
| Дугаар | 5772 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 5772
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210 Энхтайвны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банк
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 23-б байр, 23 тоотод оршин суух, Халбин овогт Батбаярын Бадмаараг /РД:СЙ77022808/
Зээлийн гэрээний үүрэгт 3.309.034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Бадмаараг нь тус банктай 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2014/000391/0255 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, мөн “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 5.000.000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Бадмаараг нь 2014 оны 11 дүгээр сарьн 06-ны өдрийн 2014/000391/0255 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, мөн “Цалингийн ззэлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банкны 459019374-н тоот цалингийн картын дансны орлого, ажил олгогч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлогыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж. зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 5.000.000 төгрөгөөс 2.243.265,24 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 1.523.538,85 төгрөгөөс 977,440.49 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Б.Бадмаараг нь “Цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй гэрээг ноцтой зөрчиж байсан бөгөөд 2014/000391/0255 тоот 'Цалингийн зээлийн гэрээ”-ний хугацаа дууссан.
Иймд хариуцагч Б.Бадмаарагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2.756.735 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 489.581 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56518 төгрөг шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 6200 төгрөг нийт 3.309.034 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Бадмаараг нь нэхэмжлэлийн шаардлага 3.309.034 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Бадмаараг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Бадмаараг миний бие Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 3.309.034 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 1.309.034 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Б.Бадмаарагт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.309.034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бадмаараг нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага 3.309.034 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 1.309.034 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Бадмаарагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Бадмаарагаас 33947,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Бадмаараг нь Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага 3.309.034 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор, үлдэх 1.309.034 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Бадмаарагт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 67895 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 33947,50 төгрөг, хариуцагч Б.Бадмаарагаас 33947,50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА