| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2016/01176/и |
| Дугаар | 183/ШШ2016/00116 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2016/00116
| 2016 оны 3 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/02307 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,,,/-т холбогдох
2015 оны төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4.561.102 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тоотод байрлах 1 давхрын цайны газрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж тус компанид захирал ажилтай н.Бүрнээбаатартай “Ажлын байрны зориулалтаар байр түрээслэх” 09/113 тоот гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ыг хүртэл 1 жилийн хугацаатайгаар харилцан тохиролцож байгуулсан юм. Гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж байгаа болохоор барьцаа болгож 2.000.000 төгрөг, мөн 2 сарын түрээсийн төлбөрийг урьдчилан төлөхийг шаардсаны дагуу 3.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өгсөн. Ингээд уг цайны газарт үйл ажиллагаа явуулахын тулд тохижилт болон үйл ажиллагааны зардал нийлээд 25.000.000 төгрөгийн зардлуудыг гаргаад, ажиллуулж байтал бидэнд доорх хууль бус байдлуудыг “” ХХК нь гаргаж гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн юм. Уг цайны газрын гал тогоо, үйлчилгээний заал нь гэрээнд заасны дагуу 114м.кв биш, тус 1 давхрын өргөтгөл нь нийтдээ 114 м.кв байсан бөгөөд цайны газрын голд нь “” ХХК оффислодог. Мөн доод давхартаа өөрсдийнх нь ашигладаг караокены 3 том VIP өрөө, урт коридор, ариун цэврийн өрөөнүүд байрладаг. Ингээд миний бие нь уг цайны газрыг түрээслэсэн даруйдаа өөрийн түрээсэлж буй гал тогоо, үйлчилгээний заалыг хэмжиж үзтэл 54 м.кв байсан. Хариуцагч компани хууль бусаар 60 м.кв-ийг илүү тооцож, сарын 947.000 төгрөгийг төлөх ёстой байтал 2.000.000 төгрөгийг төлүүлж хохироож байсан. Сар бүр бид тухайн компанийн хэрэглэсэн, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, хог, хамгаалалт, ТВ, дохиолол гэх мэт зардлуудыг 2 дугаар давхрын түрээслэгчтэй хамтран 2 хувааж төлсөөр ирсэн. Уг нь 3 хувааж төлөх ёстой атал иргэн надаар 1 дүгээр давхрын буюу тус компанийн ашиглаж байгаа талбай болон доод давхрын ашиглалтын зардлыг хамт төлүүлж байсан. Нэг жилийн гэрээ хийж барьцаа болгон 2.000.000 төгрөг, мөн түрээсийн төлбөрөө 2 сараар нь шууд бэлэн аваад үүнээс хойш түрээсийн төлбөрөө хугацаанд нь хийсээр байтал гэнэт 2014 оны 12 сарын 10-ны өдөр ямарч үндэслэлгүйгээр гэрээгээ зөрчин уг гэрээг цуцалсан. Гэрээний 5.6-д заасны дагуу түрээсийн төлбөрөө бодит үнэнд нийцүүлэн шинээр тогтоох, мөн талбайн хэмжээ, ашиглалтын зардлыг 3 хувааж төлдөг байх, ялангуяа манайх хийн түлш байнга хэрэглэдэг мөртлөө цахилгааны зардал сар бүр 350.000-380.000 төгрөг төлнө гэдэг шударга бус байгаа тухай удаа дараа ярьж, шаардаж байсан. Гэтэл ямар ч хариу өгөхгүй байсаар 2014 оны 12 сарын 10-ны өдөр гэрээгээ дангаараа цуцалсан. Үүнд иргэн миний бие маш их гомдолтой байгаа бөгөөд уг цайны газрыг ажиллуулахдаа би төрийн банкнаас 12 сарын хугацаатай сарын 2%-ийн хүүтэйгээр 30.000.000 төгрөгийг, “Прогресс капитал” ББСБ-аас 12.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар 5%-ийн хүүтэйгээр зээл авсан бөгөөд 10, 11 саруудад тохижолт, маркетингийн зардал болон түрээсийн төлбөр үйл ажиллагаандаа 23.000.000 төгрөгийн зардал гаргаж ажилласны үр дүнд байнгын үйлчлүүлэгч олонтой болж орлого төлөвлөгөө ёсоор орж байтал “” ХХК нь гэрээгээ цуцлаж, иргэн миний олох байсан орлого болон бодитоор 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд ы “Ажлын байр, эд хөрөнгө түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г цуцалсны улмаас учирсан хохирол 25.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч сүүлд гаргасан задаргаагаар түрээсийн талбай 2.410.122 төгрөг, ашиглалт 599.223 төгрөг, хог 105.000 төгрөг, кабель 52.500 төгрөг, хамгаалалт 105.000 төгрөг нийт 3.271.845 төгрөг, цалин 4.932.955 төгрөг, тохижолт болон маркетингийн зардал 2.612.750 төгрөг, бусад зардал 1.066.800 төгрөг, олох байсан орлого 12.700.000 нийт 24.584.350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Гэрээ цуцалсан актын тухайд барьцааны 2 сая төгрөгөө буцааж авахын тулд гарын үсэг зурсан, зурахдаа уг актыг зөвшөөрөхгүй гэсэн байна гэв.
Хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “” ХХК нь иргэн Р.Б 2 дугаар хороо, 50 мянгат хороолол, 23 дугаар байрны 4 тоот өргөтгөлийн хамт нийт 114 м.кв талбай бүхий 1 давхрын үйлчилгээний танхим, гал тогоог түрээслүүлэхээр харилцан тохиролцож ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээг байгуулсан юм. Дээрх гэрээг анх байгуулах үед ы бизнесийг эрхэлж байгаатай холбогдуулан манай компанийн зүгээс хямдрал үзүүлж 1.500.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт тооцон авсан. Цаашид түрээсийн төлбөрийг 2.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, сар бүрийн 08-ны өдөр төлөхөөр гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасан. Мөн манай компани дээрх ажлын байрыг үйл ажиллагаа эрхлэх бүхий л боломжоор хангах үүднээс өөрсдийн хөрөнгөөр засаж, тохижуулан иргэн д түрээсийн гэрээний хавсралт 1, 2-ийн дагуу хүлээлгэн өгсөн тул барьцаа хөрөнгийг 2.000.000 төгрөг байхаар иргэн тай харилцан тохиролцож, хүлээн авсан. Гэрээний 5.3-т цахилгаан, дулаан, ашиглалтын зардлыг тухайн сар бүрийн гаргасан тооцоог үндэслэж түрээслэгч тал төлж байхаар харилцан тохиролцсон. Мөн зүйлийн 5.4-т цэвэр, бохир ус, дохиололын ашиглалтын зардал болон цэвэрлэгээний хөлсийг тухайн сар бүрийн гарсан зардлын 50 хувийг төлж байхаар харилцан тохиролцсон юм. Иргэн нь тухайн цайны газарт ямар нэгэн тохижилт, засвар үйлчилгээ хийгээгүй бөгөөд гал тогооны болон үйлчилгээний зориулалттай ямар нэгэн зүйл худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй. Энэ нь гэрээний хавсралт 1, 2-т заасан эд хөрөнгийн жагсаалтаар нотлогдож байгаа. Бид түрээсийн төлбөрийг зах зээлийн бодит ханштай уялдуулан тогтоосон. Тус обьектод ашиглагддаггүй нэг өрөө болон зоорийн давхрын караоке өрөө болгон тохижуулсан 3 өрөө, мөн бие засах өрөө байдаг. Манай компани анх тухайн ажлын байрыг караоке, ресторан болгон тохижуулж зөвшөөрөл авахаар төлөвлөж байсан боловч холбогдох зөвшөөрөл олгогдоогүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Манайх зоорийн давхрын хэсэгт ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, манай оффис тухайн цайны газрын голд байрладаггүй, тиймээс манай компани түрээслэгч 2 иргэнтэй хамтарч ашиглалтын зардал төлөх үндэслэлгүй юм. Үүнийг ч гэрээнд тодорхой заасан байдаг. Барьцаа төлбөр нь гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр үүссэн харилцаа болохоос гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан барьцаа төлбөр авсан асуудал биш юм. Иргэн нь гэрээний үндсэн төлбөр болох 2.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа буюу сар бүрийн 08-ны өдөр төлдөггүй, ямар нэгэн шалтгаан хэлж удаашруулдаг, шаардуулан байж 2-3 хувааж төлдөг байсан. нь “Цахилгааны төлбөр өндөр гараад байна, манайх цахилгаан хэрэглэдэггүй, газ хэрэглэдэг” гэж тайлбарласан тул бид цаашид гарах маргаанаас зайлсхийж цахилгааны тоолуур тавиулан, хамтран ажиллах бүхий л бололцоогоор ханган ажилласан. Харин цахилгааны тоолуур тавиулснаар өмнөх төлбөрөөс илүү төлбөр гарсан байсан. Гэвч иргэн нь дээр дурдсан алдаа, зөрчлийг удаа дараа гаргаж түрээслүүлэгч талын эрх ашгийг ноцтой зөрчиж байсан. аас “түрээсийн төлбөр яагаад цаг хугацаандаа орж ирэхгүй байна вэ” гэхэд ”орлого орохгүй байна” гээд байхаар нь “тэгвэл түрээслэхээ болих юм уу” гэхэд тэгье гэсэн. Ингээд гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу иргэн тай цаашид хамтран ажиллах боломжгүй учраас гэрээг цуцлах саналыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсан. Манай компанийн тавьсан саналыг нь тэр даруйд нь хүлээн зөвшөөрч, тухайн өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “гэрээ цуцлах тухай” акт үйлдэж, 2014 оны 11 дүгээр сарын төлөгдөөгүй байсан ашиглалтын зардлууд, гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгөнөөс дутсан болон эвдэрсэн эд зүйлийг барьцаа 2.000.000 төгрөгөөс төлүүлж, үлдэгдэл 1.221.000 төгрөгийг иргэн д хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан билээ. Ингэснээр гэрээг 2 тал харилцан тохиролцож цуцалсан гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн хэлснээр манай компани гэрээг дангаар цуцлаагүй юм. Иймд иргэн ы үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 25.000.000 төгрөгийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ы хэрэгт хавсаргасан төлбөр төлсөн тухай баримт бол сүүлд нөхөж зуруулсан хуурамч баримт. Энэ баримтыг бичиж өгсөн нь үнэн боловч үнийн дүнг нягтлалгүй, сүүлд нөхөн зурж өгсөн баримт юм гэв.
Хариуцагч “” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Ажлын байрны зориулалтаар байр, эд хөрөнгө түрээслэх гэрээ”-г иргэн тай байгуулсан. Манай компани уг гэрээг байгуулахаас өмнө энэхүү ажлын байрыг нийтийн хоолны газрын зориулалтаар бүрэн засварлан тохижуулж, хоолны газрын үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж, аяга таваг, халбага сэрээ, заалны сандал ширээ, тек, ханын зурагт зэрэг түрээсийн гэрээний хавсралтад заасан бүхий л эд хогшил, тоног төхөөрөмжтэй нь хамт түрээслүүлсэн. Түрээслэгч ажлын байрыг эд хөрөнгөтэй нь хамт түрээслэн орлого олж, ашигтай ажиллаж байсан. Гэвч эхний сараас эхлээд цахилгаан, дулаан, усны төлбөр зэрэг түрээсийн ашиглалтын зардлыг гэрээнд заасны дагуу төлөхгүй гэж түрээслүүлэгчтэй маргалдаж, хугацаа хэтрүүлэн байж дутуу төлж ирсэн. Тухайлбал: Түрээсийн гэрээний 5.3-т цахилгааны зардлыг гарсан хэмжээгээр нь төлнө гэж заасан бөгөөд 150.000 төгрөгний цахилгааны төлбөр гарсан ч төлөхгүй гэж маргаан үүсгэж 130.000 төгрөг төлөөд явсан. Ингээд ы цахилгааны төлбөр их байна гэсэн гомдлын дагуу, түүний хүсэлтээр манай компани өөрийн зардлаар цахилгааны тоолуур нэмж суурилуулсан бөгөөд 380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ 182.600 төгрөг, 10 метр кабелийн утасны үнэ 285.000 төгрөг, суурилуулалтын зардал 70.000 төгрөг, нийт 537.600 төгрөгний зардал гаргасан. Мөн гэрээний 5.4-т цэвэр, бохир усны ашиглалтын зардлыг сар болгон гарсан төлбөрийн 50%-ийг төлнө гэж тохиролцсон боловч төлөх ёстой төлбөрөө байнга хугацаа хэтрүүлэн дутуу төлж байсан. ы нийт төлөөгүй ашиглалтын зардал 743.717 төгрөг байна. Мөн ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулаад хэсэг хугацаа өнгөрсний дараа “Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс ариун цэврийн өрөө асуугаад байна. Мөн манай ажилчид хувцас солих өрөөгүй, бараа материал багтахгүй байна. Танай зоорийн давхрын караокены өрөөнүүдийг 00-ын хамт нэгдүгээр давхрын түрээстэй адилхан үнээр түрээсэлж ашиглая. Архины зөвшөөрөл гарч караоке ажиллуулж эхлэхээр гэрээгээ бичгээр хийе” гэж гуйсны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн манай компани зөвшөөрч нийт 64,38 м.кв талбайтай зоорийн давхрын караокений 3 өрөө, коридор, 00-ын өрөөний түлхүүрийг д хүлээлгэн өгч, түүнд зоорийн давхрыг бүхлээр нь ашиглуулж эхэлсэн. уг өрөөнүүд, коридор болон 00-г ашиглаж байсныг нотлох гэрэл зургуудыг шүүхэд өөрөө гарган өгсөн болно. Гэтэл зоорийн давхрыг ашигласны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зоорийн давхрын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1 дүгээр давхрын түрээсийн төлбөр болох 17.500 төгрөгөөр тооцоход нийт 64.38 м.кв талбайн нэг сарын түрээс 1.126.650 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 сар 27 хоногийн нийт түрээсийн төлбөр 3.267.285 төгрөгийг манай компанид төлөх ёстой. Мөн манай компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үүдэж бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал гаргасан тул аас 380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ, 10 м кабелийн утасны үнэ, суурилуулалтын зардалд нийт 537.600 төгрөг, түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой цэвэр бохир ус, дулаан, цахилгааны зардалд нийт 743.717 төгрөг, зоорийн давхрын караокены өрөөнүүд, коридор, 00-ын өрөөг ашигласны төлбөрт 3.267.285 төгрөг, нотариатын үйлчилгээ хөлс 12.500 төгрөг нийт 4.561.102 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 380 вольтын цахилгаан тоолуур, пускателийн үнэ, 10 м кабелийн утасны үнэ, суурилуулалтын зардалд нийт 537.600 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь гэрээний 2.4-т зааснаар түрээслүүлэгч өөрөө энэ зардлыг хариуцах үүрэгтэй. Ашиглалтын зардалд 743.717 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна, энэ хэзээний төлбөр юм бэ. Зоорийн давхар, караокений өрөө түрээслэсэн гээд байна, хэзээ түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм бэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч “” ХХК-иас түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохирол 25.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч нь тус шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, түрээсийн талбай 2.410.122 төгрөг, ашиглалт 599.223 төгрөг, хог 105.000 төгрөг, кабель 52.500 төгрөг, хамгаалалт 105.000 төгрөг, цалин 4.932.955 төгрөг, тохижолт болон маркетингийн зардал 2.612.750 төгрөг, бусад зардал 1.066.800 төгрөг, олох байсан орлого 12.700.000 нийт 24.584.350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зоорийн давхрын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1 дүгээр давхрын түрээсийн төлбөр болох 17.500 төгрөгөөр тооцоход нийт 64.38 м.кв талбайн нэг сарын түрээс 1.126.650 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 сар 27 хоногийн нийт түрээсийн төлбөр 3.267.285 төгрөг, 380 вольт /3фаз/-ын цахилгаан тоолуур, пускателийн үнэ, 10 м кабелийн утасны үнэ, суурилуулалтын зардалд нийт 537.600 төгрөг, түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой цэвэр бохир ус, дулаан, цахилгааны зардалд нийт 743.717 төгрөг, нотариатын үйлчилгээ хөлс 12.500 төгрөг нийт 4.561.102 төгрөгийг аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэрээ цуцалсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат хороолол, 23 дугаар байрны 4 тоот өргөтгөлийн хамт байрлах 114 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын үйлчилгээний заалыг, гал тогооны хамт нийтийн хоолны зориулалтаар түрээслэх зорилгоор гэрээ байгуулагдсанаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ. /хх4/
Талууд энэхүү гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, тодруулбал гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч гэрээний гол нөхцлийн талаар зохигчид харилцан тохиролцсон, гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
Зохигчид түрээсийн гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаатай, эхний сарын төлбөр 1.500.000 төгрөг, дараагийн сараас 2.000.000 төгрөгийн төлбөртэй, нийтийн хоолны зориулалтаар, төлбөрийг эхний удаа 2 сараар төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн төлбөрт 3.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 5 хоногийн түрээсийн төлбөрт 330.000 төгрөг, барьцаа 2.000.000 төгрөг нийт 5.830.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн талаар талууд маргахгүй байна.
Гэрээний 6.2-т “Гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрчилж, цуцалж, дуусгавар болгоно”, 6.3-т “Дараах тохиолдолд түрээслүүлэгчийн шаардлагаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээслэгч байрыг буцааж өгнө”, 6.3.3 “Түрээслэгч түрээсийн төлбөрийг 1 сарын турш төлөөгүй бол” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу иргэн тай цаашид хамтран ажиллах боломжгүй учраас гэрээг цуцлах саналыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тавьсан. Манай компанийн тавьсан саналыг нь тэр даруйд нь хүлээн зөвшөөрч, тухайн өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “гэрээ цуцлах тухай” акт үйлдэж, 2014 оны 11 дүгээр сарын төлөгдөөгүй байсан ашиглалтын зардлууд, гэрээний хавсралт 1, 2-т дурдсан эд хөрөнгөнөөс дутсан болон эвдэрсэн эд зүйлийг барьцаа 2.000.000 төгрөгөөс төлүүлж, үлдэгдэл 1.221.000 төгрөгийг иргэн д хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан” гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...уг актыг зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зурсан” гэж маргасан.
Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээг цуцлах талаар харилцан тохиролцож, энэ талаар баримт үйлдсэн байх бөгөөд уг баримтад:
“...2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 09/03 тоот гэрээг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болгож барьцаанд байсан 2.000.000 төгрөгөөс 2014 оны 11 дүгээр сарын ашиглалтын зардлыг дор дурдсанаар суутган авч, үлдэгдэл барьцааг хүлээлгэн өгсөн болно. Суутгагдах зардал 11 сарын ашиглалт 427.100 төгрөг, хогны мөнгө 70.000 төгрөг, дохиолол 70.000 төгрөг, кабель 35.000 төгрөг, тог, цахилгааны төлбөр 252.900 төгрөг, 5 хоногийн түрээсийн төлбөр 330.000 төгрөг, дутуу эд зүйлийн үнэ 36.000 төгрөг нийт 1.221.000 төгрөг. Барьцааг хүлээлгэн өгсөн , хүлээн авсан /дулааны мөнгө дээр хүлээн зөвшөөрөхгүй байна/ гэжээ. /хх207/
Дээрхээс үзэхэд хариуцагч “” ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “...Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу түрээслэгчид мэдэгджээ.
Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-д “Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална” гэж заасан боловч нэхэмжлэгч нь саналыг хүлээн авч тухайн хэлцлийг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрсөн, улмаар зохигчид энэ талаар ярилцан тохиролцож, нэхэмжлэгч дулааны мөнгөнөөс бусад нөхцлийг хүлээн зөвшөөрч, талууд гэрээ цуцлах акт үйлдсэн зэрэг нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлд нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохиролыг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас цалин 4.932.955 төгрөг, тохижилт болон маркетингийн зардал 2.612.750 төгрөг, бусад зардал 1.066.800 төгрөг, олох байсан орлого 12.700.000 төгрөг нийт 21.312.505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түрээсийн болон ашиглалтын зардлын тухайд:
Нэхэмжлэгч нь “...уг цайны газар нь гал тогоо, үйлчилгээний заал нь гэрээнд заасны дагуу 114м.кв биш, тус 1 давхрын өргөтгөл нь нийтдээ 114 м.кв байсан бөгөөд уг цайны газрын голд нь “” ХХК нь оффислодог. Доод давхартаа өөрсдийнх нь ашигладаг караокены 3 том VIP өрөө, урт коридор, ариун цэврийн өрөөнүүд байрладаг. Гэтэл 1-5 давхрын нийт хэмжээгээр түрээсийн төлбөр тооцож намайг хохироож байна” гэж марган илүү төлсөн 2.410.122 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь “...Манайх зоорийн давхрын хэсэгт ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, манай оффис тухайн цайны газрын голд байрладаггүй. Зоорийн давхрын 1 өрөө, ариун цэврийн өрөөг, 1 дүгээр давхрын камерын өрөөнөөс бусдыг ашиглаж байсан” гэж тайлбарлаж байна.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 33714 дүгээр захирамж гаргаж тухайн маргаж буй түрээсийн байранд хэмжилт хийлгэхээр “Инженер геодези” ХХК-ийг шинжээчээр томилсон.
Шинжээчийн дүгнэлтэд:
1 дүгээр давхрын талбайн нийт хэмжээ 102.81 квадрат метр. Үүнээс үйлчилгээний заал 45.96 м2, камерийн өрөө 17.50 м2, гал тогооны өрөө 19.98 м2, угаалгын өрөө 1.88 м2, складны өрөө 6.85 м2, коридор 10.64 м2,
Зоорийн давхрын талбайн нийт хэмжээ 31.67 квадрат метр. Үүнээс хөлийн өрөө 13.08 м2, караокений өрөө 15.34 м2, угаалгын өрөө 3.25 м2 гэжээ.
Зохигчдын байгуулсан гэрээний 1.2-т “...114 м2 талбай бүхий 1 дүгээр давхрын үйлчилгээний заал, гал тогооны хамт байна” гэжээ. /хх4/
Дээрхээс үзэхэд зөвхөн 1 дүгээр давхрыг д ашиглуулахаар талууд гэрээгээр тохирсон, нэхэмжлэгч зоорийн давхрын караокений өрөө болон угаалгын өрөөг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдохгүй, 1 дүгээр давхраас 17.50 м2 талбай бүхий камерын өрөөг ашигладаг болохоо хариуцагч зөвшөөрч байх тул нэхэмжлэгч нийт 85.31 м2 талбайг ашигласан байх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа “...зоорийн давхрын 1 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөрийг 1 дүгээр давхрын түрээсийн төлбөр болох 17.500 төгрөгөөр тооцоход нийт 64.38 м.кв талбайн нийт түрээсийн төлбөр 3.267.285 төгрөгийг төлөх ёстой...” гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгчийн “...114 м2 талбайн хөлсийг 17.500 төгрөгөөр тооцоход сарын түрээс 2.000.000 төгрөг болж байгаа юм” гэх тайлбар үндэстэй, зохигчдын тайлбарын дагуу тооцож үзэхэд 2.000.000 /сарын түрээс/:114 м2 =17.544 төгрөг /1 м2-н үнэ/ байна.
Иймд нэхэмжлэгчийн түрээслэсэн нийт талбайг 85.31 м2 гэж үзэж, 1 м2-н түрээсийн төлбөрийг 17.544 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч ы 9 дүгээр сард түрээсийн төлбөрт төлсөн 1.500.000 төгрөгөөс илүү төлсөн 156.372 төгрөг, 10 дугаар сард төлсөн 2.000.000 төгрөгөөс илүү төлсөн 507.075 төгрөг, 11 дүгээр сард төлсөн 2.000.000 төгрөгөөс илүү төлсөн 507.705 төгрөг, 12 дугаар сард 330.000 төгрөгөөс илүү төлсөн 81.175 төгрөг нийт 1.251.697 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.158.425 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Үүнтэй холбогдуулан талбайн түрээсийн төлбөр 3.267.285 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь “...сар бүр бид тухайн компанийн хэрэглэсэн, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, хог, хамгаалалт, ТВ, дохиолол гэх мэт зардлуудыг 2 дугаар давхрын түрээслэгчтэй хамтран 2 хувааж төлсөөр ирсэн. Уг нь 3 хувааж төлөх ёстой атал надаар 1 дүгээр давхрын буюу тус компанийн ашиглаж байгаа талбай болон доод давхрын ашиглалтын зардлыг хамт төлүүлж байсан” гэж тайлбарлан ашиглалтын зардалд 599.223 төгрөг, хог 105.000 төгрөг, кабель 52500 төгрөг, дохиолол хамгаалалт 105.000 төгрөг нийт 861.723 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч энэхүү шаардлагыг эс зөвшөөрч, ашиглалтын зардалд дутуу төлсөн 743.717 төгрөг, тоолуур суурилуулсан зардалд 537.600 төгрөг нийт 1.281.317 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.3-т “Цахилгаан, дулааны ашиглалтын зардлыг тухайн сар бүрийн гаргасан тооцооны үндсэн дээр түрээслэгч бие даан төлнө”, 5.4-т “цэвэр, бохир ус, дохиоллын ашиглалтын зардал болон цэвэрлэгээний хөлсийг сар болгоны гарсан төлбөрийн 50 хувийг түрээслэгч түрээсийн төлбөрт нэмж төлнө” гэжээ.
Нэхэмжлэгч нь 2014 оны 09 дүгээр сарын ашиглалтын зардалд 319.500 төгрөг, хог, кабель, дохиололын зардалд 175.000 төгрөг, 10 дугаар сарын ашиглалтын зардалд 450.000 төгрөг, хог, кабель, дохиололын зардалд 175.000 төгрөг, 11 дүгээр сарын ашиглалтын зардалд 427.100 төгрөг, хог, кабель, дохиололын зардалд 175.000 төгрөг, 12 дугаар сарын ашиглалтын зардалд 252.900 төгрөг тус тус төлсөн баримтыг шүүхэд ирүүлснийг хариуцагч “...хуурамч баримт...” гэж маргасан боловч энэ талаар нотлоогүй, уг баримтыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, ашиглалтын зардалд 743.717 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч үүнийгээ нотолсон баримтыг ирүүлээгүй байна.
Харин зохигчдын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ цуцалсан актад ашиглалтын зардалд 427.100 төгрөг суутгаж авснаас үзэхэд “нэхэмжлэгч нь 743.717 төгрөгийн ашиглалтын зардлыг төлөөгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Мөн гэрээний 2.1-д “түрээслэгчийн ашиглалтад шилжүүлж буй түрээсийн байр, түүнд байрлах эд хөрөнгийг гэрээнд заасан зохих нөхцөлөөр хангана” гэж заасны дагуу хариуцагч нь тоолуур суурилуулсан зардалд 537.600 төгрөгийг шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн түрээслэсэн 85.31 м2 талбайн хэмжээнд ашиглалтын зардлыг тооцож илүү төлсөн 155.679 төгрөг, дохиоллын зардалд нэхэмжилсэн 105.000 төгрөг нийт 260.679 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашиглалтын зардалд нэхэмжилсэн 599.223 төгрөгийн үлдэх 443.544 төгрөгт холбогдох хэсэг, цайны газраас хог их гардаг гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй тул хогний үнэ 105.000 төгрөг, кабелийг зөвхөн цайны газарт хэрэглэдэг гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул кабель 52500 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 601.044 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Дээрхийг нэгтгэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрт илүү төлсөн 1.251.697 төгрөг, ашиглалтын зардалд илүү төлсөн 260.679 төгрөг нийт 1.512.376 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 23.071.974 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.148 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас 1.512.376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23.071.974 төгрөгт холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39.148 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ