Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 5787

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж хаягт байрлах, Хас банк ХХК /РД:2578697/

Хариуцагч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 61 дүгээр байр 23 тоотод оршин суух, 1985 онд төрсөн 31 настай, Догоо овогт Гүндэнбалын Батзориг /РД:УД85080310/.

Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 3 а байр 55 тоотод оршин суух, 1981 онд төрсөн 35 настай Догоо овогт Гүндэнбалын Батсүрэн /РД:УД81060502/

            Гэрээний үүрэгт 68.168.981.22 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг  2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Б.Батнавч, хариуцагч Г.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Батзориг нь Хас банктай 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1570004642 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Баталгаат ипотекийн 1570004642 дугаар гэрээгээр Ү-2201023762 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 хороолол, ХД-44 байр, 14 тоот 41,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 1570004642-03 дугаартай Фидуцийн гэрээгээр УНГ 72-54 улсын дугаартай, KMHEU41MP8A547 арлын дугаартай, Hyundai Sonata-6 маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Зээлийн гэрээнд Г.Батсүрэн нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй оролцсон. Хас банк нь Г.Батзориг, Г.Батсүрэн нарын үйл ажиллагааг дэмжин хүссэн зээлийг цаг хугацаанд нь шийдвэрлэж байсан боловч зээлдэгч тал 1570004642 дугаар зээлийн гэрээг 758 хоног хугацаа хэтрүүлэн дээрх гэрээний хавсралт 1-д заасан үүргээ ноцтойгоор зөрчиж байгаа тул 1570004642 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банк 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний үндсэн төлбөр 39.002.222,22 төгрөг, хүү            27.372.441 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.794.318 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 16000 төгрөг, нийт 68.184.981,22 төгрөгийг зээлдэгч Г.Батзориг болон хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Батсүрэн нараас гаргуулж, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ.     

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Б.Батнавч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Г.Батсүрэнгээс татгалзаж байна. Шүүх хуралдааны явцад хариуцагч Г.Батзориг нэхэмжлэлийн шаардлага 68.184.981,22 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нийт 68.184.981,22 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 10 болон 11 дүгээр сард үлдэх 52.184.981,22 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан төлж барагдуулах, дээрх хувиарт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 хороолол, ХД-44 байр, 14 тоот 41,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 108-а тоот 260 м.кв 18 өрөө бүхий нийтийн орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Г.Батзоригийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 108-а тоот 260 м.кв 18 өрөө бүхий нийтийн орон сууц нь бусад банкны барьцаанд байгаа боловч тухайн барьцааны эрхийг хөндөхгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов. Иймд бидний тохиролцсоны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Батзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Батзориг миний бие Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 68.184.981,22 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 68.184.981,22 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 10 болон 11 дүгээр сард үлдэх 52.184.981,22 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан төлж барагдуулах, дээрх хувиарт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 хороолол, ХД-44 байр, 14 тоот 41,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 108-а тоот 260 м.кв 18 өрөө бүхий нийтийн орон сууцаар тус тус хангуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Г.Батзориг миний өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 108-а тоот 260 м.кв 18 өрөө бүхий нийтийн орон сууц нь бусад банкны барьцаанд байгаа боловч тухайн барьцааны эрхийг хөндөхгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож байна. Иймд бидний тохиролцсоны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар тохиролцоо, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Г.Батсүрэн, Г.Батзориг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68.168.981,22 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Г.Батсүрэнгээс татгалзаж, хариуцагч Г.Батзориг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нийт 68.184.981,22 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 10 болон 11 дүгээр сард үлдэх 52.184.981,22 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан төлж барагдуулах, дээрх хувиарт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 хороолол, ХД-44 байр, 14 тоот 41,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 108-а тоот 260 м.кв 18 өрөө бүхий нийтийн орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Г.Батзоригийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 108-а тоот 260 м.кв 18 өрөө бүхий нийтийн орон сууц нь бусад банкны барьцаанд байгаа боловч тухайн барьцааны эрхийг хөндөхгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ.  

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.Батзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Батзориг нь Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нийт 68.184.981,22 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сард 2.500.000 төгрөгийг, 2017 оны 10 болон 11 дүгээр сард үлдэх 52.184.981,22 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хуваан төлж барагдуулах, дээрх хувиарт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 21 хороолол, ХД-44 байр, 14 тоот 41,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 108-а тоот 260 м.кв 18 өрөө бүхий нийтийн орон сууцаар хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Г.Батсүрэнд холбогдох шаардлагаас татгалзсаныг дурдсугай.

 

3. Хариуцагч Г.Батзоригийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган 108-а тоот 260 м.кв 18 өрөө бүхий нийтийн орон сууц нь бусад банкны барьцаанд байгаа боловч тухайн барьцааны эрхийг хөндөхгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батзоригоос 498.875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

 

5. Хариуцагч уг захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                 

 

 

 

                            

                                    ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА