Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 5791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, БХН, 1 гудамж, 27 байр, 26 тоотод оршин суух, Баатад овогт Бадамдоржийн Сайнбилэг /РД:ИФ40060709/

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Сайнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Сайнбилэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Сайнбилэг нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд оёдолчноор 1966 оны 06 дугаар сараас эхлэн 1972 оныг дуусталх хугацаанд ажилласан. Гэтэл Алдар нэгдэлд ажилласан 1966 оны 06 дугаар сараас эхлэн 1972 оныг дуусталх хугацааны бичилтийг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй бөгөөд ажиллаж байсан талаар Завхан аймгийн архивын тасгаас архивын лавлагаа олдсон. Иймд Б.Сайнбилэг намайг 1966 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Сайнбилэг нь улсад ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Б.Сайнбилэг нь 1966 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар, Завхан аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/572 тоот архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Мөн Б.Сайнбилэгтэй Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд хамт ажиллаж байсан гэрч Д.Даваарагчийн “Би 1960 оноос эхлэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд Нэгдлийн түүхий эдийн эрхлэгч, нярваар ажиллаж байсан. Б.Сайнбилэг бид нэг нутаг усны хүмүүс учир багаасаа нэг нэгийгээ сайн мэднэ. Б.Сайнбилэг нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд 1966 оны 06 дугаар сараас эхлэн оёдолчноор ажиллаж эхэлсэн. Б.Сайнбилэг нь Алдар нэгдэлд 1966 оны 06 дугаар сараас 1972 оны намрыг хүртэл оёдолчноор ажилласан бөгөөд намайг нярваар ажиллаж байхад Б.Сайнбилэг оёдлын материал, бүс бараа зэргийг надаас авдаг байсан. Тухайн үед нэгдэл цөөн хүнтэй учир зарим тохиолдолд өөр ажил орлон гүйцэтгэх тохиолдол гардаг байсан. 1972 оны намраас Алдар нэгдлээс гарч сургуульд ажиллах болсон. Б.Сайнбилэг нь 1966 оны 06 дугаар сараас 1972 оныг хүртэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан нь үнэн”

гэрч П.Батбүрэнгийн “Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд 1959 оноос эхлэн туслах үйлдвэрийн оёдолчноор ажиллаж байсан. Б.Сайнбилэг бид нэг нутгийн хүмүүс учир багаасаа бие биенээ сайн мэднэ. Б.Сайнбилэг нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд 1966 оны 06 дугаар сараас эхлэн оёдолчноор ажиллаж эхэлсэн. Б.Сайнбилэг нь Алдар нэгдэлд 1966 оны 06 дугаар сараас 1972 оныг дуусталх хугацаанд ажилласан нь үнэн. Б.Сайнбилэг нь 1966 оны 06 дугаар сараас 1972 оныг дуусталх хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан нь үнэн” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Б.Сайнбилэгийн ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд хүсэлт гаргагч Б.Сайнбилэгийг 1966 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баатад овогт Бадамдоржийн Сайнбилэг /РД:ИФ40060709/-ийг 1966 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1972 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Сайнбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА