| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07048/И |
| Дугаар | 5803 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 5803
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 дугаар давхарт байрлах, Юнител ХХК /РД:5036895/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, 303 байр, 1, 55 тоотод оршин суух, Цог өндөр овогт Буянтогтохын Зулзаяа /РД:ИЮ86071501/
Гэрээний үүрэгт 1.184.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Юнител ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Юнител” ХХК, хариуцагч Б.Зулзаяа нар харилцан тохиролцож 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан Samsung Galaxy S5 маркийн гар утсыг /IМЕI соdе 353285063731848/ 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 10 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд утасны лизингийн төлбөрт 784.500 төгрөг, сар бүр төлөх хүү 8000 төгрөг, гэрээний 4-р зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 392.250 төгрөг нийт 1.184.750 төгрөгийг хариуцагч Б.Зулзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Юнител ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Юнител ХХК нь хариуцагч Б.Зулзаяатай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 130.920 төгрөгөөс татгалзаж, 1.053.830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Зулзаяа 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Зулзаяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Зулзаяа би нэхэмжлэгч Юнител ХХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Юнител ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 130.920 төгрөгөөс татгалзаж, 1.053.830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Зулзаяа төлөхөөр зөвшөөрч, 1.053.830 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Юнител ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Юнител ХХК нь хариуцагч Б.Зулзаяад холбогдуулан гэрээний үүрэгт 1.184.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Юнител ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 130.920 төгрөгөөс татгалзаж, 1.053.830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Зулзаяа төлөхөөр зөвшөөрч, 1.053.830 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Юнител ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Юнител ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 130.920 төгрөгөөс татгалзаж, 1.053.830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Зулзаяа төлөхөөр зөвшөөрч, 1.053.830 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор Юнител ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Б.Зулзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32984 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 14921 төгрөг, хариуцагч Б.Зулзаяагаас 14921 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА