Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 5817

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, 5 байр, 44 тоотод оршин суух, Боржгон овогт Болдын Өлзийтогтох /РД:ВГ73091207/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Номт овогт Батсайханы Батбилэгийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.                                     

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Өлзийтогтох шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Батбилэгтэй 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 23 байрны 121 тоот 3 өрөө байрыг худалдах худалдан авахаар тохиролцож байрны үнэ 210.000.000 төгрөгөөс 120.000.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 90.000.000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлөхөөр тохиролцон нотариатаар мөнгө хүлээлцсэн акт үйлдүүлсэн. Гэтэл тохиролцсон хугацаанаас өмнө гадаад хүнд илүү үнээр зарахаар боллоо гэсэн. Ингээд би мөнгөө буцааж авахаар болж 120.000.000 төгрөгөө 2012 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн сарын 1.6-2 хувийн хүү тооцож авахаар болж гэрээ байгуулсан ч гэрээг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгаж үлдэгдэл 14.581.688 төгрөгийг төлж дуусгахаар тохирсон ч төлөөгүй. Иймд Б.Батбилэгээс мөнгөө гаргуулахаар шүүхэд хандсан боловч хаягтаа оршин суудаггүй байсан. Одоо түүний оршин суугаа хаяг хаана байгаа нь тодорхойгүй тул Номт овогт Батсайханы Батбилэгийг эрэн сурвалжилж өгнө үү.

Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Өлзийтогтох нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Номт овогт Батсайханы Батбилэгийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШЗ2016/05567 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар Б.Өлзийтогтохын нэхэмжлэлтэй Б.Батбилэгт холбогдох гэрээний үүрэгт 14.581.688 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Номт овогт Батсайханы Батбилэгийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч Б.Өлзийтогтох нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батбилэгийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч Б.Өлзийтогтохтой холбоо барих утас: 99613168 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Өлзийтогтохын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Номт овогт Батсайханы Батбилэгийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Б.Өлзийтогтох нь улсын тэмдэгтийн хураамжид 107.650 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч Б.Өлзийтогтохтой

холбоо барих утас: 99613168 болно.

                            

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА