Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1054

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,            115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д  заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 250 393 555 /хоёр зуун тавин сая гурван зуун ерэн гурван мянга таван зуун тавин таван/ төгрөг гаргуулан “*******” ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 153 633 772 /нэг зуун тавин гурван сая зургаан зуун гучин гурван мянга долоон зуун долоон зуун далан хоёр/ төгрөгийг, түрээсийн байрны ашиглалтын зардал  3 960 075 төгрөг төлөхийг хариуцагч *******д даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн түрээсийн төлбөрт 111 747 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг чөлөөлөхийг ******* ХХКомпанид даалгуулах тухай байрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар *******,******* хаягт байрлах 593.47 м.кв хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалт бүхий, улсын бүртгэлийн Ү-2206025468 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарт буцаан хүлээлгэн өгөхийг ******* ХХКомпани үүрэг даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 256 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 409 918 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 032 550 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж олгосугай.

5. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ