| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0437/Э |
| Дугаар | 447 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 447
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Ц.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000507 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, халх, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, .............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн1998 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ийн 4-т зааснаар 7 жилийн хорих ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 3 сар 15 хоног баривчлах ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, С овогт Ц.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ширээ нуруунд иргэн Д.Б хүч хэрэглэн, довтолж “Нокиа-1616” маркийн гар утас болон бэлэн 15.000 төгрөгийг илээр, хууль бусаар авсан болох нь:
Хохирогч Д.Б “...2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 00 цаг 30 минутын үед Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 18-н буудлаас гэртээ харихаар Ширээ нуруу руу таксинд суусан. Тэгээд гэрийнхээ гадаа таксинаас буусан, намайг хүргэж өгсөн такси хөдлөөд жаахан явснаа зогсоод таксины арын суудал дээр сууж явсан зүс таних эрэгтэй хүн миний араас бууж ирээд надаас 1000 төгрөг өг гэж хэлээд араас хувцаснаас татаж унагаагаад миний дээр гарч суугаад баруун талын өмдний халаасанд байсан Нокиа маркийн жижиг хар өнгийн гар утсыг аваад гараараа миний нүүр хэсэг рүү 3-4 удаа цохисон, дараа нь зүүн талын халааснаас мөнгө авсан. Би өөрөө арай гэж доороос нь мултарч гараад гудамжаараа доошоо гүйгээд гудамжны буланд оччихоод буцаад гэрийнхээ гадаа ирэхэд нөгөө хүн явсан байсан. Манай гэрийн хажуу тал хөрш дүү О гэрт ороод хүнд зодуулаад гар утас, мөнгөө дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Би ямар таксинд сууснаа мэдэхгүй байна. Жолоочийг нь улсын дугаар, улсын дугаар, машины марк зэргийг нь хараагүй /хх-04/, ...гомдолтой байна, учруулсан хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна, одоо хүртэл толгой өвдөж байгаа, түүнээс хойш эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч мөнгөгүй учир үзүүлж чадахгүй байна, эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 916 дугаартай “...Д.Б биед дух, баруун хөмсөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-26-27/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн “...Нокиа 1616 маркийн гар утас /хуучин/ зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэ нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 50,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-07/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн довтолж хууль бусаар авсан болох нь тогтоогдож байх тул Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчийн дээрэмдэж авсан гар утсыг шинжээч 50,000 төгрөгөөр үнэлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “уг утсыг 25,000 төгрөгөөр авсан” гэж мэдүүлж байх тул утасны үнэ 25,000 төгрөг, бэлэн мөнгө 15,000 төгрөг, нийт 40,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хохирогч эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй ба холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Д нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд “хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өмнө тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, энэхүү тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, зүүн гар шууны хэсгээр тайрагдсан, эрүүл мэндийн зэрэг байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Д 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ц.Д Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д 40,000 /дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Ширээ нуруу 11-4 тоотод оршин суух М овогт Д.Б-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД