| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0413/Э |
| Дугаар | 456 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 456
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш овогт Т.Б холбогдох эрүүгийн 1918005480476 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ............ тоотод оршин суудаг, урьд 2005 оны 08 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял шийтгэж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 418418 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Т.Б,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 9-р хэсэг, 4-32 тоотод оршин суух Б.Б ажилд оруулах эрх хэмжээ, боломжгүй атлаа “Дархан өртөөнд ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 04 дүгээр сарын 26-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 4 удаагийн банкны гүйлгээгээр 3,530,000 төгрөг авсан болох нь:
Хохирогч Б.Б “...Би 2017 онд Төмөр замын МСҮТ-ийг өртөөний жижүүр мэргэжлээр төгсөөд одоогоор гэртээ ажилгүй байгаа юм. 2019 оны 04 сарын 25-ны өдөр миний гар утас руу манай нөхрийн танилын хамаатан ******* гэх хүн залгаад төмөр замд ажилд орох хэвээрээ юу, чамайг ажилд оруулахаар нэг хүнтэй ярьж байна гэж ярьсан. Маргааш нь буюу 2019 оны 04 сарын 26-ны өдөр надруу******* дугаараас дахин ******* гэх хүн залгаад чи******* гэсэн дансруу 1,000,000 төгрөг хийчих, хүн амьтантай уулзаад хоол унданд оруулах гээд над руу яриад байна гэхээр нь би уг данс руу нь 1,000,000 төгрөгийг нөхөр Ц.Д данснаас шилжүүлсэн. Нөгөөдөр нь буюу 2019 оны 04 сарын 28-ны өдөр анх мөнгө шилжүүлсэн дансны эзэмшигч Т.Б гэх эмэгтэй надруу залгаад “маргааш чиний тушаал чинь гарах гээд байна. Одоо 2,000,000 төгрөг өгчих” гэхээр нь 2019 оны 04 сарын 29-ний өдөр хадам ээж*******ийн данснаас шилжүүлсэн.Тэрнээс хойш яг одоо тушаал чинь гарах гээд байна, дахиад 500,000 төгрөг өгчихвөл тушаал чинь гарчих гээд байна гэхээр нь*******гийн дансруу дахиад 500,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 5 сарын 19-ний өдөр хүнтэй хоолонд орж чиний ажлын талаар ярих гэсэн юм гээд 30.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч Т.Э “... 2019 оны 04 сард надруу Т.Б нь******* гэх дугаараас залгаад ажил төрөл сайн уу гэх зэргээр ойр зуурын зүйлс асууж байгаад төмөр замд хүн оруулах боломж гарчихлаа, ажилд орохоор асууж байсан хүн байна уу гэж асуухад нь би мэдэхгүй байна, асууж байгаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Яг тэр үед манай хамаатны ах*******ын ажлын хуурай дүүгийн эхнэр нь гэх Б.Баяржаргал гэх эмэгтэй Дарханы өртөөнд ажилд орох гээд ажил асууж байна гэсэн. Тэгэхээр нь би Т.Б гэх эмэгтэйтэй холбож өгсөн. 2019 оны 04 сард Б.Б бичиг баримтыг нь аваад Улаанбаатар хот руу очоод*******тай уулзаад өгсөн. Бичиг баримт өгснөөс хойш байн байн залгаад мөнгө асуугаад байдаг байсан, гялс мөнгөө хийчихвэл өнөө маргаашгүй ажилд оруулах гээд байна гэдэг байсан.аас******* нийт 3.530.000 төгрөг шилжүүлж авснаас хойш дахиж өөрөө залгахаа болиод мөн гар утсаа ч авахаа больсон. Тэгээд утсаа авахаараа завгүй байна, ажлыг чинь хөөцөлдөж байна гэх зэргээр шалтгаан тоочиж эхэлсэн. Одоо бол бүр утсаа ч авахаа больсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч Ц.Д “...******* гэх хүн над руу залгаад “би******* гэдэг хүн байна аа, эхнэрийг чинь Төмөр замд оруулах гэж байна, ажилд оруулж өгөх гэж байгаа хүмүүсээ хоол цайнд оруулмаар байна. Мөнгө явуулах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг юм бэ гэж хэлэхэд эхлээд 1,000,000 төгрөг явуулчих гэж хэлсэн. Миний мэдэхээр эхний сая төгрөгийг явуулсныг сайн мэдэж байна. Дараа нь хэдэн төгрөг явуулсан эсэхийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /ххийн 23/,
Шүүгдэгч Т.Б өгсөн “...Би Б ажилд оруулж өгнө гэж хөөцөлдөж байсан учраас тухайн мөнгийг хувьдаа авч ашигласан. ... ******** Намд нарийн бичгийн даргаар ажилладаг гэдэг хүнд хэлсэн гэдэг нь худлаа. Гэхдээ ер нь ажилд оруулах талаар хэлье гэж бодож байсан хэлж амжаагүй” /хх-ийн 21-22, 29-30/, ... дахин ийм хэрэг үйлдэхгүй байж чадна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 7-10, 52-57/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Т.Б хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Б.Б нь 3.530.000 төгрөгөө буцаан авсан, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргээс өмнөх үйлдэлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх ба уг ялыг эдлэж дуусаагүй болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хэдийгээр 2018 оны 12 сард үйлдсэн хэрэгт 2019 оны 6-р сарын 10-нд ял шийтгүүлсэн боловч зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байх тул хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв.
Шүүгдэгч нь өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй, орлого олох боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул торгох ял шийтгэх үндэслэлгүй ба бага насны хүүхэдтэй, “ахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэж амлалт өгсөн зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, өмнө тогтоолоор оногдуулсан торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Т.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш овогт Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-т өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Б-д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД