Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 602

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн

шаардлагаасаа татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******д холбогдох,

СӨХ-ны төлбөр 202.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 202.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

         

             Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан СӨХ-ны төлбөр 202.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

        

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 202.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... талаар зохигч талууд бичгээр тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан байна” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

            1.Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан 202.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.725 төгрөгөөс 3.362 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.  

 

  3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ