| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2015/00264/и |
| Дугаар | 596 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 596
| 2016 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 183/ШШ2016/00596 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ийн нэхэмжлэлтэй хариуцагч , нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 8.215.550 төгрөгөөс 2.593.915 төгрөгийг татгалзаж, хариуцагч нар нь 5.621.635 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгч ийн Голомт банкин дахь 000000 тоо дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар зохигчидын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 73.199 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ьт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ
Д.ЭНХЦЭЦЭГ