Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 399

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт,

Иргэний нэхэмжлэгч Х.Х-

Шүүгдэгч Ц.Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 1805058331187 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Ойн цэцэрлэгжүүлэлт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт амьдардаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц.А-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц.А- нь 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7-р хороо Саммит зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Enjoy” супермаркетад нэвтэрч, хохирогч Д.Д.Х-ын 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хороо 11-р байрны хажууд байрлах “Монгол” супермаркетын цонхоор нэвтэрч Д.Д.П-ын 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хорооны 806 байрны урд байрлах “Гоо сайхны бөөний худалдаа" гэсэн нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, хохирогч Б.Д.Э-ийн 50.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 11 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1-р хороо Консул Таур хотхоны 79-р байр “Baro mart” дэлгүүрт нэвтэрч, хохирогч М.М.У-гийн 630.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Биг пицца” нэртэй түргэн хоолны газарт хууль бусаар нэвтэрч, иргэн А.А.Б-ийн Самсунг i3 маркийн нотебүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 340.000 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Биг пицца” нэртэй түргэн хоолны газарт хууль бусаар нэвтэрч, хохирогч А.А.Б-ийн 850.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2019 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” супермаркетын хаалгыг эвдэн орж бэлэн 3.076.510 төгрөг, 15.000 төгрөгний үнэ бүхий Нокиа 1680с маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.Ч.Б-д 3.091.510 төгрөгний хохирол учруулсан, 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 4а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Кизүно” сургалтын төвийн цонхоор нэвтэрч “Делл” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.О.У-д 600.000 төгрөгний нийт 6.411.510 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Ховдхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Гомдол саналгүй” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Ц.А- нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7-р хороо Саммит зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Enjoy” супермаркетад нэвтэрч, хохирогч Д.Д.Х-ын 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хороо 11-р байрны хажууд байрлах “Монгол” супермаркетын цонхоор нэвтэрч Д.Д.П-ын 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хорооны 806 байрны урд байрлах “Гоо сайхны бөөний худалдаа" гэсэн нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, хохирогч Б.Д.Э-ийн 50.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 11 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1-р хороо Консул Таур хотхоны 79-р байр “Baro mart” дэлгүүрт нэвтэрч, хохирогч М.М.У-гийн 630.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Биг пицца” нэртэй түргэн хоолны газарт хууль бусаар нэвтэрч, иргэн А.А.Б-ийн Самсунг i3 маркийн нотебүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 340.000 төгрөгний хохирол учруулсан, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Биг пицца” нэртэй түргэн хоолны газарт хууль бусаар нэвтэрч, хохирогч А.А.Б-ийн 850.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, 2019 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” супермаркетын хаалгыг эвдэн орж бэлэн 3.076.510 төгрөг, 15.000 төгрөгний үнэ бүхий Нокиа 1680с маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.Ч.Б-д 3.091.510 төгрөгний хохирол учруулсан, 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 4а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Кизүно” сургалтын төвийн цонхоор нэвтэрч “Делл” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.О.У-д 600.000 төгрөгний нийт 6.411.510 төгрөгний хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн  1805058331187 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ц.Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4-р хороо “Биг Пицца” түргэн хоолны газар ажил тарсан хойно арын хаалга онгорхой байсныг мэдээд ажилчид тарсан хойно арын хаалгаар орж кассны хажуу талын шүүгээнээс бэлэн мөнгө 850.000 төгрөгийг авж гарсан. Би 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4-р хороо “Биг Пицца” нэртэй түргэн хоолны газрын пудволын хаалгыг хөлөөрөө өшиглөж онгойлгон орж хоол бэлтгэлийн өрөөнд байх Самсунг маркийн нөтбүүк авж гарсан. Би 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоо сайханы бөөний худалдааны” төв гэсэн нэртэй дэлгүүрийн арын жижиг цонхыг түлхэн орж лангуун доороос бэлнээр 50.000 төгрөгийг авж гарсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Баро март” нэртэй хүнсний дэлгүүрт урд цонхыг түлхэн орж кассны доод талын шүүгээний шургуулганаас бэлэн 630.000 төгрөгийг авж гарсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нийг шилжих шөнө 00 цагаас 01 цагийн хооронд Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол” нэртэй супермаркетийн хойд цонхыг нь түлхэн орж кассанд байсан бэлэн 150.000 төгрөгийг авч гарсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Баянгол дүүргийн 7-р хороо Саммит зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Еnjoy” супермаркетад арын цонхыг түлхэн орж кассны хажуу талын шургуулганаас бэлэн 700.000 төгрөгийг авж гарсан. Би 2019 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нийг шилжих шөнө Дархан уул аймгийн Дархан суманд байрлах “Кезүно” сургалтын төвийн хойд цонхыг түлхэн орж Делл маркын нөтбүүк авж гаран Дархан уул аймгийн нэг ломбарданд тавьсан. Би 2019 оны 06 дугаар сарын 23-наас 24-нийг шилжих шөнө Дархан уул аймгийн Дархан сумын нутагт байрлах Чандмань супермаркетийн арын хаалгаар орж кассны доод шүүгээний шургуулганаас бэлэн 3.053.000 төгрөг Нокиа маркийн гар утас авж гарсан. Гараад байрлаж байсан буудал руугаа явсан. Маргааш нь мөнгөө үрж чадалгүй Дархан-Уул аймгийн цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /3-р хх 56-57/,

            Хохирогч Д.Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дэлгүүрээ онгойлгож ортол манай дэлгүүр маш их хүйтэн байсан. Би гайхаад дэлгүүрийн кассаа онгойлгоход ямар ч мөнгө байхгүй 100, 50-тын дэвсгэртүүд байсан. Өөр мөнгө байхгүй байсан. Цонхнуудаа шалгахад 1 цонх онгорхой байсан. ...орлогын мөнгө 700 000 төгрөгийг кассны хажуу талын цоожтой шургуулганд хийсэн байсан. ...7 хоногийн дараа манай хохирлыг төлж барагдуулсан. Тэр залууг Ц.А- гэж байсан” гэх мэдүүлэг /3-р хх 41/,

 

            Хохирогч Д.Д.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дэлгүүрээ онгойлгоод ороход манай дэлгүүрийн хойд талын жижиг цонх онгорхой байсан. Тэгээд би өчигдөр хаахаа мартаад явсан юм байх гэж бодоод цэвэрлэгээ хийгээд байж байхад эхний үйлчлүүлэгч орж ирээд худалдан авалт хийгээд мөнгийг нь хариулж өгөх гээд кассаа үзэхэд кассанд байх бэлэн мөнгө байхгүй болсон байсан. ...тэр залуу хохирол болох 150 000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /3-р хх 43/,

           

            Хохирогч Б.Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дэлгүүрээс кассан дотор байсан задгай 50 000 төгрөг алдагдсан хохиролтой байна. ...царай нь харагдахгүй нэг өндөр хүүхэд орж ирээд касс ухаад мөнгө аваад гарч байгаа нь бичлэгт бичигдсэн байсан. ...Би хохирлын мөнгөө бүрэн бүтэн хүлээж авлаа. Надад ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх 92-94/,

 

            Хохирогч М.М.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай дэлгүүрийн кассны хажууд байдаг цонх онгорхой байсан. Камерын компьютер газар унасан байдалтай байсан. ...надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг /3-р хх 37/,

 

            Хохирогч А.А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “Биг пицца” нэртэй ресторанд хулгай орсон маргааш өглөө нь ирээд үзэхэд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн орлого болох бэлэн 850 000 төгрөг алга болсон байсан. ...хоол бэлтгэлийн өрөөнд байсан Самсунг маркийн I3 үзүүлэлттэй нөтбүүкийг аваад гарсан байсан. Арын хаалганы цоожийг нь эвдэж орсон Ц.А- нь манайд ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бэлэн мөнгө хулгайлж авч яваад тэрнээс хойш би тааралдаагүй. ...нөтбүүкээ хүлээж авсан. Тэрнээс өөр бэлэн 850 000 төгрөгөө хүлээж аваагүй байна” гэх мэдүүлэг /3-р хх 39/,

 

            Хохирогч Ч.Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дэлгүүрийн хойд талын хаалгыг шөнө хаагаад явсны дараа гадна талын жижиг цоожийг нь эвдээд дотор хаалгыг нь хөшөөд онгойлгосон байсан. ...би хулгайд алдагдсан мөнгөнөөсөө 2 932 000 төгрөгийг авсан. Мөн хулгайд алдагдсан дэлгүүрийн нэгж зардаг хар өнгийн Нокиа маркийн утас сим картыг авсан. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх 16-17/,

 

Хохирогч О.О.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...сургалтын төв рүүгээ давтлага орохоор хаалгаа онгойлгоод ороод сандал дээр цүнхээ тавиад амралтын өрөөний хажуугаар өнгөрөхөд салхи орж ирээд байхаар нь гайхаад харсан чинь цонх онгорхой байсан юм. Тэгээд цонхоо хаагаад буцаад хичээл ордог анги руугаа очоод ширээ рүүгээ харахад нөтбүүк минь алга болсон байсан” гэх мэдүүлэг /2-р хх 239/,

 

Иргэний нэхэмжлэгч Х.Х- мөрдөн байцаалтын шатанд: “...12 цагийн орчимд нэг залуу орж ирээд нөтбүүк авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би үзэж шалгаж байгаад авсан. Тухайн үед ломбарданд тавихдаа өөр хүний бичиг баримт үзүүлж тавьсан” гэх мэдүүлэг /3-р хх 4/,

 

            Гэрч Г.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Э- эгч хулгай орсон юм шиг байна кассны мөнгө алга, арын массажны өрөөний жижиг цонх онгорхой байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 98/,

 

            Гэрч Ш.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...камер шүүхэд хаалга түгжсэнээс хойш 15 минутын дараа хяналтын камерын бичлэгийг өөрчилж байсан. Хэн дотогш орж камер хөдөлгөж байгаа нь харагдаагүй. Өнөөдөр Ц.А- ажилдаа ганцаараа ирээгүй, утсаа авахгүй байгаа. Манай ажилчид бүгд Ц.А- авчихсан гэж сэжиглэж байгаа” гэх мэдүүлэг /2-р хх 76/,

 

            Гэрч Л.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай эхнэр дэлгүүрт хулгай орсон юм шиг байна гэсэн. Худалдагч Наранчимэг дэлгүүрийг хариуцдаг Ч.Б-д хэлэхээр гэрлүү нь явсан” гэх мэдүүлэг /2-р хх 187/,

 

            Гэрч Б.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажлаасаа хоцроод ирсэн чинь манай ажлын Наранчимэг, Ууганбаяр нар ирчихсэн камерын өрөөнд камер шүүж байсан. Юу болсон талаар асуухад өчигдөр шөнө манай дэлгүүрт хулгай орсон байна гэхээр нь кассаа үзтэл орлого байхгүй байсан болохоор нь хариуцсан нягтлан Ука руу залгаж дуудаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх 188/,

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 2, 43, 77, 134, 2-р хх 12, 13-17, 62, 171,  209/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-8, 44-48, 78-84, 137-141, 2-р хх 172-175, 210-212/, 

            Хэргийн газрын схем зураг /1-р хх 9/,

            Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1р хх 33/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/772 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 59/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01/725 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 100/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/648 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 155/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 162/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 185-191/,        

            “Damno” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /2-р хх 32/,

            Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 176-177/,

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2-р хх 182/,

            “Ачит бат харилцаа” ХХК-ийн зээлийн гэрээний хавсралт /2-р хх 222/,

            Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх 225/,

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 228, 232/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх 235/,

            “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /2-р хх 243/

            “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /3-р хх 20/ зэрэг болно.

           

Шүүгдэгч Ц.Ц.А- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр  2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7-р хороо Саммит зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Enjoy” супермаркетад нэвтэрч, хохирогч Д.Д.Х-ын 700.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

-2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хороо 11-р байрны хажууд байрлах “Монгол” супермаркетын цонхоор нэвтэрч Д.Д.П-ын 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

-2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5-р хорооны 806 байрны урд байрлах “Гоо сайхны бөөний худалдаа" гэсэн нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, хохирогч Б.Д.Э-ийн 50.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

-2018 оны 11 сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1-р хороо Консул Таур хотхоны 79-р байр “Baro mart” дэлгүүрт нэвтэрч, хохирогч М.М.У-гийн 630.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

-2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Биг пицца” нэртэй түргэн хоолны газарт хууль бусаар нэвтэрч, иргэн А.А.Б-ийн Самсунг i3 маркийн нотебүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 340.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 -2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Биг пицца” нэртэй түргэн хоолны газарт хууль бусаар нэвтэрч, хохирогч А.А.Б-ийн 850.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

-2019 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” супермаркетын хаалгыг эвдэн орж бэлэн 3.076.510 төгрөг, 15.000 төгрөгний үнэ бүхий Нокиа 1680с маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ч.Ч.Б-д 3.091.510 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 -2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 4а байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Кизүно” сургалтын төвийн цонхоор нэвтэрч “Делл” маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч О.О.У-д 600.000 төгрөгний нийт 6.411.510 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирол, хор ушгийн талаар:

Хохирогч Д.Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /3-р хх 41/, хохирогч  Д.Д.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх 43/,  хохирогч Б.Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хохирлын мөнгө 50.000 төгрөг хүлээж авлаа” гэх тайлбар /1-р хх 118/, хохирогч М.М.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ямар нэгэн санал гомдол байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /3-р хх 37/, хохирогч Ч.Ч.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх 17/, хохирогч О.О.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хулгайд алдсан эд зүйлээ буцааж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх 31/, иргэний нэхэмжлэгч Х.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...200.000 төгрөгийн хохирлыг өнөөдөр хүлээн авсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх мэдүүлэг, хохирогч А.А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...нөтбүүкээ хүлээж авсан” гэх мэдүүлэг /3-р хх 39/  болон шүүгдэгч Ц.Ц.А-ийн хохирогч А.А.Б-т учруулсан хохирол болох 850 000 төгрөгийг шүүх хуралдааны өмнө бэлнээр хүлээлгэж өгсөн баримт зэргээр бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ц.А-ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Ц.А-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг хяналтын камерын CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн отвёрк 1 ширхэг, гадуураа ховилтой үзүүрлэсэн төмөр 1 ширхэг, саарал өнгийн ажлын бээлий,  шаргал өнгийн толгойд угладаг гэх даавуу, 1 ширхэг цоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.А-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц.А-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.А-ийн цагдан хоригдсон 135 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг хяналтын камерын CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ногоон өнгийн отвёрк 1 ширхэг, гадуураа ховилтой үзүүрлэсэн төмөр 1 ширхэг, саарал өнгийн ажлын бээлий,  шаргал өнгийн толгойд угладаг гэх даавуу, 1 ширхэг цоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

           

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ТӨМӨРХҮҮ