| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/00993/и |
| Дугаар | 572 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 572
| 2016 оны 09 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2016/00572 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2002 онд тай танилцаж, гэр бүл болж, хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаандаа 2004 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр том охин төрсөн. 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин төрсөн бөгөөд бид 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаандаа 2007 оноос хойш байнга архи дарс ууж, хэрүүл хийж, гар хүрч цохиж, зоддог байсан бөгөөд дээрх байдал нь даамжирч 2013 онд зодож 2 дугаар зэргийнн гэмтэл учруулсан гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байсан. Гэтэл 2014 онд гэртээ согтуу ирж хэл амаар доромжлон агсам тавьсан учир зодуулахаас айсандаа гэрээсээ явсан. Үүнээс хойш салж, тусдаа амьдарч байна. Мөн бид тус тусын амьдрал зохион амьдарч байгаа учир цаашид эвлэрэн хамт амьдрах боломжгүй юм. Иймд гэрлэлтээ цуцлуулж өөрийн 2 охин болох , нарыг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2002 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд том охин , бага охин 2 маань төрсөн. Ингээд бид 2014 он хүртэл хамт амьдарч байсан. Гэтэл нь 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ явж ор сураггүй болсон. Миний бие Алтанцэцэгийн гэр бүл, садан төрлийн хүмүүс болон найз нөхдөөс нь сурагла хайсан боловч нь өнөөдрийг хүртэл хоёр охиноо эргэж тойрч нэг ч удуу асууж сурч байгаагүй бөгөөд төрийн сангаас олгогдох хүүхдийн мөнгийг 2014 оноос хойш өдийг хүртэл хоёр хүүхдэд өгөхгүй өөрөө авсаар ирсэн. Миний бие Булгантамир нь архи дарс ууж, зодоон цохион хийж т гэмэл учруулж байсан удаа байхгүй. Иймд ээс гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2 охиноо өөрийн асрамжиндаа авна гэсэн байна. Нэг хүүхдээ ээжид нь өгч болно. Гэхдээ хоёр хүүхдийг уулзуулж байх хэрэгтэй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсоныг 2007 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин , 2004 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр охин нар төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх6/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх5, 26/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин г эх ийн асрамжинд, 2004 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр охин нийг эцэг ын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1 дэх хэсэгт зааснаар “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь эцэг, эх нь хэн аль нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрхи үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ыг, мөн хариуцагч нь нэхэмжлэгч ийг эцэг, эхийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг зохигч шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар тус тус маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан*******, нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин г эх ийн асрамжинд, 2004 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр охин нийг эцэг ын асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ыг, мөн хариуцагч нь нэхэмжлэгч ийг эцэг, эхийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар тус тус маргаангүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ