| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2015/04844/и |
| Дугаар | 549 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 549
| 2016 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2016/00549 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн үндсэн төлбөр 8.300.000 төгрөг, 4.700.000 төгрөгийн алданги, нийт 13.000.000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сард багтааж бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.830 төгрөгөөс 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 105.880 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 111.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ