| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2015/04870/и |
| Дугаар | 414 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 414
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэлийн шаардлага болох 5.250.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 750.000 төгрөгийг татгалзаж, 4.500.000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэлийн шаардлага болох 5.250.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 750.000 төгрөгийг татгалзаж, 4.500.000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... ” гэж заасны дагуу зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ын нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 750.000 төгрөгийг татгалзаж, 4.500.000 төгрөгийг хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ