Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 382

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 03 өдөр

  Дугаар 183/ШШ2016/00414

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Ц.Г-ын нэхэмжлэлтэй хариуцагч К.У-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 750.000 төгрөгийг татгалзаж, 4.500.000 төгрөгийг хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     

          2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

     

 

                                   ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ