| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07269/И |
| Дугаар | 102/ШШ2016/05549 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2016/05549
2016 оны 10 сарын 27 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05549 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3-р хороо, 51-р байр, 36 тоотод оршин суух, Очирваань овогтой Намхайжанцангийн Энхцацралын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4-р хороо, Ажилчны гудамж “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д холбогдох 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхцацрал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Энхцацрал нь 2016 оны 10-р сарын 07-ны өдөр “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д холбогдуулж ажлаас халагдсны тэтгэмж болох 2 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь 2016 оны 10-р сарын 26-ны өдөр миний данс руу дээрхи тэтгэмжийг бүрэн шилжүүлсэн тул миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Энхцацрал нь хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д холбогдуулж 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д холбогдох 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Н.Энхцацрал татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА