| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06413/И |
| Дугаар | 102/ШШ2016/05552 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2016/05552
2016 оны 10 сарын 27 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05552 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6-р хороо, Кёкүшю цамхаг, 506 тоотод байрлах ”Ричфад” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22-р хороо,Зүүн наран 18-р гудамж, 86 тоотод оршин суух, РД:НР83060169, Том овогт, Адилбишийн Ариунтуяад холбогдох автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ”Ричфад” ХХК-ийн захирал Д.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”Ричфад” ХХК нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Манай компани А.Ариунтуяагаас 73-15 УБҮ улсын дугаартай Тоеато Премо автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх шатанд зээлдэгч А.Ариунтуяа нь зээлээ төлж барагдуулсан тул манай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ”Ричфад” ХХК нь хариуцагч Адилбишийн Ариунтуяад холбогдох Автомашин хууль бус эзэмшилээс гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ”Ричфад” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ”Ричфад” ХХК-ийн нэхэмжлэлтэй Адилбишийн Ариунтуяад холбогдох Автомашин хууль бус эзэмшилээс гаргуулах тухай хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ”Ричфад” ХХК-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ариунтуяагаас 38 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА