Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2026/ХШТ/76

 

Г.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Т.Өсөхбаяр, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа,

хохирогч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Отгонбат,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Оюунсүрэн, Б.Бат-Ерөөлт,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар магадлалтай Г.Э-т холбогдох 2511 00000 1206 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.Б, шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Батбаяр, Б.Оюунсүрэн, О.Санчирбал нарын гаргасан гомдлоор 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 488 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолын:

 

1.1.Тогтоох хэсэгт “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нэгтгэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

1.2.Тогтоох хэсгээс шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан, ялыг нэмж нэгтгэсэн хэсгийг хүчингүй болгож,

 

1.3.Тогтоох хэсгийн:

 

- 2 дахь заалтын “... 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял ...” гэснийг “... 6 (зургаа) сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял …” гэж,

 

- 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг эдэлж дууссан үеэс зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсүгэй” гэж,

 

4 дэх заалтын “... 6 (зургаа) …” гэснийг “… 1 (нэг) …” гэж тус тус гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2.Шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч Б.Оюунсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч Д.Батбаяр, О.Санчирбал, хохирогч Н.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэсэгчлэн хангасугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

Б.БАТЦЭРЭН

 

Т.ӨСӨХБАЯР

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ