| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06338/И |
| Дугаар | 102/ШШ2016/05554 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2016/05554
2016 оны 10 сарын 27 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05554 | Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их монгол улсын гудамж, Ривер гарден хотхон,”Ривер гарден” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд голын гудамж, “Гурван ган” ХХК-ийн байранд байрлах “Зайсан дэд бүтэц холбоо” төрийн бус байгууллагад холбогдох бохирын шугам хаасан, худгийн таглаан дээрх машин тавьсан үйлдлийг зогсоох, оршин суугчдын эрхийг зөрчихгүй байх, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэх, цаашид дахин ийм үйлдэл хийхгүй байхыг даалгах тухай хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”Ривер гарден” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Зайсан дэд бүтэц холбоо ТББ-д холбогдуулж Бохирын шугам хаасан, худгийн таглаан дээрх машин тавьсан үйлдлийг зогсоох, оршин суугчдын эрхийг зөрчихгүй байх, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэх, цаашид дахин ийм үйлдэл хийхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Зайсан дэд бүтэц холбоо ТББ-тай эвлэрэн, хэвийн нөхцөл байдалд орсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ривер гарден” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч “Зайсан дэд бүтэц холбоо” ТББ-д холбогдуулан Бохирын шугам хаасан, худгийн таглаан дээрх машин тавьсан үйлдлийг зогсоох, оршин суугчдын эрхийг зөрчихгүй байх, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэх, цаашид дахин ийм үйлдэл хийхгүй байхыг даалгах тухай хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны нэхэмжлэгч “Ривер гарден” сууц өмчлөгчдийн холбоо нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ривер гарден” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй “Зайсан дэд бүтэц холбоо” ТББ-д холбогдох бохирын шугам хаасан, худгийн таглаан дээрх машин тавьсан үйлдлийг зогсоох, оршин суугчдын эрхийг зөрчихгүй байх, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэх, цаашид дахин ийм үйлдэл хийхгүй байхыг даалгах тухай хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Ривер гарден” сууц өмчлөгчдийн холбооны татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Зайсан дэд бүтэц холбоо” ТББ-аас 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА