Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05560

 

2016 оны 10 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05560

Улаанбаатар хот

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 10-282А тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр НЮ87072571, Чонос овогтой Цэцэгсайханы Саруултөгсийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, Ард Аюушийн 11-112 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЕИ87080406, Шанх овогтой Равданжамцын Мягмардолгор,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, Ард Аюушийн 11-112 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЕИ66020420, Боржгин овогтой Сэнгээгийн Баасансүрэн нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 5 680 000 төгрөг гаргуулах, Ц.Саруултөгсөд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Баасансүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Саруултөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /үнэмлэх 0195/, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Саруултөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 10-р сарын 1-нд Р.Мямардолгорын  нэр дээр бүртгэлтэй 30-31 УБА улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2000 онд Монголд орж ирсэн автомашиныг 9 000 000 төгрөгөөр худадаж авахаар Р.Мягмардолгорын ээж С.Баасансүрэнтэй тохиролцож 5000 000 төгрөгийг машин авахдаа бэлнээр өгч, үлдэх 4 000 000 төгрөгийг 201.11.01-ний дотор төлөхөөр тохиролцсон болно. Уг машиныг Мягмардолгорын ээж С.Баасансүрэн надад зарахаар гэрээ хийж тэр Мягмардолгорын гарын үсгийг зурсан. Би машиныг авч яваад үзэхэд машин будганд орсон, маш зузаан замаск хийсэн, машины орой ханзарсан, рам нь халзарч гулзайж урагдсан, зарим хэсэгтээ гагнуур хийсэн, 4 дугуй нь ялзарч муудсан, хий тогтохоо байсан, анх уг машин цахилгааны гэмтэлтэй чирч асдаг, 2012 оноос хойш татвар төлөөгүй зэрэг олон доголдол илэрсэн. Би уг машинд нийт 680 000 төгрөгийн запас сэлбэгийг авч тавьсан ч машин ашиглахад хүндрэлтэй байсан учраас худалдагч талд энэ байдлыг 2014 оны 11-р сарын сүүлээр мэдэгдэж наймаа буцъя гэдгээ хэлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь одоо ч миний нэр дээр шилжиж ирээгүй, татвар төлөгдөөгүй, уг техник бүрэн бус учраас ашиглах боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн болно. Худалдагч тал наймаа буцах гэсэн миний саналыг хүлээж авахгүй, үлдэгдэл мөнгөө нэхэж шаардсан хэвээр байна. Машиныг одоо болтол хадгалж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 254.1, 256.1, 243.1, 243.2-т зааснаар хариуцагч нартай байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, машины үнэнд төлсөн 5 000 000 төгрөг, запас сэлбэгийн үнэ 680 000 төгрөг нийт 5 680 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 10-р сарын 1-нд Р.Мямардолгорын  нэр дээр бүртгэлтэй 30-31 УБА улсын дугаартай Тоёота ланд круйзер автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч 5000 000 төгрөгийг бэлнээр өгч, 4 000 000 төгрөгийг 201.11.01-ний дотор төлөхөөр болсон. Уг машиныг сүүлийн 2 жил би оношлогоонд оруулсан. Машин нь Мягмардолгорынх боловч ээж С.Баасансүрэнгээс авч, гэрээнд ээж нь гарын үсэг зурсан. Тухайн үед машиныг үзэж шалгаж аваагүй. Дараа нь гэмтэлтэй байсныг Баасансүрэнд хэлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь одоо ч миний нэр дээр шилжиж ирээгүй, энэ гэрээ Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.3-т зааснаар бүртгүүлэх хэлцэл юм. Иймд гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, машины үнэнд төлсөн 5 000 000 төгрөг, запас сэлбэгийн үнэ 680 000 төгрөг нийт 5 680 000 төгрөгийг Р.Мягмардолгор, С.Баасансүрэн нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдсан машин нь Мягмардолгорын машин мөн. Машиныг өөр хүн авах гэж байхад Саруултөгс авъя гээд авсан. Хэлцэл нь гэрээний гол нөхцөлөөр тохирсон, Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.1-д заасан бодид үйлдлээр хийгдсэн хэлцэл юм. Саруултөгс машиныг авахдаа “уурхайд өгнө, мөнгийг нь авч өгнө” гэсэн байдаг. Хэвийн ашиглах боломжтой машин авсан тул нэхэмжлжлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдсан машин нь Мягмардолгорын машин мөн. Машиныг өөр хүн авах гэж байхад Саруултөгс авъя гээд авсан. Хэлцэл нь гэрээний гол нөхцөлөөр тохирсон, Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.1-д заасан бодид үйлдлээр хийгдсэн хэлцэл юм. Саруултөгс машиныг авахдаа “уурхайд өгнө, мөнгийг нь авч өгнө” гэсэн байдаг. Хэвийн ашиглах боломжтой машин авсан тул төлөөгүй 4 000 000 төгрөгийг Саруултөгсөөс гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ц.Саруултөгс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн машиныг хүн авах гэж байхад нь би авсан юм биш.  Асаах гэсэн боловч асаагүй, тэгээд чирж асаасан. Мягмардолгорын нөхөр нь хамт байсан, мэдэж байгаа. Урд мост нь ажилладаггүй гэж байсан. 4 000 000 төгрөгийг төлөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Саруултөгс нь Р.Мягмардолгор, С.Баасансүрэн нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 5 680 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь Ц.Саруултөгсөд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж худалдах, худалдан гэрээг хүчн төгөлдөр бус болохыг тогтоолгох, 5 680 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ц.Саруултөгс нь Р.Мягмардолгортой 2014 оны 10-р сарын 1-ний өдөр түүний эзэмшлийн 30-31 УБА улсын дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг 9 000 000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 5 000 000 төгрөгийг өгч, 4 000 000 төгрөгийг 2014.11.01-ний дотор төлөхөөр /хх 6/ тохирчээ.

Гэрээний дагуу Ц.Саруултөгс нь машиныг шилжүүлэн авч, 5 000 000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, харин “хүлээн авсан машин эвдрэлтэй доголдолтой байсан”, худалдан авагч үлдэх 4 000 000 төгрөгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарсан байна.

Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээг Баасансүрэнтэй байгуулсан, гэрээнд “Мягмардолжин” гэж Баасансүрэн гарын үсэг зурсан, хуульд зааснаар бүртгүүлэх хэлцлийг бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.3, 56-р зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж тайлбарласан бол, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гол нөхцөлөөр тохирч хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл” гэж маргажээ.

Toyota Land cruiser маркийн 30-31 УБА улсын дугаартай автомашин нь Р.Мягмардолгорын эзэмшилд бүртгэлтэй /хх 66/ бөгөөд өөрийн автомашинаа бусдад худалдахыг зөвшөөрсөн итгэмжлэлийг 2014 оны 09-р сарын 15-ны өдөр олгосон /хх 26/ байна.

Бичгээр олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд энэхүү итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2.4-т заасан ...нотариатаар гэрчлүүлэх...хуулийн шаардлагыг хангаагүй тул 64.3-т зааснаар итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Нөгөө талаас, Ц.Саруултөгс нь автомашин худалдах, худалдан авах гэрээг Р.Мягмардолгорын эх С.Баасансүрэнтэй хийсэн, гэрээнд “Мягмарсүрэн” гэсэн гарын үсгийг С.Баасансүрэн зурсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Үүнээс дүгнэвэл, Ц.Саруултөгс, С.Баасансүрэн нарын хооронд байгуулсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн буюу эзэмшигч Р.Мягмардолгорын зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэлээ.

 Харин Иргэний хуулийн 43-р зүйлд хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлүүд  тусгагдсан бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар зохицуулаагүй байна.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч нар нь 5 000 000 төгрөгийг С.Саруултөгсөд, нэхэмжлэгч нь машиныг хариуцагч нарт буцааж өгөх үүрэгтэй.

Харин 680 000 төгрөгийн сэлбэгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, худалдан авагч хэн болох нь тодорхойгүй тул хохиролд тооцож хангах үндэслэлгүй  байна.

Нэхэмжлэгчийн гаргасан “будганд  орсон, маш зузаан замаск хийсэн, машины орой ханзарсан, рам нь халзарч гулзайж урагдсан, зарим хэсэгтээ гагнуур хийсэн, 4 дугуй нь ялзарч муудсан, хий тогтохоо байсан, цахилгааны гэмтэлтэй”  байсан талаарх тайлбар, хэрэгт авагдсан фото зурагнууд, хөдөлгүүрийн зах зээлийн үнэлгээ зэрэг баримтууд нь автомашины доголдолтой холбоотой байх ба нэхэмжлэгч доголдолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж гэж дүгнэсэн тул хариуцагч гэрээний үүрэгт төлөөгүй гэх 4 000 000 төгрөг шаардах эрхгүй гэж дүгнэлээ. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар Ц.Саруултөгс, Р.Мягмардолгор нарын хооронд хийгдсэн 2014 оны 10-р сарын 1-ний өдрийн “Автомашин зээлээр өгч, авалцах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Р.Мягмардолгор, С.Баасансүрэн нараас 5 000 000 /таван сая/ төгрөг гаргуулж Ц.Саруултөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 680 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Саруултөгсөөс 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн Р.Мягмардолгор, С.Баасансүрэн нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөг, хариуцагч нараас төлсөн 78 950 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 94 950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Саруултөгсөд олгосугай.  

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

     

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Р.АЛТАНТУЯА