Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/01

 

 

 

 

                                 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1,2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*******т холбогдох эрүүгийн 19*******002340201 дугаартай, 18/2019/0196/Э/ индекстэй хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон******* улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Буянт сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь Nissan sanny-15 маркийн улсын дугааргүй автомашин ашиглаж, 2019 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн *******- тоотод байрлах хохирогч М.ийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Rotenzo загварын 30000 төгрөгний үнэлгээтэй угаалгын машин хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлоо төлсөн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.******* нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өглөө тээврийн хэрэгсэл ашиглан 04-05 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн *******- тоот хашаанд байх М.ийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч, Rotenzo маркийн угаалгын машин хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5--р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-10-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 11-15-р хуудас/

Хохирогч овогт ын ийн / регистрийн дугаартай, настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын ******* ******* багийн Цуурай гэх газарт  хадлан хийж байсан. Би хөдөө явахдаа хамтран амьдарч байсан Д.Дашсүрэнд гэрийнхээ түлхүүрийг өгөөд “ гэр харж байгаарай” гэж захиад явсан. Сар өдрийг нь сайн санахгүй байна. Д.Дашсүрэн над руу утасдаад байшинд хулгай орсон талаар хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/

Гэрч Дашсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн *******- А тоотод байх М.ийн гэрийг эргэж очиход цоож нь бүрэн бүтэн байхаар нь буцаад явсан. Орой нь 18:40 цагийн үед буцаад ирэхэд байшингийн цоож эвдэрсэн байхаар нь онгойлгоод ороход угаалгын машин байхгүй болохоор цагдаагийн газарт мэдэгдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 2-28-р хуудас/

Гэрч Ц.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын дундуур Х.******* манайд ирж юм ярьж байгаад би “ манай угаалгын машин эвдэрчихсэн яах вэ” гээд ярьж байтал Х.******* “манайд нэг хагархай угаалгын машин байгаа авах уу” гээд автомашинтайгаа яваад аваад ирсэн. Тэр угаалгын машин нь ар тал болон хажуу талаараа хагарсан,сэгсэрэгчний ар талын доод хэсгээр цуурсан, эвдэрхий угаалгын машин байхаар нь өөрийнхөө угаалын машинд сэлбээд тавьчихсан... гэх мэдүүлэг / хэргийн 34-р хуудас/

Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна.Өглөө эрт 06 цагийн үед гэр лүүгээ явж байхад Х.******* Ниссан санни-15 маркийн автомашинтай, машиныхаа ард угаалгын машин унагаагаад хагалчихсан байдалтай байхаар нь би очоод уг угаалгын машиныг нь өргөлцөөд машинд нь ачиж өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 40-р хуудас/

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...хохирогч М. бид хоёр хамаатан садан хүмүүс, нэгнийхээ гэрээр орж гардаг. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Өөрийн - ХОА улсын дугаартай  автомашинаар явж байгаад өглөө эрт М.ийн хашааны хаалга онгорхой байхаар нь М.ийг гэртээ ирчихсэн юм байх гэж бодоод очиход хүн байхгүй болохоор нь цоожийг нь чулуугаар онгойлгож ороод, угаалгын машиныг нь аваад машиндаа ачиж явж байгаад унагаж хагалсан.2019 оны 09 сарын дундуур нэрийг нь мэдэхгүй нэг эгчид угаалгын машинаа сэлбээд ав гээд өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 60-61-р хуудас/

Хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн ... Rotenzo маркийн угаалын машин 1 ширхэг -30000 төгрөг ... гэх үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Х.******* нь хохирогч М.ийн гэрт хууль бусаар нэвтэрч угаалгын машин авахдаа тээврийн хэрэгсэл ашигласан болох нь: гэрч Д.Бат-Эрдэнийн ... Өглөө эрт 06 цагийн үед гэр лүүгээ явж байхад Х.******* Ниссан санни-15 маркийн автомашинтай, машиныхаа ард угаалгын машин унагаагаад хагалчихсан байдалтай байхаар нь би очоод уг угаалгын машиныг нь өргөлцөөд машинд нь ачиж өгсөн... гэх мэдүүлэг, гэрч А.Пүрэвсүрэнгийн...- ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг.2018 оны намар надаас худалдаж авсан хүн нь бичиг баримтаа шилжүүлж авалгүй байж байгаад Х.*******т зарсан байсан ба Х.******* нь бичиг баримтаа шилжүүлж авна гэчихээд ирээгүй... гэх мэдүүлэг / хх-3/, гэрч Т.Жумашины ... - ХОА улсын дугаартай автомашиныг Х.******* 2019 оны сард надаас худалдаж авсан, бичиг баримт нь өмнөх хүний нэр дээр байдаг, шилжүүлээгүй... гэх мэдүүлэг / хх-38/ , шүүгдэгч Х.*******ын... өөрийн - ХОА улсын дугаартай  автомашинаар явж байгаад өглөө эрт М.ийн хашааны хаалга онгорхой байхаар нь М.ийг гэртээ ирчихсэн юм байх гэж бодоод очиход хүн байхгүй болохоор нь цоожийг нь чулуугаар онгойлгоод угаалны машиныг нь аваад машиндаа ачиж явж байгаад унагаж хагалсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* нь хохирогч М.той төрөл садны холбоотой гэрээр нь орж гардаг гэж байгаа боловч М.ийн амьдрах байшингийн хаалганы цоожийг чулуугаар эвдэлж ороод угаалын машиныг нь авсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн, уг байшингаас авсан угаалгын машиныг  Nissan sanny-15 маркийн автомашинд ачиж авч явсан нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.******* нь “ ...мөнгөний хэрэг гараад М.ийнхоос авсан угаалгын машиныг барьцаанд тавих зорилготой байсан... / хх-60/ гэх мэдүүлгээр шунахайн сэдэлтээр шууд санаатай  гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээрзүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, 2.4-д заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь хохирогч Д.ид угаалгын машины үнэ 30.000 төгрөгийг төлж байрагдуулсан нь хохирогч Д.ийн.. Х.******* надад угаалгын машины үнэ 30000 төгрөгийг бэлнээр өгсөн, нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй.. гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Авто машин үнэлсэн шинжээчийн үнэлгээгээр...Nissan Sanny маркийн автомашин 1 ширхэг-1500000 төгрөг... гэж үнэлэгдсэн / хх48/  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Nissan Sanny маркийн автомашины үнэ 1500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй.

 Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх-9/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлын талаар гэрч Р.Дэмбэрэлийн өгсөн “... Би Х.*******ын хүргэн ах нь юм. Х.******* нь бага зэрэг хурдан ааштай, цайлган, харьцаа сайтай, ямар нэгэн олон таван аашгүй. Эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа мал маллаж боломжийн амьдардаг …гэх мэдүүлэг / хх-35/, гэрч Д.Энхбаярын... Х.******* нь мал маллаж хажуугаар нь хувиараа ажил хийдэг, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг / хх-*******/, Х.******* нь 2018 оны эцсээр 18 үхэр,******* хонь, 20 ямаа нийт 51 тооны мал тоолуулсан тухай баримт / хх-88/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1  дүгээр зүйлийн 2.1,2.4-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  шүүгдэгчийн эзэмшлийн Nissan Sanny маркийн автомашин битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/115 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 1500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  гэх санал,дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “ Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлд маргаангүй, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан, шүүгдэгч Х.******* нь бичиг үсэг мэдэхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6. дугаар зүйлийг хэрэглэж ял шийтгэл оногдуулж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол төлсөн болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1,2.4-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн  Nissan Sanny маркийн автомашин битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/115 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 1500000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, *******.2, *******.6-*******.8,*******.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1,2.4-д заасан машин механизм ашиглан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2.1,2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******т 01 / нэг/ жилийн хорих ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Nissan Sanny маркийн автомашин битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5/115 дугаартай Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизмын үнэ болох 1500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж,  энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС

Top of Form