Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2019ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажаргал

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Л.*******д холбогдох эрүүгийн 19*******000000*******43 дугаартай, 178/*******0*******0/0003/Э индекстэй хэргийг *******019 оны 1******* дугаар сарын *******5-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын *******3-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүүч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-р ******* айлын орон сууцны 06 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ9710*******333 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Л.******* нь *******019 оны 11 дүгээр сарын *******4-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг X club бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.тэй маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Л.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөргүй, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.******* нь *******019 оны 11 дүгээр сарын *******4-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг X club бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, М.тэй маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч овогт гийн гийн / регистрийн дугаартай, *******9 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Дулааны цахилгаан станцад машинист/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... *******019 оны 11 дүгээр сарын *******4-ний орой X club бааранд найзуудтайгаа архи ууж байтал Л.******* манай найз Эрдэнэчулууныг хальт цохих шиг харагдсан. Тэгээд манай найзууд уурлаад гарцгаая гэхэд Л.******* гарахгүй үлдээд бид хоёр маргалдсан. Тэгтэл Л.******* миний толгой руу сандлаар цохисон.Би зарим зүйлийг санахгүй байна. Сандлаар цохих үед нь би гараараа хаасан юм шиг байгаа юм… гэх мэдүүлэг /хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Г.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...М.тэй хамт явсан хүмүүс ирээд Л.*******тай маргалдаад дайраад байхаар нь Ооноо Пүрэвдалай бид нар салгаад юм яриад зогсож байтал М. ширээ аваад шидэх гэхээр нь Л.******* сандал аваад М.гийн толгой руу ******* удаа цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 13-р хуудас/

Гэрч П.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...баарны гадна Л.*******г хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь буцаад ороход манай найз М.тэй Л.******* маргалдаад М.гийн толгой руу сандлаар цохичихсон, толгойноос нь цус гарч байсан... гэх мэдүүлэг / хэргийн 14-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******019 оны 1******* дугаар сарын 0*******-ны өдрийн 870 дугаартай шинжээчийн...М.гийн биед толгойн зулайн зүүн урд хэсэгт шарх, доод эрүүний үүдэн ******* шүдний эмтрэлт, зүүн гарын бугуйн урд хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.М.гийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын *******.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хэргийн 18-р хуудас/

Шүүгдэгч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...М.тэй хамт явсан залуучууд “манай найзыг яаж байна” гээд надтай маргалдаад намайг мөрлөөд ноцолдоод байхаар нь хажууд байсан хүмүүс биднийг салгасан.Тэгээд бужигнаж байтал М. над руу ширээ аваад шидэх гэхээр нь би сандал аваад толгой руу нь ******* удаа цохисон… гэх мэдүүлэг /хэргийн *******3-*******4-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.тэй маргалдан түүний толгойн хэсэгт сандлаар цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Л.******* архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, олон нийтийн газар биеэ зүй бус авч явснаас үүдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.*******г хохирогч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-*******8/ тогтоогдож байх ба хохирогч М.гийн “...Л.******* надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Л.*******г хохирогчид 770000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.*******гийн хувийн байдлын талаар гэрч Э.Батзаяагийн өгсөн...бид хоёр эцэг эхээс гурвуулаа,манай бага дүү.Л.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэргэлээд байддаггүй, зан ааш нь өөрчлөгдөж байсныг мэдэхгүй.Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй,даруу төлөв зантай,эелдэг харьцаатай, хүнд тусархуу, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй …гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/ хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Л.*******п эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.*******-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох 4******* инчийн Fanasonic маркийн зурагт битүүмжилсэн *******019 оны 1******* дугаар сарын *******0-ны өдрийн 5/141 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч Л.******* өөрийгөө өмгөөлж: “Миний бие нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 700000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох 4******* инчийн Fanasonic маркийн зурагт битүүмжилсэн *******019 оны 1******* дугаар сарын *******0-ны өдрийн 5/141 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 1, 34.1, *******.*******, *******.6-*******.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгохыг ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө болох 4******* инчийн Fanasonic маркийн зурагт битүүмжилсэн *******019 оны 1******* дугаар сарын *******0-ны өдрийн 5/141 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Л.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Л.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС