| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0463/Э |
| Дугаар | 467 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 467
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Тэмүүжин,
Улсын яллагч: Д.Энхтуяа,
Шүүгдэгч Х.Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1918008030593 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, Х.Б-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Х.Х.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өүшин” бааран дотор иргэн Ш.Ш.А-тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Х.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өүшин” бааран дотор иргэн Ш.Ш.А-гийн халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдаж зодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Х.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Ш.Ш.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь дараах нотлох баримтаар хангалттай тогтоосон байна. Үүнд:
Шүүгдэгч Х.Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...чи эмэгтэй хүн цохидог яасан янзын нөхөр вэ гээд түүний нүүр рүү цохиход газар уначихсан. Тэгээд дээр гараад 2 удаа нүүр рүү нь цохисон.” гэх мэдүүлэг /хх 37/,
Хохирогч Ш.Ш.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өүшин нэртэй бааранд орж бүжиглэмээр санагдаад орсон. Тухайн бааранд 21 цагийн үед л орсон байх. Бааранд ороход манай хадам эгч А- найз нартайгаа тухайн бааранд сууж байсан бөгөөд тэдний ширээнд суугаад би 1 шил пиво уусан. Тэгсэн манай эгч одоо яв яв гэртээ харь гээд байхаар нь тэдний ширээнээс босоод бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад би тасарчихсан байна лээ. Нэг мэдэхэд л Х.Х.Б- гэдэг залуу юунаас болсныг мэдэхгүй миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж зодсон.” гэх мэдүүлэг /хх 09/,
Гэрч Ц.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “хүргэн дүү Ш.Ш.А-г нэг залуу ноолийн өрөө рүү дагуулаад орчихсон. Тэгсэн манай хүргэн удаагүй хамарнаас цус гарчихсан байдалтай гарч ирээд одоо энэ Х.Х.Б- гэх залуу руу чи яагаад намайг цохиж байгаа юм бэ, би танай эхнэрт чинь гар хүрээгүй гэхэд нөгөө залуу шууд нүүр рүү нь цохиж унагаад тэр Х.Х.Б- гэх залуу дээр нь гарчихаад цохиод байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх 18/,
Гэрч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...22 цагийн үед хоёр хүн хоорондоо маргалдаад нэг нь чи манай эхнэрийн толгой руу цохичихлоо гээд хоорондоо маргалдаж байснаа хоорондоо барьцалдаж аваад нэг нь нөгөөгөө газар унагаад дээр нь гараад нүүр рүү олон удаа цохиод бужигнаан болоод явчихаар нь би очиж салгасан.” гэх мэдүүлэг /хх 19/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 973 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ш.Ш.А-гийн биед дух зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, баруун, зүүн нүдний дотор салст, зүүн хацар, цээжний зүүн хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.4.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Ш.Ш.А-гийн тайлбарлаж байгаагаар бусдад зодуулах үед үүсгэгдсэн байх боломжтой.
5.6.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх 25-26/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 05-06/,
Шүүгдэгч Х.Х.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, согтуурал шалгасан тэмдэглэл /хх 39-44/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шүүгдэгч Х.Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Х.Х.Б- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Х.Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Ш.Ш.А-гийн хохирогчоор өгсөн “нийт 350.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /хх 11/, шүүгдэгч Х.Х.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Х.Х.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд тооцогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б-д оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ