Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 364

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Бууралынхан овогт Ш-н Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918001500376 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 6-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 9-ний  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Бууралынхан овогт Ш-н  Б /РД:/, 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй,  ам бүл 3,  урьд 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн  2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2012 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 382 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны  өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум орших суух иргэн

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\17.1\Bilegtsaihan- 17.1-2.1 [1].docx

Ч.Н-н байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авдар дотроос нь бэлэн 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул дахин өгөх шаардлагагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хоёр.Эрүүгийн 1918001500376 дугаартай хэргээс:

 

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

-Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

 

-Хохирогч Ч.Н-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 1 дүгээр сарын дундуур жижиг өрөөгөө түрээслүүлэхээр зар тавьсан. Тэгээд удалгүй Б, З гэх 2 эмэгтэй надтай ирж уулзаад 1 сарын 120.000 төгрөгөөр манай жижиг өрөөг түрээслэн суухаар болсон. Тэгээд би 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатараас Дарханд гэртээ ирэхэд Б гэх охины нөхөр Б  гээд залуу жижиг өрөөнд нөгөө 2 охинтой хамт амьдарч байсан.

...би 2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөө би гэрээсээ 9 цагийн үед гадуур машинтайгаа халтуур хийхээр гарсан. Намайг гэрээс гарахад нөгөө өрөөнд Б ын нөхөр Б  ганцаараа унтаад үлдсэн. Тэгээд би өдөр 11 цаг өнгөрөөд гэртээ цай уухаар иртэл Ш.Б хаалга тайлж өгсөн. Тэгээд би хаалга онгойлгох гэтэл манай өрөөний үүдэнд будаг халцраад унасан байсан тэгэхээр нь би гайхаад тэр хогийг нь шүүрдээд өрөөгөө онгойлгоод авдар дотор хурааж байсан 120.000 төгрөг дээр халтууранд явсан 30.000 орлогыг нэмж хэтэвчинд хийгээд авдартаа хадгалсан. ...би гадуур явж байгаад үдээс хойш 15 цагийн орчим гэртээ эргэж ирээд өрөөний хаалгыг онгойлгох гэтэл хаалганы дор дахиад халцарсан будаг шалан бутраад унасан байсан тэгээд надад хар төрөөд өрөөндөө ороод авдраа онгойлгоод хэтэвчтэй мөнгөө шалгахад 150.000 төгрөг алга болсон байсан.” гэх мэдүүлэг[4],

 

-Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр  мэдүүлсэн “...манай найз Ш.Б залгаад “Сэлэнгэ” папд хүрээд ирээч гэхээр нь яваад очсон чинь пиво уугаад ганцаараа сууж байсан. Тэгээд намайг наашаа суу гээд 0.75 граммын “Хар Чингис” архи аваад хувааж уусан. Архиа ууж дуусгаад гарахдаа найз Ш.Б  тооцоогоо хийе гээд 40.000 төгрөгний тооцоо хийсэн.” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг[5],

 

-Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөө өрөөнөөсөө 8 цаг болж байхад ажилдаа явахаар гарсан. Тэгээд гэрт нөхөр Б  унтаад үлдсэн. Ажил дээрээ байж байтал байрны эгч Н  манай ажил дээр ирээд танай нөхөр Б  манай өрөө рүү зөвшөөрөлгүй ороод авдар дотор байсан бэлэн 150.000 төгрөг хулгайлж аваад явсан байна Б ыг олж өг гэж хэлсэн. Тэгээд орой гэртээ ирээд байж байтал нөхөр Б  согтуу над руу залгаад би зочид буудалд байна ирээд авчих гэж хэлсэн. Яваад очтол Б  нэлээн согтуу дэргэд нь Г  гээд найз нь хамт байсан. Тэгээд би гэртээ Б ы халаасыг ухахад бэлэн 10.000 төгрөг гарч ирсэн.” гэх мэдүүлэг[6],

-Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Ш.Б өмнө нь надаас 25.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Ш.Б нь надаас зээлсэн 25.000 буцааж өгсөн. Тэр мөнгөө над руу дансаар шилжүүлсэн. Би 5315299019 дугаарын данс эзэмшдэг. Б  над руу 000000000 дугаарын дансаар мөнгө шилжүүлсэн.” гэх мэдүүлэг[7],

 

-Гэрч М.Г-н Хаан банкны 000000000 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга[8] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ш.Б д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.Бы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

1. Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны  өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум орших суух иргэн Ч.Н-н байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авдар дотроос нь бэлэн 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[9],

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[10],

-Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[11],

 

-Хохирогч Ч.Н-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 1 дүгээр сарын дундуур жижиг өрөөгөө түрээслүүлэхээр зар тавьсан. Тэгээд удалгүй Б , З гэх 2 эмэгтэй надтай ирж уулзаад 1 сарын 120.000 төгрөгөөр манай жижиг өрөөг түрээслэн суухаар болсон. Тэгээд би 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатараас Дарханд гэртээ ирэхэд Б  гэх охины нөхөр Б  гээд залуу жижиг өрөөнд нөгөө 2 охинтой хамт амьдарч байсан.

...би 2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөө би гэрээсээ 9 цагийн үед гадуур машинтайгаа халтуур хийхээр гарсан. Намайг гэрээс гарахад нөгөө өрөөнд Б ын нөхөр Б  ганцаараа унтаад үлдсэн. Тэгээд би өдөр 11 цаг өнгөрөөд гэртээ цай уухаар иртэл Ш.Б хаалга тайлж өгсөн. Тэгээд би хаалга онгойлгох гэтэл манай өрөөний үүдэнд будаг халцраад унасан байсан тэгэхээр нь би гайхаад тэр хогийг нь шүүрдээд өрөөгөө онгойлгоод авдар дотор хурааж байсан 120.000 төгрөг дээр халтууранд явсан 30.000 орлогыг нэмж хэтэвчинд хийгээд авдартаа хадгалсан. ...би гадуур явж байгаад үдээс хойш 15 цагийн орчим гэртээ эргэж ирээд өрөөний хаалгыг онгойлгох гэтэл хаалганы дор дахиад халцарсан будаг шалан бутраад унасан байсан тэгээд надад хар төрөөд өрөөндөө ороод авдраа онгойлгоод хэтэвчтэй мөнгөө шалгахад 150.000 төгрөг алга болсон байсан.” гэх мэдүүлэг[12],

 

-Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр  мэдүүлсэн “...манай найз Ш.Б залгаад “Сэлэнгэ” папд хүрээд ирээч гэхээр нь яваад очсон чинь пиво уугаад ганцаараа сууж байсан. Тэгээд намайг наашаа суу гээд 0.75 граммын “Хар Чингис” архи аваад хувааж уусан. Архиа ууж дуусгаад гарахдаа найз Ш.Б  тооцоогоо хийе гээд 40.000 төгрөгний тооцоо хийсэн.” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг[13],

 

-Гэрч Б.Б ын мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 2 дугаар сарын 28-ны өглөө өрөөнөөсөө 8 цаг болж байхад ажилдаа явахаар гарсан. Тэгээд гэрт нөхөр Б  унтаад үлдсэн. Ажил дээрээ байж байтал байрны эгч Н  манай ажил дээр ирээд танай нөхөр Б  манай өрөө рүү зөвшөөрөлгүй ороод авдар дотор байсан бэлэн 150.000 төгрөг хулгайлж аваад явсан байна Б ыг олж өг гэж хэлсэн. Тэгээд орой гэртээ ирээд байж байтал нөхөр Б  согтуу над руу залгаад би зочид буудалд байна ирээд авчих гэж хэлсэн. Яваад очтол Б  нэлээн согтуу дэргэд нь Г  гээд найз нь хамт байсан. Тэгээд би гэртээ Б ы халаасыг ухахад бэлэн 10.000 төгрөг гарч ирсэн.” гэх мэдүүлэг[14],

 

-Гэрч М.Г-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “...Ш.Б өмнө нь надаас 25.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Ш.Б нь надаас зээлсэн 25.000 буцааж өгсөн. Тэр мөнгөө над руу дансаар шилжүүлсэн. Би 00000000000 дугаарын данс эзэмшдэг. Б  над руу 00000000 дугаарын дансаар мөнгө шилжүүлсэн.” гэх мэдүүлэг[15],

 

-Гэрч М.Г-н Хаан банкны 0000000000 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга[16] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх тал дээр маргаж, мэтгэлцэх зүйлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт: Энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж заасан. Харин шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн гэрт хажуу өрөөг нь түрээслэн амьдарч байхдаа өрөөнөөс нь эд хөрөнгө хулгайлсныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

 

Хэдийгээр шүүгдэгч Ш.Б нь хохирогчийн хажуу өрөөг түрээслэн нэг байранд хамт амьдарч байгаа боловч хохирогчийн тусдаа амьдардаг цоожтой өрөөнд нэвтрэх эрхгүй, өрөөний цоожийг хөшиж онгойлгон авдар дотроос нь бэлэн 150.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ш.Быг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ш.Б нь 150.000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ш.Бын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр урьд 3 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

 

Шүүгдэгч Ш.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай 1 ширхэг отвёркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга авахаар тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бууралынхан овогт Ш-н Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Б-д тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай 1 ширхэг отвёркийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хуульёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 7-13 тал

[2] Хавтаст хэргийн 14-15 тал

[3] Хавтаст хэргийн 42-45 тал

[4] Хавтаст хэргийн 18-19 тал

[5] Хавтаст хэргийн 25 тал

[6] Хавтаст хэргийн 30 тал

[7] Хавтаст хэргийн 56 тал

[8] Хавтаст хэргийн 32-33 тал

[9] Хавтаст хэргийн 7-13 тал

[10] Хавтаст хэргийн 14-15 тал

[11] Хавтаст хэргийн 42-45 тал

[12] Хавтаст хэргийн 18-19 тал

[13] Хавтаст хэргийн 25 тал

[14] Хавтаст хэргийн 30 тал

[15] Хавтаст хэргийн 56 тал

[16] Хавтаст хэргийн 32-33 тал