Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 454

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Е овогт Б-н У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918005200484 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 10-ны  өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Е овогт Б-н У , /РД:.../, 1996 оны 5 дугаар сарын 13-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ...  гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах “Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн хойд талд байрлах иргэн Б.Б-ын өмчлөлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж “Dewalt” маркийн цахилгаан төмөр тастагч 1 ширхэг, цүүц 1 ширхэг, “DVD” тоглуулагч 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “Би олон жилийн өмнө тархиндаа гэмтэл авсан. Түүнээс болоод ойр зуурын юмыг сайн санадаггүй. Ямарч

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\17.1\Uuganbat-17.1-2.1.docx

байсан наадмын үе байсан. Намайг ажлаа хийж байх үед хүзүүн дээр хатиг гарч түүнээс болоод халуурахаар нь эмнэлэгт очиж үзүүлэхээр Бугант сумын эмнэлэг рүү алхаж явсан. Эмнэлэгт очиход ажиллахгүй гээд ганц сувилагч нь л байсан. Бугант суманд таних хүн байхгүй учраас хамт ажиллаж байсан ахаас 10.000 төгрөг авсан. Тэгээд Дарханд ирээд дүүгийнхээ утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Мөн найзаасаа мөнгө асуусан боловч мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Ариунболд дээр очиж уурхайн даргын дугаарыг авч цалингаа авъя гэхэд “цалинг чинь явуулж чадахгүй.” гэж хэлээд мөнгө өгөөгүй. Би мөнгөгүй байсан учраас гадаа сааданд хоносон. Өөрийн тэнэг мунхаг зангаасаа болоод гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй ажлаа хийгээд зөв шударгаар амьдарна. Тиймээс хөнгөн ял өгнө үү .” гэв.

 

Эрүүгийн 1918005200484 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг “Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн арын хашаанд болсон ба ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан цэнхэр ногоон өнгийн хаалгатай, блокон хашаа байв. Уг хашаагаар ороход 1 давхар шар, цагаан өнгөтэй амины орон сууц байх ба уг байшингийн хаалга нь саарал өнгөтэй, ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан байв. Үзлэгийг тухайн байшин дотор буюу хэрэг гарсан өрөөнд цагийн зүүний дагуу хийхээр тогтов. Үзлэгээр уг өрөө нь урд зүг рүү харсан 2 ширхэг вакум цонхтой байх ба зурагтын доор DVD байсан гэх газрыг шинжээч 5 дугаараар гэрэл зургаар бэхжүүлэв. Хулгай орсон гэх цонхны доор шалан дээрх гутлын мөрийг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Б.У-н биед үзлэг хийсэн болон хулгайд алдагдсан эд хөрөнгийг хураан авсан, хохирогч Б.Бт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд[2],

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр мэдүүлсэн “Би 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Дархан сумын 15 дугаар баг Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ард байрлах аж ахуйн хашаанд очиход хуурай дүү Ч-н ажилтан гэх зүс мэдэх залуу зогсож байсан. Өмнө нь манайд ирж байсан юм. Тэгээд надаас Ч-н дугаарыг асуугаад би хэлж өгсөн. Тэгээд маргааш нь 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дахин хашаандаа очиход цонх хагарсан байдалтай байхаар нь юу болов гээд гэртээ ороход миний өрөөнд байсан dewalt бичигтэй тастагч, motorolla маркийн гар станц, DVD тоглуулагч зэрэг алдагдсан байсан. Тэгээд Чойноо руу залгаад танай ажилтан гэх залуутай өчигдөр хашааны гадаа таарсан. Өнөөдөр ирэхэд хулгай орсон байна тэр залуу хулгай хийсэн юм биш биз гэхэд за ахаа би хаана явж байгааг нь залгаад асуугаад өгье гээд удалгүй залгаад нөгөө залуу төмөр замын вокзал дээр байна гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэсгийн байцаагч Бат-Эрдэнэ ахмадтай хамт вокзал дээр очиход нөгөө залуу манайхаас алдагдсан эд зүйлсийг авчихсан явж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Ж.Н-н мөрдөн байцаалтад 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр  мэдүүлсэн “...2019 оны 7 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг болж байхад бор царайтай, 175 см орчим өндөртэй, ногоон эрээн өнгийн дугуй нарны бүрх малгайтай, шаргал өнгийн өмдтэй, бор өнгийн углааш өмссөн залуу ажил дээр орж ирээд ахаа би хөдөөнөөс ажил дээрээсээ бууж ирсэн юм. Дарга нар цалин өгөхгүй оронд нь энэ тасдагч багажийг өгсөн юм та 100.000 төгрөгөөр авах уу гэж асуухаар нь би авахгүй ээ гэсэн. Удалгүй 50.000 төгрөгөнд авчих гэж хэлэхээр нь дараа надад хувиараа гэртээ юм хийвэл хэрэг болох юм даа гэж бодоод би худалдаж авсан. ...Шар өнгийн хажуу тал дээр “Dewalt” гэсэн бичигтэй тастагч байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Ж.Б-н мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Тухайн өдөр миний гар утас дуугараад автал миний хариуцсан багт оршин суудаг иргэн Б залгаад манай хойд талын байрны цонхыг нь хагалаад хулгай орсон байна гэсэн. Б уулзахад нэг хүн сэжиглэж байна гээд надад дугаарыг нь өгсөн ба өчигдөр надаас ирж зардлын мөнгө нэхэхээр нь би өгөөгүй юм гэж хэлж байсан. Тэгээд тухайн хүнтэй гар утсаар яриад зардлаа олсон юм уу? Би Сэлэнгээс ажлын чинь газраас орж ирж байна гэх мэтээр ярьж байгаад хаан байгаа юм, зардлын мөнгөө авах юм уу гэхэд тухайн хүн би вокзал дээр байна ирээд өгчих гэж хэлсэн. Тэгээд шууд вокзал яваад очиход тухайн хүн саравчинд цүнх барьсан сууж байсан. ...Б таниад  миний тастагч хаана байна гэхэд тухайн хүн би тастагчийг чинь зах дээр зарсан. Зарсан хүнээ би өөрөө танина гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[5],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “...иргэн Б.Б-ын эзэмшлийн байшингийн цонхыг хагалж эд зүйл алдагдсан тул “Dewalt” маркийн цахилгаан төмөр тастагч 1 ширхэг, цүүц 1 ширхэг, “DVD” тоглуулагч 1 ширхэг, зургийн аппарат 1, давхар шилтэй цонх 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 330.000 /гурван зуун гучин мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[6],

 

Б.Уаас хохирогч Б.Б-т гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 140.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл[7],

 

Яллагдагч Б.У-н мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн. Дахин ямар ч гэмт хэрэг үйлдэхгүй гэж хэлмээр байна.” гэх мэдүүлэг[8],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[9] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.У-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

          Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах “Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн хойд талд байрлах иргэн Б.Бын өмчлөлийн байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж “Dewalt” маркийн цахилгаан төмөр тастагч 1 ширхэг, цүүц 1 ширхэг, “DVD” тоглуулагч 1 ширхэг, зургийн аппарат 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн болох нь Б.У-ын биед үзлэг хийсэн болон хулгайд алдагдсан эд хөрөнгийг Б.У-аас хураан авч хохирогч Б.Бт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчид 330.000 төгрөгийн хохирол учирсан шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Б-ын хулгайд алдсан эд хөрөнгөө буцаан хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, гэрч Ж.Н-ийн хулгайд алдагдсан эд зүйл гэдгийг мэдэлгүй Б.У-аас худалдаж авсан гэх мэдүүлэг, гэрч Ж.Б-н хулгайд алдагдсан эд зүйлс Б.У-ын цүнхнээс гарч ирсэн гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.У-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.У-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.У-ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Хохирогч Б.Б нь мөрдөн байцаалтад хулгайд алдагдсан эд хөрөнгөө бүрэн хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.О-аас шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Б.У-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.У-ад эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.У нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е овогт Б-н У-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.У-ад тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.У-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.У-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 6-8 тал

[2] Хавтаст хэргийн 25-26, 31, 32 тал

[3] Хавтаст хэргийн 15-16, 17 тал

[4] Хавтаст хэргийн 20 тал

[5] Хавтаст хэргийн 23-24 тал

[6] Хавтаст хэргийн 35-36 тал

[7] Хавтаст хэргийн 68 тал

[8] Хавтаст хэргийн 47-48 тал

[9] Хавтаст хэргийн 38-39, 54-56, 58-66 тал