Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 448

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,

Өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэнгэлмаа,

Шүүгдэгч Н.Т-, өсвөр насны шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт А.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт Н.Т-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010242 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн Н.Т 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хамбын 2-28 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 12 дугаар гудамжны 905 тоотод оршин суудаг, урьд:

-2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Наранбаатарт үүрэг болгож, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдахыг үүрэг болгож шийдвэрлэж байсан.

 

2.Монгол Улсын иргэн, А.Т, 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Хандгайтын 28 дугаар гудамжны 221 а тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:

-2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /

 

1.Шүүгдэгч Н.Т- нь ганцаараа 3 удаагийн үйлдлээр:

 

-2016 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгоны төвд иргэн Б.Т.Ц-дын түрээсээр ажиллуулж байсан дэлгүүрийн лангуунаас НР-dual core i5 маркийн зөөврийн компьютер, 2 ширхэг гар утасны холбогч, компьютерын хулгана зэрэг эд зүйлс хулгайлж, 428.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 08 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Лабораторийн автобусны буудал дээр байрлах иргэн Т.Т.Ч-дгийн эзэмшлийн хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 320000 төгрөг хулгайлж, нийт 619.755 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” цайны газарт үйлчлүүлж байсан иргэн Г.Сайнзаяагийн Iphone-6 маркийн гар утсыг хулгайлж, 392.000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Шүүгдэгч Н.Т- нь М.Даваадорж, С.Тэмүүжин, Лхагваа нартай бүлэглэж, 2016 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 4-143 тоотод байрлах “Баянхишиг” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс хулгайлж, иргэн Ч.Цэрмаад 766.515 төгрөгийн хохирол учруулсан,

-А.Пүрэвдоржтой бүлэглэж, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 03 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 03-24 тоотод байрлах “Эрдэнэ-Хайрхан” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 670.000 төгрөг, виза карт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт хулгайлж, иргэн Т.Төмөрсүхэд нийт 829.700 төгрөгийн хохирол учруулсан,

-А.Пүрэвдоржтой бүлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 1 дүгээр гудамжны За тоотод байрлах “Улаан-Уул” хүнсний дэлгүүрийн вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс хулгайлж, иргэн Н.Мөнхбадрахад 1.190.076 төгрөгийн хохирол учруулсан,

-А.Пүрэвдоржтой бүлэглэж, 2016 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 10 дугаар байрны ард байрлах “Алтай” хүнсний дэлгүүрийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч хүнсний эд зүйлс, бэлэн 100.000 төгрөг хулгайлж, иргэн А.Баярмаад нийт 459.290 төгрөгийн хохирол учруулсан,

-А.Т-тэй бүлэглэж, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханнильан” Солонгос хоолны ресторанд үйлчлүүлж байсан иргэн Б.Дэжидийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 223.300 төгрөгийн хохирол учруулж, ганцаараа болон бусадтай бүлэглэж, 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэж, бусдад нийт 4903636 төгрөгийн хохирол учруулсан,

 

2.Өсвөр насны шүүгдэгч А.Т- нь ганцаараа 2 удаагийн үйлдлээр:

 

-2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” нэртэй цайны газрын үүдэнд иргэн Г.Энхзаяагийн “Самсунг эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн Г.Энхзаяад 143.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 09 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Калл центр” төвийн дотор үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуун дээрээс Ай фон-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн Г.Энхцэцэгт 344.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-Өсвөр насны шүүгдэгч А.Т- нь Н.Т-тэй бүлэглэж, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханнильан Солонгос хоолны ресторанд үйлчлүүлж байсан иргэн Б.Дэжидийн “Самсунг эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 223.300 төгрөгийн хохирол учруулсан,

-Э.Мөнхбаатар, Н.Мөнх-Очир нартай бүлэглэж, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1000 нэрийн бараа” худалдааны төвд байрлах Смайл шоп дэлгүүрийн 204 дүгээр лангууны худалдагч Л.Мөнхцэцэгийн хувцасны халааснаас “Самсунг Жи-7 маркийн” гар утсыг хулгайлж, 726.700 төгрөгийн хохирол учруулсан,

-Э.Дагвадоржтой бүлэглэж, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найс 89” төв дотор үйл ажиллагаа явуулдаг гар утасны лангуун дотроос “Самсунг Жи-3” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн З.Уянгад 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

-М.Даваадорж, Э.Дагвадорж нартай бүлэглэж, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Согоотын 50 дугаар гудамжны 583 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Наран хишиг” нэртэй хүнсний дэлгүүрт нууцаар, хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн орлогын бэлэн 1.340.000 төгрөг, цүнх, виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлж, иргэн Э.Төгсбаярт 1.364.820 төгрөгийн хохирол учруулсан,

-Т.Отгондорж, М.Даваадорж нартай бүлэглэж, 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулиа” нэртэй дэлгүүрийн гар утасны лангуун дээрээс 5 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, иргэн С.Төрмөнхөд 1.633.333 төгрөгийн хохирол учруулсан,

-Б.Бүрэнжаргалтай бүлэглэж, 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их-Орд” төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.Дуламсүрэнгийн Скайтелын нэгж борлуулах лангуунаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бэлэн 360.600 төгрөгийг хулгайлсан,

-Г.Азбаяр, Б.Бүрэнжаргал нартай бүлэглэж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элбэг” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс “Самсунг Нөте-5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж иргэн Б.Намжилмаад 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

-М.Даваадорж, Г.Азбаяр нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан зах” худалдааны төвийн 5 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Эрхэмболорын 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 6175753 төгрөгийн хохирол учруулсан,

 

-А.Т- нь Т.Отгондоржтой бүлэглэж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Цолмонгийн /12 настай/ “Самсунг Гапакси Эс-5” маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж 133.340 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Шүүгдэгч Н.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө ганцаараа үрдэг байсан, писи тоглоход зарцуулдаг байсан найзуудтайгаа хамт тоглодог байсан.

... Би 06 сарын дундуур ажил хийж олсон 600,000 төгрөгөөр хохирол төлбөр төлнө гэж бодож байсан боловч манай ээж өмнөх шүүх хуралдаанд сууж чадаагүй тул хохирол төлбөр төлөөгүй. Хохирол төлбөрийг төлнө. Би засарна.” гэх мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр ундаа чихэр авч идсэн, писи тоглодог байсан.

...Би засарч чадна. Хохирол төлбөрийг төлнө. “гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 133, 176, 215, 2 дугаар хавтаст хэргийн 5, 53, 113, 173, 230, 3 дугаар хавтаст хэргийн 58, 109, 177, 247, 4 дүгээр хавтаст хэргийн 48, 100, 222, 6 дугаар хавтаст хэргийн 28, 122, 7 дугаар хавтаст хэргийн 42/,

-Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл / 1 дүгээр хавтаст хэргийн 134-135, 178, 217, 2 дугаар хавтаст хэргийн 6, 114, 231, 3 дугаар хавтаст хэргийн 59, 248, 4 дүгээр хавтаст хэргийн 49, 101, 223 /,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 136-139, 179-186, 218-221, 2 дугаар хавтаст хэргийн 7-12, 54-62, 115-120, 3 дугаар хавтаст хэргийн 110-112, 178-180, 6 дугаар хавтаст хэргийн 123-124/,

 

-Хохирогч Т.Т.Ч-дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лабораторийн автобусны буудал дээр “Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-нд хулгай орсон байсан. Би энэ ТҮЦ-г өөрийн хамаатан Цэрэндорж гэдэг хүнээс худалдан авсан. 2016 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн орчим манай хажуу талын казах залуу надад утасдаж хэлсэн. ТҮЦ-ний ертөнцийн зүгээр урд талыг 30x40 см-ийн хэмжээтэй цоолоод хаясан байсан. Тэгээд ТҮЦ дотроос бүх ундаа усыг эмх цэгцгүй болгоод асгаад, хагалахыг нь хагалаад хаясан байсан.

...тэгээд цагдаа нарыг явсны дараа дэлгүүрийнхээ барааг тоолж үзэхэд 17 нэр төрлийн бараа буюу чихэр, печень, шоколад, тамхи, ундаа зэрэг бараанууд мөн дэлгүүрийн орлогоос хуримтлуулж байсан 320.000 төгрөг тус тус алдагдсан байсан.

...би засварын 27000 төгрөг, 320000 төгрөг, 2 үнэлгээний нийлбэр хохирлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 146-149, 7 дугаар хавтаст хэргийн 165/,

 

-Гэрч А.Ерканатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 06 цагт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны лабораторийн автобусны буудал дээр байдаг өөрийн “Заяа” нэртэй түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ыг онгойлгож үйл ажиллагаа явуулах гэтэл манай ТҮЦ-ын зэргэлдээ үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ын хажуу талын ханыг нь цоолж, эвдэлсэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150-151/,

 

-Хохирогч Т.Т.Ч-дд учирсан хохирлыг үнэлсэн “эд зүйлийн үнэлгээ нийт 246410 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 158-159/,  “Эд зүйлийн үнэлгээ нийт 26345 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 182-185/,

 

-Хохирогч Н.Мөнхбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 01-ний орой 23 цаг 40 минутын үед дэлгүүрээ өөрөө хаагаад дэлгүүрийнхээ хажуу талын өрөөнд ганцаараа хоносон. Тэгээд 2016 оны 12 сарын 02-ны өглөө 07 цагийн үед босоод дэлгүүртээ ортол лангуун доогуур байсан хайрцагтай ойр зуурын гялгар уутыг сандаачсан, лангуун дээр байсан архинуудыг шалан дээр өрчихсөн, цонхны хөшиг хаалттай мөртлөө салхивч онгорхой байхаар нь хулгай орсныг мэдээд шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн шөнө би унтаж байхдаа ямар нэгэн чимээ сонсоогүй, нам унтсан бөгөөд дэлгүүрийн дохиоллоо асаагаагүй байсан. Харин хяналтын камертай ба камераа шүүж үзэхэд шөнийн 02 цаг 05 минутын үед 12-15 орчим насны 2 хүүхэд орж хулгай хийгээд 02 цаг 26 минутын үед явсан нь бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 192-193, 7 дугаар хавтаст хэргийн 163-164/,

 

-Хохирогч Н.Мөнхбадрахад учирсан хохирлыг үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ нийт 1190076 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 167-167/,

 

-Хохирогч Б.Т.Ц-дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 09 цаг 20 минутын орчим Драгон төвийн хамгаалагч над руу залгаад “дэлгүүрийн чинь хаалга онгорхой байна” гэсэн. Тэгээд ажил руугаа хүргэн дүү Чинтогтохыг явуулаад үзүүлтэл хаалга чинь бүр онгорхой байна гэхээр нь өөрөө ирсэн. Тэгээд би дэлгүүр дээрээ ирээд үзтэл лангууны ард байсан зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Энэ зөөврийн компьютерыг би 2014 оны 09 дүгээр сард Солонгос улсаас 900.000 вон буюу 1.350.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гар утасны 2 ширхэг холбогч байсан тус бүр нь 20.000 төгрөгийн үнэтэй. Мөн цүнхэн дотор манай нөхрийн гадаад паспортын хуулбар, гэрлэлтийн баталгаа байсан.

...Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 231-234/,

-Гэрч Т.Жамухын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 09 цагаас 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 24 цагийн хугацаанд хамгаалагчаар үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 07 цагт үйлчлэгч нар ирсэн бөгөөд би 07 цаг 25 минутад ажлаа онгойлгож үйлчлэгч нарыг оруулсан. Тэгсэн 08 цаг өнгөрч байхад үйлчлэгч Бадамцэрэн 3 давхрын дэлгүүрийн хаалга онгорхой байна. Намайг очоод үзээдэх гэж хэлсэн. Тэгээд хүн ирж юм авсан талаар асуухад нэг эрэгтэй хүн цүнхгүй орж ирээд цүнхтэй гараад явсан гэж хэлсэн. Тэгээд очоод үзтэл Ананд гэх нэртэй хүнсний дэлгүүр онгорхой байсан. Тэгээд би дэлгүүрийн хаалган дээр байсан дугаар луу залгаж эмэгтэй хүн авахаар нь танай дэлгүүр онгорхой байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 235-236/,

-Гэрч О.Бадамцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутын орчим ажил дээрээ ирээд 3 давхрыг цэвэрлэж байхад 08 цаг 40 минутын орчим шатаар хар куртиктай эрэгтэй орж ирсэн. 5 минут орчмын дараа нөгөө залуу гарч байгаа харагдсан. Тэгээд 3 давхрыг цэвэрлэж байхад Ананд гэсэн дэлгүүрийн хаалга онгорхой байхаар нь хамгаалагчид хэлсэн.” Гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 237-238/,

-Хохирогч Б.Т.Ц-дд учирсан хохирлыг үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ нийт 423000 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 241-243/,

-Хохирогч А.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 01-ний орой 22 цагийн орчим би өөрийн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 10 дугаар байрны ар талд байх “Алтай” хүнсний дэлгүүрийг хаагаад явсан юм. Тэгээд маргааш нь өглөө 07 цагийн орчим манай орцны жижүүр Нэргүй эгч над руу залгаад “танай дэлгүүрт хулгай орсон байна” гэсэн. Тэгэхээр нь гарч ирээд үзэхэд манай дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг хөшиж салхивчаар нь хулгай орж эд зүйлс алдагдсан байсан.

...Би алдагдсан бараа болон бэлэн мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 18-20/,

-Насанд хүрээгүй гэрч А.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 1-2 цагийн үед Москва хорооллын ард байдаг түцний гадаа очсон чинь Төгөлдөр “чи хүн харж байгаач андаа, мань чинь энэ түцрүү орж хулгай хийе” гэсэн. Би эхэндээ дургүйцээд “үгүй хийхгүй ээ” гэсэн чинь зүгээрээ андаа, ганцхан удаа хулгай хийчихье, гээд байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд би хүн хараад зогссон. Төгөлдөр түцрүү очоод цонхоор нь ороод хэсэг байж байгаад андаа ороод ир гээд дуудсан.

...тэгэхээр нь яалт ч үгүй цонхоор орсон. Төгөлдөр асаагуур тусгаад лангуун доороос мөнгө хайгаад байсан, намайг цонхоор хүн харж байгаарай гээд байсан. Тэгээд удалгүй 5-10 минутын дараа за за гаръя гэсэн. Төгөлдөр тэр түцнээс тамхи шоколад зэргийг авч байсан. Тэгээд бид 2 түцний цонхоор буцаж гараад би Төгөлдөрөөс нэг билүү 2 улаан вест тамхи аваад салаад явсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 21/,

-Хохирогч А.Баярмаад учирсан хохирлыг үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ нийт 359290 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 24-25/,

 

-Хохирогч Ч.Цэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянхишиг” нэртэй хүнсний дэлгүүрийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн түрээслэж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21 цагт дэлгүүрээ хаагаад маргааш нь буюу 11 сарын 17-ны өглөө 10 цагт дэлгүүрээ онгойлгох гэхэд манай дэлгүүрийн гадна талын сараалжин төмөр нумраад, ангайлгасан байдалтай, цонх онгорхой, салхинд хөшиг хийсч байхаар нь хулгайч орсон юм байна гэж бодоод дэлгүүрээ онгойлгоод харсан чинь архи өрдөг лангуун дээр архи болон бусад бараанууд өм, цөм авагдсан байдалтай байхаар нь 102-т дуудлага өгсөн.

...Алдагдсан зүйлсээс заримыг нь буцааж авсан. Алдсан бусад бараагаа буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68-69/,

 

“...шинжилгээнд тэнцэх 4,5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN000110021666, МN005210009602, MN000520003285, MN0000CXД01777, MN003210005448 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Наранбат овогтой Төгөлдөрийн баруун гарын ядам хурууны хээтэй болон баруун гарын чигчий хурууны хээтэй тохирч байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 6904 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 76-84/

 

-Хохирогч Ч.Цэрмаад учирсан хохирлыг үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ нийт 688050 төгрөг байна.” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 88-89/,  “Эд зүйлийн үнэлгээ нийт 78465 төгрөг байна.” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 182-185/,

 

-Хохирогч Т.Төмөрсүхийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн: “...2016 оны 11 сарын 28-ны өглөө 09 цагийн үед манай эхнэр Т.Ч-д дэлгүүрээ онгойлгоод лангууны доор байх мөнгөний хайрцаг доторхи түрийвчтэй мөнгө байхгүй, орлогын задгай мөнгө байхгүйг хараад хулгай орсныг мэдэж над руу залгасан. Ингээд би дэлгүүртээ очтол дэлгүүрийн агуулахын өрөөний вакум цонхны салхивч онгорхой, гадна сараалжин төмөр хаалт салсан байдалтай байсан. Тэгээд би тэр даруй цагдаад дуудлага өгсөн.

...Дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 2016 оны 11 сарын 28-ны шөнийн 03 цаг 20 минутын үед гаднаас 13-18 орчим насны 2 эрэгтэй орж ирээд хулгай хийж байгаа нь бичигдсэн байсан. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 127/,

 

-Хохирогч Т.Төмөрсүхэд учирсан хохирлыг үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ нийт 58200 төгрөг байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 134-135/,

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 149-150, 3 дугаар хавтаст хэргийн 34-35, 86, 168, 240-241, 4 дүгээр хавтаст хэргийн 22-23, 95-96, 177-178, 6 дугаар хавтаст хэргийн 1-2, 95-96, 7 дугаар хавтаст хэргийн 18-20/,

 

“...хохирогч Г.Сайнзаяа нь байрлуулсан 8 хүний гэрэл зургаас өсвөр насны яллагдагч Н.Т-ийн гэрэл зургийг зааж “миний гар утсыг хулгайлсан хүүхэд мөн байна” гэв” гэх Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 174-176/,

 

-Насанд хүрээгүй хохирогч Ц.Сайнзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 21 цаг 30 минутын үед МУИС-ийн урд талд байрлах Шөлөндөөд эгч Юмжирдуламын хамт хоол идээд байж байтал гаднаас хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд бохь ав гээд бохиороо ширээ цохиод нэг нь нэг хавтаст шиг юм барьчихсан зогсоод байсан. Тэгээд тэр хавтас шиг зүйл барьсан байсан цагаан өнгийн ноосон цамцтай эрэгтэй нь миний гар утсыг аваад гарсан. Тэр үед нь манай эгч бид хоёр мэдээд тэр хоёр хүүхдийн араас гартал тэр хоёр зугтаагаад гүйгээд явсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 178/,

...сүүлд гар утсаа алдсанаас хэд хоногийн дараа миний гар утсыг авчирч өгсөн. Тухайн Төгөлдөр гэх хүүхдийг манай найз Пүрэв таньдаг юм билээ, тэгээд гэрт авчирч өгсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 169/,

 

-Гэрч Ө.Юмжирдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 сарын 20-ны өдөр МУИС-н урд талын Шөлөндөөд дүү Сайнзаяагийн хамт 21 цаг 20 минутын үед ороод хоол идэж байтал гаднаас хоёр эрэгтэй хүүхэд бохь ав гэж орж ирээд манай ширээн дээр ирээд тулж зогсоод нэг хүүхэд нь бохь барьчихсан, нэг хүүхэд нь цаас барьчихсан байж байтал цаас барьсан хүүхэд нь ширээн дээр байсан Сайнзаяагийн гар утсыг авч гарсан. Тэгээд би тэрийг мэдээд тэр хоёр хүүхдийн араас гартал тэр хоёр хүүхэд “Өргөө 2”-ын хойд талд зогсож байхаар нь “хөөе утсаа авъя” гээд орилтол тэр хоёр хүүхэд хоёр тийшээ салаад гүйсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 179/

 

“...насанд хүрээгүй хохирогч Г.Сайнзаяа, гэрч Ө.Юмжирдулам нарт Наранбатын Төгөлдөрийн зургийг үзүүлэхэд “шөлөндөөд орж ирсэн 2 хүүхдийн цагаан цамцтай  хүүхэд нь мөн байна” гэснийг тэмдэглэл болгон бичив.” гэх мөрдөгч дэслэгч Б.Пүрэвийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 180/,

 

“...I phone 6 маркийн гар утас нь 2018 оны 05 сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 392000 төгрөгөөр үнэлэв.” гэх Damno хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 186-187/,

 

-Цэнхэр өнгийн 1 ширхэг НР брэндийн дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 234-235/,

-Гэрч  Д.Цэнгэлмаагаас нийт 150000 төгрөгийг хүлээн авч,  хохирогч Б.Дэжидэд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 236-237/,

 

-Хохирогч Б.Дэжидийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хэрэг гардаг өдөр би найз Энхтүвшингийн хамт Их дэлгүүрийн хойд талд байх Ханнилван нэртэй солонгос ресторанд орсон юм. Хоол авч идээд дуусаж байтал гаднаас 2 үл таних хүүхэд орж ирээд нэг нь таваг дээр байсан үлдсэн хоолыг гараараа самардаж идсэн. Тэгэхээр би “юу болж байна аа хүүе хаая” гэхэд ардаас нь нөгөөх нь нэмэгдээд хоол руу дайрсан би бүр цаана мухарын өрөөнд сууж байсан болохоор рестораны хүмүүс нь ирээд тухайн 2 хүүхдийг аваад гарсан. Тухайн үед манай найз бид 2 балмагдаад шоконд орсон байсан бөгөөд тухайн рестораны ажилчид нь “утас эд зүйлсээ үзээрэй” гэсэн тэгээд би бүх юмаа шалгаж үзэхэд утас байхгүй байсан бөгөөд утас байхгүй байгаа талаар зөөгчид нь очиж хэлэхэд тухайн хүүхдүүдийг тавиад явуулсан байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 240-241/,

 

-Гэрч Г.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 19:40 минутанд уулзалдаад бид хоол идэхээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханилгуан ресторанд ороод хоолоо идээд сууж байтал гаднаас эхлээд 1 цагаан цамцтай хүүхэд орж ирээд манай ширээн дээр хүрч ирээд “хоол байна уу” гэж асуугаад гэнэт тавагтай хоолноос гараараа авч идээд байж байтал араас нь хар хөх цамцтай намхан хүүхэд хүрч ирээд тэр хоёр хүүхэд зэрэгцэж зогсоод би “хүмүүсээ гаргаачээ” гэж орилоод хэлсэн. Тэгсэн зөөгч нь хүрч ирээд тэр 2 хүүхдийг аваад гарсан. Гарч байхдаа гар утсаа шалгаарай гэж хэлсэн. Тэр үед манай найз Дэжидийн ширээн дээр тавьсан гар утас нь байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 245-246/,

 

-Гэрч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний орой 21 цагийн орчим ажил дээрээ байж байтал гаднаас 2 эрэгтэй хүүхэд орж ирсэн. Гэр бүл ч юм уу ах, эгч нар дээрээ ирж байгаа юм шиг ороод ирсэн. Тэр үед 3 ширээн дээр хүн байсан. Тэгээд би камераа хартал тэр 2 эрэгтэй хүүхэд 13 дугаар ширээн дээр сууж байсан 2 эгч дээр очсон. Би бодохдоо хүүхэд нь юм уу, дүү нар юм шиг санагдсан. Би ширээн рүү нь очих гээд явж байтал нэг эгч нь орилоод би очсон чинь хар цамцтай хүүхэд нь зөрөөд явсан. Цагаан цамцтай хүүхдийг барьж аваад тэр 2 эгчээс утас нь байна уу гэж асуухад байнаа зүгээр гэж надад нөгөө эгч хариулсан. Тэр 2 хүүхдийг гаргаад явуулсны дараа утас аваад явчихлаа гэж нэг эгч нь ирсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 247-248/,

 

“Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь 223300 төгрөг” гэх “Уваа уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 5-11/,

 

-Хохирогч Г.Энхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед хоёр найзтайгаа уулзах гээд Ард кинотеатрын хажууд байдаг “Элбэг бууз”-руу явж байхдаа ороолтоо хүзүүнээсээ авахдаа гартаа барьж явсан Самсунг галакси эс-6 эдж плат загварын гар утсаа пальтоныхоо гадна талын халаасанд хийсэн. Тухайн үед араас хүүхэд дагаад байгаа санагдсан ба хулгайн гэмт хэрэг үйлдэнэ гэж бодоогүй. Тэгээд “Элбэг” бууз руу орчихоод утсаа гаргах гэсэн чинь алга болсон байсан юм.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 65/,

 

-Гэрч Т.Гэрэлтсарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн орчим явж байгаад найз Энхзаяатай утсаар яриад бид хоёр уулзаж хоол идэхээр болсон. Тэгээд би цайны газар ороод хоол захиалаад сууж байхад найз Энхзаяа 18 цаг 10 минутын орчим орж ирсэн. Орж ирээд ороолтоо тавиад утсаа гэнэт санаад кармандаа үзсэн чинь байхгүй байсан. Ингээд би Энхзаяагийн 88028981 дугаарын утас руу залгахад эхлээд нэг удаа дуудаж байгаад салсан. Тэгээд хоёр дахь удаа залгасан чинь утсыг салгасан байсан. Ингээд шууд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 68-69/,

 

-“Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь 143000 төгрөг” гэх “Уваа уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 72-78/,

 

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 115-116/,

 

-Хохирогч Э.Төгсбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наранхишиг” нэртэй хүнсний дэлгүүрээсээ 1.340.000 төгрөгөө алдсан. Уг мөнгө дэлгүүрийн лангуун дотор жижиг цүнхтэй байсан. Цүнх дотор Хаан банкны виза карт, бэлэн мөнгө зэрэг эд зүйл байсан.

...Тухайн өдөр манай эхнэр Нандин-Эрдэнэ үйлчилгээ явуулж байсан. Тэгээд эхнэр маань хойшоо агуулах руугаа орж ундаа янзлах гэж түр гарсан хойгуур хулгайчид орсон байсныг би камерын бичлэгээ шүүж үзээд мэдсэн. Камерын бичлэг дээр 2018 оны 04 дүгээр сарын 08-ны 10 цаг 12 минутаас 13 минутын хооронд буюу минут гаран хугацааны дотор 14-17 орчим насны 3 банди хулгай хийж байсан бичлэг байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 119/,

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 сард Тэмүүжин, Даваадорж буюу жижи бид 3 хайлаастын эцэс ороод нэг дэлгүүрт ортол хүн байгаагүй. Жижи “лангууны доор мөнгө байна” гэж Тэмүүжинд хэлсэн. Тэгтэл Тэмүүжин фасктай мөнгө авсан. Тэгээд бид 3 гараад зүүн эргэж гүйгээд баригдаж байгаа барилга шиг юманд ороод үзтэл фаск дотор 630000 орчим төгрөг байсан. Тэгээд бид 3 150, 150-иар нь хувааж аваад хувцас авсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 122/,

 

-Насанд хүрээгүй гэрч М.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 4 сард найз Тэмүүжин, Даваадорж нарын хамт хайлаастад байх дэлгүүрт орсон. Дэлгүүрт ортол хүн байгаагүй. Цаад талд нь хүний яриа сонсогдож байсан. Тэр хүн бид гурвыг орж ирэхийг мэдээгүй. Тэмүүжин лангууны ард орж бор өнгийн фаск авсан. Тэгээд бид 3 гарч зугтаагаад эвдэрхий балгас руу орсон. Тэгээд ороод фаскийг онгойлгож үзтэл дотор нь 584000 төгрөг байсан. Мөнгийг Дагвадорж, Тэмүүжин бид 3 хувааж аваад такси бариад Хархорин  захруу ороод гутал, өмд, цамц зэргийг бүгдээрээ авсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 124/,

 

-“Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь 24820 төгрөг” гэх “Уваа уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 125-131/,

 

-Хохирогч З.Уянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хүчит шонхор захын эсрэг талд байдаг Найс-89 худалдааны төвийн нэг давхарт байдаг Мобикомын салбар өөрийнхөө ажлын байран дээр байсан.

...Тэр өдрийн 13 цагийн орчимд нэг эгчид үйлчилж байхад тэр 2 хүүхэд ороод ирчихсэн байхаар нь би дугаараа авах гэж байгаа юм байх гэж бодоод анзаараагүй тухайн үед 2 хүүхэд лангуун дээр байсан дугаарын жагсаалтыг үзээд байж байсан. Нэг мэдсэн чинь тэр 2 хүүхэд гараад явчихсан байсан. Надаар үйлчлүүлж байсан эгч “Гар утас” сонирхоод байхаар нь тухайн үед би тэр эгчид үзүүлэх гээд авч өгөх гэсэн чинь байхгүй болчихсон байсан. Тэгээд тэр дор нь хяналтын камераа шүүгээд үзсэн чинь дугаар асуугаад байсан 2 хүүхэд манай лангууны шилийг дээш нь өргөж сөхөж байгаад 2 ширхэг гар утас хулгайлан авч байгаа бичлэг хадгалагдсан байсан. Тэгээд би цагдаад хандсан юм.

...2 ширхэг Самсунг жи-3 маркийн гар утас авсан байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 182-183/,

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Дагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 сард Тэмүүжин буюу Бөмбөг бид хоёр Баянбүрдийн тэнд байдаг РС тоглоомын газар хоноод автобусанд унтаж явж байгаад Найс-89 худалдааны төв рүү ороод дээшээ 3 давхар орж үсчин ороод үсээ лакдуулаад доошоо бууж байхдаа Мобикомын дэлгүүрээс дугаар харъя гээд орсон. Тэгээд шилэн лангуу байхаар нь би лангууг нь дээш өргөтөл онгойчихсон. Тэгээд би дугаарыг нь барьж өгтөл Тэмүүжин онгойсон шилний завсраар 2 ширхэг гар утас авчихсан. Тэгээд гараад бид хоёр такси бариад 3,4 дүгээр хороолол ороод ТЭДИ-гийн урд очоод би таксинд үлдээд Тэмүүжин хоёр утсаа зарсан. Тэгээд мөнгөөр нь бид хоёр бөмбөгөр орж хувцас авсан. Үлдсэн мөнгөөр нь РС тоглосон.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 191/,

 

-Гэрч Г.Нямдаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг утсыг манай нөхөр бид хоёр охиндоо авч өгсен юм. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай охин нөхөр хоёр урт цагааны ард байх ТЭДИ төвийн 12 дугаар пивион 7 дугаар лангуунаас 380000 төгрөгөөр худалдаж авсан. Уг утсыг авахад би яваагүй. Гэхдээ худалдаж авсан баримт нь надад байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 192/,

 

“Samsung J3 маркийн 2 ширхэг гар утас нь 2018 оны 01 сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 700000 төгрөгөөр үнэлэв.” гэх Damno хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 210-211/,

 

-Хохирогч Г.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 16-17 цагийн хооронд миний түрээсэлж ажиллуулдаг гар утасны лангуун дээр ажилладаг М.Алтанчимэг над руу утсаар холбогдоод “Эгчээ лангуун дээрээсээ Айфоне-6 алдчихлаа. 3 хүүхэд ирж утас үзэж байгаад камертай байсныг анзаарчихсан. Камерыг гартаа барьж байсан бөмбөгөөрөө хааж байгаад аваад явчихсан байсан” гэж ярьсан. Би тэр гар утсыг 2018 оны 09 дүгээр сарын эхээр Монтел худалдааны төв дээрээс 350000 төгрөгөөр бөөнд нь худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 2-5/,

 

-Гэрч М.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Колл Центрийн 2 давхарт байдаг 15 дугаар лангуун дээрээ сууж байтал үл таних 3 хүүхэд хүрч ирээд 1 нь “утас үзье” гэхээр нь гаргаж өгч үзүүлчхээд өмнөх үйлчлүүлэгчтэйгээ юм яриад зогсож байх хооронд лангуун дотор байсан Айфоне-6 Голд маркийн гар утсыг хулгайлаад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 6-7/,

 

-“iphone 6 маркийн гар утас нь 2018 оны 09 сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 344000 төгрөгөөр үнэлэв.” гэх Damno хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 10-11/,

 

-Хохирогч Б.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сум 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” нэртэй махны дэлгүүрт худалдагч ажилтай. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би ажил дээрээ худалдаа, үйлчилгээ хийгээд байж байтал гаднаас 15-20 орчим насны 3 эрэгтэй хүүхэд орж ирээд нэг нь “эгчээ шоколад байгаа юу” гэж асуухаар нь би шоколад лангуунаасаа аваад үзүүлэхэд “өө эгчээ энэ миний хайж байсан шоколад биш байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргүүлээд бараагаа тавиад хартал нөгөө хоёр хүүхэд нь “эгчээ бэлэн гоймон авъя” гэхээр нь би аваад үзүүлтэл “эгчээ энэ бишээ өндөгтэй гоймон авъя” гэхээр нь би эргүүлж бараагаа тавиад өндөгтэй гоймон аваад өгөх гэтэл тэр гурван хүүхэд манай дэлгүүрээс гараад явж байсан. Тэгээд тэр гурван хүүхэдтэй зөрөөд 2 эгч орж ирээд “мах авъя” гэхээр нь би мах авч өгөөд тооцоогоо хийчихээд байж байтал манай туслах ажилтан Дэнсмаа орж ирээд “хөөе Намжилмаа чиний гар утасны баталгаат хуудас газар унасан байна” гэхээр нь гайхаад гар утсаа хайхад миний гар утас алга болсон байсан. Тэгээд би утас руугаа залгаад үзэхэд миний утас холбогдохгүй байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 54/,

 

-Насанд хүрээгүй гэрч Г.Азбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...буудалд хоноод өглөө босоод бид нар бөөнөөрөө хулгай хийхээр гарсан. Тэгээд явж байгаад шинэ Дарханд байрлах “Элбэг” нэртэй мах, хүнсний зүйл зарж байсан дэлгүүр рүү Бүрэнжаргал, Тэмүүжин бид гурав орсон. Тэгээд ороод хартал тэр дэлгүүрийн лангуун доор нэг утас цэнэглээтэй байсан. Тэгээд би хоёр найзруугаа нүдээрээ дохиход Тэмүүжин худалдагч эмэгтэйг аргалаад саатуулж барааг нь асуух үед би лангууруу гараа явуулаад тэр утсыг нь авсан. Тэгээд гараад хартал улаан өнгийн гэртэй самсунг нөүт-5 загварын утас байсан. Би тэр утсыг нь унтраагаад халаасаандаа хийж явж байгаад газар унагаагаад эвдсэн. Тэгээд би тэр орой найзуудтайгаа төмөр замд байрлах зочид буудалд байрлаж байгаад тэр эвдсэн утсаа гэр болон бусад эвдэрсэн эд ангитай нь цонхоор шидсэн.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 60/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан Самсунг галакси нөт 5 маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь  2018 оны 10 сарын 15-ны өдрийн байдлаар 330000 төгрөг байна.” гэх Капитал зууч ХХК-ийн  2018 оны 10 сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /4 дүгээр хавтаст хэргийн 66-67/,

 

-Хохирогч Б.Эрхэмболороос гаргаж өгсөн Дархан захын өргөтгөлийн 5 дугаар лангууны дотор талын харуулсан хяналтын камерын бичлэгийг хүлээн авсан болон эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 104, 113/,

-С.Дэлгэрцогтоос Самсунг Эс 6 маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 106-107/,

-Самсунг Эс 6 маркийн гар утсыг хохирогч Б.Эрхэмболорт хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 4 дүгээр хавтаст хэргийн 112/,

-Хохирогч Б.Эрхэмболороос гаргаж өгсөн Дархан захын өргөтгөлийн 5 дугаар лангууны дотор талын харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 114/,

-Насанд хүрээгүй гэрч Г.Азбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 115-123/,

 

-Хохирогч Б.Эрхэмболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан суманд байрлах Дархан захын өргөтгөлийн 5 дугаар лангууг түрээслэн гар утас худалдан борлуулдаг. 2018 оны 10 сарын 13-ны өдөр лангуун дээрээ зогсож байтал 2 цагдаа ирээд та гар утсаа алдсан уу гэж асуухад нь би мэдэхгүй байна гээд зарж байсан гар утаснуудаа тоолж үзэхэд голд өнгөтэй Самсунг Эс-6 эдчи маркийн гар утас байхгүй байсан. Тэгэхээр нь манайд байдаг хяналтын камераа шүүж үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед манай лангуун дээр 3 хүүхэд болон 2 том хүн  байж байгаад хоёр том хүн нь гарч явахад 3 хүүхдийн хар куртиктэй хүүхэд нь манай лангууны араас ямар нэгэн зүйл аваад баруун өмдний халаасандаа хийж байгаа бичлэг байсан. Тэгээд би гар утсаа алдсан байна гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 129-130 /,

 

-Иргэний нэхэмжлэгч С.Дэлгэрцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд “ахаа бид хоёр Улаанбаатар хотоос ирсэн юм. Дарханд хүүхдийн үсний найранд орох гэсэн чинь мөнгө байхгүй болоод гар утсаа барьцаалах гэсэн юм.” гэхээр нь тухайн шаргал өнгөтэй Самсунг Эс-6 эджи маркийн гар утсыг үзэж байгаад 130.000 төгрөгөөр авсан юм.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 132-133/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос найзууд болох Азбаяр, Тэмүүжин, Даваадорж, Анхтуяа, нарын хамт Дархан-Уул аймгийн иргэдийн гар утсыг хулгайлах зорилгоор машинд сууж ирсэн. Шөнийн 02:00 цагт ирээд Дарханы вокзалын ард байрлах нэг зочид буудалд хоноод өглөө босоод манай найзууд “Соёмбо” гээд кино театрын доор нэг давхард байрлах “Скайтал” компани руу Тэмүүжин, Даваадорж, бид гурав ороод үйлчлэгч хүмүүсийг Даваадорж бид хоёр сатааруулж байх зуур Тэмүүжин ширээн дээрээс нь 121500 төгрөг авсан. Тэгээд бид нар авсан мөнгөөрөө РС тоглож байгаад дахин зочид буудалд хоносон. Маргааш өглөө нь буудлаасаа гараад би ганцаараа найзуудаасаа салаад захын доторхи лангуунаас бэлэн 24000 төгрөг хулгайлсан. Тэгээд би захаас гараад замын эсрэг талд байрлах “Гар утас худалдаа” гэсэн 3 давхар обьект руу ороод хүн харж байгаад нэг лангуунаас 2 ширхэг хөх өнгийн самсунг галакси эс-6 гар утас хулгайлсан. Тэндээс гараад РС тоглоомын газар ороод найзуудтайгаа холбогдоод Дарханы вокзал дээр уулзахаар болсон. Тэгээд 20 минутын дараа би найзуудтайгаа уулзахад зах дээр лангууны ардаас Тэмүүжин самсунг эс-6 утас хулгайлаад ломбардад тавьсан гээд мөнгөтэй болчихсон байсан. Бид нар вокзал дотор мөнгөөр нь хоол авч идсэн. Би бас өдөр захаас уруудаад РС явах замдаа нэг сургуулийн урдаас 9-10 орчим насны эмэгтэй хүүхдийн халааснаас самсунг гранд-1 утас хулгайлсан. Тэгээд манай найзууд орой Дарханд дахин нэг хоночихоод маргааш хоорондоо ярьж байгаад Сэлэнгэ аймгийн зүг явж хулгай хийе гээд явж байгаад цагдаа нарт баригдсан.” гэх мэдүүлэг /4дүгээр хавтаст хэргийн 134-135/,

 

-Гэрч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр орой 20 цагийн үед 5 хүүхэд /нэг эмэгтэй дөрвөн эрэгтэй хүүхэд / ирээд эгчээ вагонд явж байгаад бичиг баримт, эд зүйлсээ алдчихлаа танай буудалд хоноё гэхээр нь та нар хаашаа явж байгаа юм бэ? гэсэн чинь Улаанбаатар хотруу явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь буудалд хонох мөнгөө яаж төлөх юм бэ? гэсэн чинь “эгчээ энэ утсыг барьцаанд тавьчихъя, маргааш ээж ааваас мөнгө ороод ирэхээр нь авъя” гээд гуйсан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан тул буудалдаа оруулсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018.10.12-ны өдөр би ажлаасаа буугаад нөгөө ээлжийн хүндээ нэг өрөөнд 5 хүүхэд хоносон гар утас үлдээсэн буудлын тооцоогоо өдөр хийх байх гэж хэлээд барьцаанд үлдээсэн гар утсыг нь үлдээгээд явсан юм. Тэгээд маргааш өглөө нь ирэхэд тооцоогоо хийсэн гэж хэлж байсан. Манай буудлын бүртгэлд Азжаргал гэж бүртгүүлээд хоносон юм.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 140/,

 

-Насанд хүрээгүй гэрч М.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Тэмүүжэн, Азбаяр, Бүрэнжаргал нарын хамтаар Улаанбаатар хотоос хулгайн гэмт хэрэг үйлдэхээр ирсэн юм.

...нэг дэлгүүрт Азбаяр бид хоёр ороод би анхаарлыг нь сарниулаад Азбаяр лангуун дээрээс нь Самсунг Нөт-5 маркийн гар утас хулгайлсан. Дархан 50 орчим Скайтелийн үйлчилгээний төврүү Тэмүүжин, Бүрэнжаргал бид гурав орсон Бүрэнжаргал бид хоёр гар утасны дугаар авах гэсэн юм гэж анхаарлыг нь сарниулаад тэр зуур Тэмүүжин ширээний арын шургуулгаас орлогын мөнгийг нь хулгайлсан тэнд нь ойролцоогоор 123,500 төгрөг байсан.

...2018 оны 10 сарын 12-ны өглөө зочид буудлаас гараад 16 дугаар сургуулийн гаднаас нэг жоохон охины халааснаас Бүрэнжаргал Гранд-1 маркийн гар утас хулгайлсан. Цаашаа явж зах орсон чинь Бүрэнжаргал ганцаараа алга болчихсон. Зах дотор Азбаяр, Тэмүүжин бид гурав ороод гар утасны лангуунаас Самсунг Эс-6 эджи маркийн гар утас аваад тэр гар утсаа бас өөр нэг ломбардад 130,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь Дархан-50 орж сагсан бөмбөг тоглож байсан чинь Бүрэнжаргал нэг утсаар залгаад Төмөрзамын вокзал дээр уулзъя гээд бид нар уулзахад Бүрэнжаргал 2ш Самсунг Эс-6 маркийн гар утсыг гар утасны лангуунаас, бас өөр нэг лангуунаас 20 гаруй мянган төгрөг хулгайлсан гэж байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 141-142/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан Самсунг эс 6 эджи маркийн гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь  2018 оны 10 сарын 15-ны өдрийн байдлаар 350000 төгрөг байна.” гэх Капитал зууч ХХК-ийн  2018 оны 10 сарын 15-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /4 дүгээр хавтаст хэргийн 144-145/,

-Эрүүгийн хэрэг тусгаарласан тухай прокурорын тогтоол /4 дүгээр хавтаст хэргийн 170-171, 172-173, 7 дугаар хавтаст хэргийн 7-8, 9-11, 12, 21/,

 

-Насанд хүрээгүй хохирогч У.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 05 сарын 31-ний өдөр 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын тунелийн автобусны буудлын хажуу талд автобус хүлээгээд зогсож байтал /сүүлд нь нэрийг нь мэдэж авсан/ Тэмүүжин, Отгондорж гэх нэртэй хүүхдүүд ирээд Тэмүүжин нь “чи манай дүүг яасан гэлээ” гэхээр нь би хариу дуугаралгүй байж байтал Отгондорж нь араас миний хоолойг баруун гарын шууны хэсгээрээ бооход Тэмүүжин нь миний өмсөж явсан өмдний баруун талын халаасанд байсан Самсунг Эс-5 маркийн гар утсыг халаас уудлан гаргаж аваад автобусанд суугаад зугтаад явсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 232/,

 

“Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь 133340 төгрөг” гэх “Уваа уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 244-250/,

 

-Хохирогч Ж.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 сарын 07-ны өдөр ойролцоогоор 13 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн “Их орд” худалдааны төвд байрлах Скайтелын салбар болох ажил дээрээ байж байгаад өмнөх өдрийн орлогын мөнгөө тушаах гээд салбарынхаа хаалгыг түгжээд хажуу талынхаа Хаан банкны АТМ дээр оочирлон зогсож байтал 2 хүн ирээд төлбөр хийе гэж хэлэхээр нь буцаад салбарынхаа өрөө лүү орсон. Тэгээд тэр эмэгтэй, эрэгтэй хоёр хүн төлбөрөө хийгээд, нэг эмэгтэй нэгж аваад гарсны дараа нэг цоохор цамцтай 15-16 орчим насны хүүхэд орж ирээд сандал дээр суусан тэгтэл бас нэг 7-8 орчим насны охин орж ирсэн. Удаагүй дотуураа улаан малгайтай цамцтай куртикнийхээ ард Смайл гэсэн бичигтэй гартаа цоохор тортой юм барьсан 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тэгээд миний ширээний баруун гар талд байсан принтер дээр улаан цамцтай эрэгтэй хүүхэд зогсохоор нь холд гэж хэлсэн. Би тэр үед эмэгтэй хүүхэдтэй худалдаа хийгээд эмээгийнх нь дугаарын талаар яриад компьютер рүүгээ хараад байж байтал нөгөө орж ирсэн 2 эрэгтэй хүүхэд гэнэт гараад явахаар нь би шүүгээн дотор шургуулганд байсан мөнгөө үзэхэд орлогын 360.600 төгрөг байхгүй байсан.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 32-34/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 сарын 07-нд би найз Тэмүүжингийн хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Их орд худалдааны төвд байрлах Скайтелийн салбарлуу орсон. Ажилтныг цаашаа харж байхад нь бөмбөг буюу Тэмүүжин шургуулганаас орлогын мөнгийг нь хулгайлан авч хамт гараад мөнгөө тоолоход 360000 төгрөг байсан.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 39-40/,

 

-Жулия дэлгүүрийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 125-128/,

 

-Хохирогч С.Төрмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байгаад 15 цагийн үед гэрлүүгээ харьж цайндаа орох гээд явсан юм. Тэгээд 30 гаруй минутын дараа ирсэн чинь лангуун дотор байсан Самсунг Эс-6 2 ширхэг, самсунг эдж 1 ширхэг, ноте-5 1 ширхэг, Эс-7 1 ширхэг нийт 5 утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

...Тэгээд хяналтын камерын бичлэгээ шүүсэн чинь тэгшхэн саравчтай малгайтай, эрэгтэй хүүхэд лангуун дээгүүр гараа давуулаад эхлээд 2 гар утас авчихаад, тэгээд лангуу тойрч араар нь ороод 3 ширхэг утас аваад гарч яваа бичлэг нь байсан.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 131/,

 

“Самсунг Эс-6 2 ширхэг, самсунг эдж 1 ширхэг, ноте-5 1 ширхэг гар утаснууд нь 2018 оны 05 сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1410000 төгрөгөөр үнэлэв.” гэх Damno хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 142-143/,

 

“Хулгайд алдагдсан самсунг эс 7 маркийн гар утасны үнэлгээ нь 223333 төгрөг” гэх “Уваа уул аудит” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 182-185/,

-Хохирогч Л.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн алдад 1000 нэрийн бараа дэлгүүрийн 2 давхар Смайл шопийн 204 дүгээр лангуун дотроос Самсунг жи-7 маркийн гар утас хувцасны халаасан дотроос хулгайд алдсан.

...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мобикомоос лизингээр 829000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 50/,

 

-“Хулгайд алдагдсан самсунг жи 7 маркийн гар утасны үнэлгээ нь 726700 төгрөг” гэх “Уваа уул аудит” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 52-58/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаагийн зүгээс “А.Т-гийн хувьд хулгайлж олсон хөрөнгийг амьжиргааны эх үүсвэр болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Шүүгдэгч А.Т-гийн 8 үйлдэл 2018 онд байгаа бөгөөд тус хэргүүд нь дандаа олуулаа үйлдсэн байгаа учир олсон орлогоороо амьдрал ахуй, хоол унданд хэрэглэж, хүрэлцэх боломжгүй гэж үзэж байна. Харин нэг удаа хувцас авч өмссөн гэж хэлдэг. Ганц удаа хувцас авснаар амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхэд учир дутагдалтай гэж үзэж байна.” гэж мэтгэлцэж байна.

 

Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгох бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн хувьд тодорхой цаг хугацаанд нэг аргаар 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй тохирч байна.

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн хувьд өрхийн ямар нэгэн орлого байхгүй, хулгай хийж олсон мөнгөөрөө хувцас, хоол хүнс худалдан авч, интернэт тоглоом тоглодог болох нь түүний амьдрал зөн төлөвийн хэвшил болсон үйлдэл болсон болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгүүдээр нотлогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Мөн өсвөр насны шүүгдэгч А.Т- нь Т.Отгондоржтой бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч У.Цолмонгийн Самсунг Эс-5 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэн довтолж 133340 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар,

Шүүгдэгч Н.Т- нь ганцаараа болон А.Т-, С.Тэмүүжин А.Пүрэвдорж, М.Даваадорж нартай бүлэглэн 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж нийтдээ 4.903.636 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Н.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, мөн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 4903636 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч А.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 6.175.753 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бусдын гар утсыг илээр, хүч хэрэглэн довтолж 133340 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Т-ийн ганцаараа үйлдсэн гэмт хэргийн улмаас:

 

-хохирогч Т.Т.Ч-дд нийт 619755 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 158-159, 6 дугаар хавтаст хэргийн 182-185/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Н.Т-өөс  619755 төгрөг гаргуулж хохирогч Т.Т.Ч-дд,

-хохирогч Б.Т.Ц-дд 423000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 241-243/  болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Н.Т-өөс 428000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т.Ц-дд олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.Сайнзаяад 392000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 186-187/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд хохирогч Г.Сайнзаяа нь мөрдөн байцаалтын шатанд “...миний утсыг гэрт авчирч өгсөн. Одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 169/ өгсөн байх тул шүүгдэгч Н.Т-өөс хохирогч Г.Сайнзаяад гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Н.Т-ийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

 

-хохирогч Н.Мөнхбадрахад 1190076 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 167-167/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Н.Т-өөс түүнд ногдох хувь болох 595038 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Мөнхбадрахад,

-хохирогч А.Баярмаад  459290 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 24-25/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Н.Т-өөс түүнд ногдох хувь болох 229645 төгрөгийг гаргуулж хохирогч А.Баярмаад,

-хохирогч Ч.Цэрмаад 766515 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 88-89, 6 дугаар хавтаст хэргийн 182-185/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд алдагдсан бараанаас 214101 төгрөгийн барааг хохирогч хүлээн авсан /2 дугаар хавтаст хэргийн 68-69/ байх тул үлдэгдэл 552414 төгрөгөөс шүүгдэгч Н.Т-т ногдох хувь болох 138104 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Цэрмаад,

-хохирогч Т.Төмөрсүхэд  829700 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 134-135/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Н.Т-өөс түүнд ногдох хувь болох 414850 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Төмөрсүхэд тус тус олгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Н.Т-, А.Т- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дэжидэд 223300 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар /3 дугаар хавтаст хэргийн 5-11/ нотлогдож байгаа бөгөөд өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэнгэлмаагаас хохирогч Б.Дэжидэд 150000 төгрөгийг хүлээлгэн өгсөн /2 дугаар хавтаст хэргийн 236/ байх тул үлдэгдэл 73300 төгрөгийг шүүгдэгч Н.Т-өөс гаргуулж хохирогч Б.Дэжидэд олгох нь зүйтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн ганцаараа үйлдсэн гэмт хэргийн улмаас:

 

-хохирогч Г.Энхзаяад 143000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 72-78/  болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс 143000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхзаяад,

-хохирогч Г.Энхцэцэгт 344000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 10-11/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс 344000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Энхцэцэгт тус тус олгох нь зүйтэй.

 

Харин өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас:

 

-хохирогч Э.Төгсбаярт 1364820 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 125-131/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс түүнд ногдох хувь болох 454940 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Төгсбаярт,

-хохирогч З.Уянгад 700000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 210-211/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс түүнд ногдох хувь болох 350000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Уянгад,

-хохирогч Б.Намжилмаад 330000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 66-67/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс түүнд ногдох хувь болох 110000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Намжилмаад,

-хохирогч Б.Эрхэмболорт 350000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 144-145/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд алдагдсан гар утсыг хохирогч Б.Эрхэмболорт хүлээлгэн өгсөн /4 дүгээр хавтаст хэргийн 112/ байх тул А.Т-гээс хохирогч Б.Эрхэмболорт олгох хохирол төлбөргүй байна. Харин хулгайн гар утсыг 130000 төгрөгөөр “Ачит-2” ломбарданд тавьсан /4 дүгээр хавтаст хэргийн 111/ байх бөгөөд иргэний нэхэмжлэгч С.Дэлгэрцогт нь мөрдөн байцаалтын шатанд “...130.000 төгрөгөөр авсан. Хохирлоо гаргуулж авмаар байна.” /4 дүгээр хавтаст хэргийн 132-133/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч А.Т-гээс түүнд ногдох хувь болох 43333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Дэлгэрцогтод,

-хохирогч У.Цолмонд 133340 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 244-250/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс түүнд ногдох хувь болох 66670 төгрөгийг гаргуулж хохирогч У.Цолмонд,

-хохирогч Ж.Дуламсүрэнд 360600 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс түүнд ногдох хувь болох 180300 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Дуламсүрэнд,

-хохирогч С.Төрмөнхөд 1633333 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 142-143, 6 дугаар хавтаст хэргийн 182-185/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс түүнд ногдох хувь болох 544,444 төгрөгийг гаргуулж хохирогч С.Төрмөнхөд,

-хохирогч Л.Мөнхцэцэгт 726700 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан /7 дугаар хавтаст хэргийн 52-58/ болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-гээс түүнд ногдох хувь болох 242,233 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Мөнхцэцэгт тус тус олгох нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч А.Т-, шүүгдэгч Н.Т- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нас сэтгэхүйн онцлог, хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Өсвөр насны шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 7 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 98 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын /7 дугаар хавтаст хэргийн 191/ 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, нийт эдлэх ялыг 10 жил 12 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 5 жил 6 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Т-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 371 хоног, өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн цагдан хоригдсон нийт 201 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг бичлэгтэй сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.Т-, өсвөр насны шүүгдэгч А.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Т-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4903636 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч А.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, 6175753 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, 133340 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Т-ийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Наранбаатарт үүрэг болгож, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдахыг үүрэг болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Т-т 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Т-т 3 /гурван жил/ жил хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч А.Т-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 7 жил /долоон жил/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил /гурван жил/ хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 гурван жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хэмжээг 4 жилийн /дөрвөн жил/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2,  6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 98 цагийн 8 цагийг 1 хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, 12 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 10 жил 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д оногдуулсан 10 жил 12 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 5 жил 6 хоног /таван жил зургаа хоног/ хорих ялаар тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т-д оногдуулсан 5 жил 6 хоног хорих ялыг сургалт хүмүүмжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Т-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 371 /гурван зуун далан нэг/ хоног, өсвөр насны шүүгдэгч А.Т-гийн цагдан хоригдсон нийт 201 /хоёр зуун нэг/ хоногийг ядлэх ялд нь оруулан тооцсугай.

 

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Т-өөс 619755 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, горький 27-1335 тоотод оршин суух хохирогч Т.Ч-д 428000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд наран 13-375 тоотод оршин суух Мөнхбадрах, 229645 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол 7-58 тоотод оршин суух Баярмаа /, 138104 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 9-259 тоотод оршин суух Цэрмаа 414850 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 9-259 тоотод оршин суух Төмөрсүх 73300 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 7-17 тоотод оршин суух Дэжид -Өсвөр насны шүүгдэгч А.Т-, хууль ёсны төлөөлөгч Д.Цэнгэлмаа нараас 143000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 90-13 тоотод оршин суух Энхзаяа, 344000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Уулын 4-9 тоотод оршин Энхцэцэг 454940 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 45-954 тоотод оршин суух Төгсбаяр /, 350000 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Ногооны 2-30 дугаар байрны 1 тоотод оршин суух Уянга 110000 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойн 1-7 тоотод оршин суух Намжилмаа, 43333 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 8-31 тоотод оршин суух Дэлгэрцогт, 66670 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 170а-110 тоотод оршин суух Цолмон 180300 төгрөгийг гаргуулж хохирогч Завхан аймаг Тосонцэнгэл сум Баян улаан 5-р багт оршин суух Дуламсүрэн, 544444 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 46-8 тоотод оршин суух Төрмөнх 242233 төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 167 дугаар байр, 39 тоотод оршин суух Мөнхцэцэг нарт тус тус олгосугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг бичлэгтэй сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-, А.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Т-, А.Т- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Я.ТУУЛ