| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/00004/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/08 |
| Огноо | 2019-12-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч Д.Н,
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц холбогдох эрүүгийн 1938007540473 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багт 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Нмотоциклиос нь татаж унагалаа гэх шалтгаанаар хавсарч унаган баруун хөлийг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багт 2019 оны
10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Нмотоциклиос нь татаж унагалаа гэх шалтгаанаар хавсарч унаган баруун хөлийг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007540473 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Лхагваа ах миний утас руу залгаад ахыгаа ирж ав гэхээр нь би за гэж хэлээд мотоцикльтойгоо яваад очсон чинь Д.Н болон Лхагваа хоёр заамдалдаад газарт хэвтэж байсан. Би салгаад Ж.Лхагваа ахыг мотоциклийн араар суулгаад явах гэтэл Д.Н нь араас татаад бид хоёрыг газарт унагаасан. Миний хөл мотоцикльд дарагдсан. Би босго гэж хэлсэн чинь хүн босгохгүй байхаар нь би гутлаа сугалаад босож ирээд гутлаа авч өмсөөд явах гэтэл Д.Н нь явуулахгүй байхаар нь би Д.Нг нэг удаа хавсраад газарт суулгасан чинь хөл хугарлаа гээд хашгираад махчингууд гээд байсан. Би итгэхгүй хөлийг нь барьж үзсэн чинь хөл нь нужигнаад байсан. Би өөрийнхөө ороолтоор хөлийг нь ороогоод хөдөлгөж болохгүй гэж хэлээд сумын төврүү түргэн, цагдаа дуудсан. Тэгтэл Наранчимэг, Д.Н хоёр ирсэн. Би эмчилгээний зардал гэж 1.450.000 төгрөг өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Ц нь мотоцикльтой ирээд Лхагвааг мотоцклийн араар суулгаад хөдлөх гэж байхад нь би Лхагвааг машинд суу гэж хэлээд өмсөж явсан дээлний бүснээс татсан чинь Ц.Ц, Лхагваа хоёр мотоцикльтойгоо газарт унасан. Ц.Ц нь босож ирээд баруун талын хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Ц.Цийн эхний өшиглөхөд миний баруун хөл тас гээд хугарсан. Би хөл хугарсан гэхэд эхнэр болон Лхагваа хоёр итгэхгүй байсан. Тэгээд Наранчимэг, дүү Д.Н хоёр мотоцикльтой ирээд Ц.Ц өөрөө цагдаа дуудсан. Миний эмчилгээнд 2.700.000 төгрөг гаргасан. Би Ц.Цаас эмчилгээнд 1.450.000 төгрөг авсан. Үлдэх 1.250.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Түнэл сумын 2 дугаар багт аав Лхагвасүрэнгийнд очих гээд замдаа явж байхад согтуу хүмүүс хоорондоо маргалдаад Д.Н гэдэг ах хөл хугарсан гэсэн миний хөл хугарсан гээд хашиграад байсан. Би мотоциклио асаагаад явах гэж байсан чинь миний араар Ц.Ц нь өөрийнхөө мотоциклийн түлхүүрийг сугалж аваад миний араар суугаад надтай хамт явсан. Ц.Ц нь мотоцикль дээр явж байхдаа намайг Д.Н мотоциклиос татаж унагаахаар нь босож ирээд хавсраад түлхсэн чинь хөл нь хугарсан гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.Ц манайд очоод сум явъя гэсэн. Тэгээд Наранчимэг нь Ц.Цийн мотоцикльтой суугаад нөхөр Д.Н машинаа жолоодоод Лхагва бид хоёр машинд суугаад зэрэг хөдөлсөн. Манай нөхөр машинтайгаа хурдан яваад байхаар нь би айгаад машины түлхүүрийг нь сугалаад авчихсан машин зогссон. Тэгээд Ц.Ц ирээд яагаад зогсоод байгаа юм бэ? би машин баръя гэж хэлсэн. Мотоцикль жолоодоод явах хүнгүй байсан болохоор зогсоод байж байсан. Ц.Ц нь Лхагвааг гэртээ хүргэж өгөөд буцаад ирье гэж хэлээд Ц.Ц нь мотоциклио жолоодоод араараа Лхагвааг суулгаад явах гэж байхад нь манай нөхөр Д.Н нь Лхагвааг машинд суу гэж хэлээд өмсөж явсан дээлний бүснээс татсан чинь Ц.Ц, Лхагваа хоёр мотоцикльтойгоо газарт унасан. Ц.Ц нь унасан газраасаа босож ирээд яагаад байгаа пиздэ вэ? гэж хэлээд нөхөр Д.Нг хавсарч газарт унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Н надад хэлэхдээ Ц.Ц миний хөлийг хугалсан гэж надад хэлж байсан. Юунаас болж хугалсан талаар хэлээгүй. Намайг очих үед Д.Н нь хөл хугарсан гэсэн гутлаа тайлсан. Ц.Ц хөлийг нь гараараа барьсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Ж.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.Н нь машиндаа сууж байхад Ц.Ц ирсэн. Намайг араар суу гэж хэлээд би мотоцикль дээр суугаад хөдлөх гэсэн чинь Д.Н миний өмсөж явсан дээлний бүснээс татаад бид хоёрыг мотоцикльтой минь хамт газарт унагаасан. Би газраас босоод ирэх үед Д.Н хөл хугарлаа гэсэн гутлаа тайлсан сууж байсан. Д.Н нь хөл хугарсан Ц.Ц чи хавсарсан шүү гэж хэлээд утсаар яриад суугаад хашгираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний 14 цагийн үед Түнэл сумын 2 дугаар багийн Хув гэх газар хүний хөл хугалсан гэсэн дуудлага ирсэн. Намайг очих үед өвчтөн ухаантай, согтуу баруун хөлийг би гараараа барьж үзэхэд хөл хугарсан байдалтай өвдөлт ихтэй хөлийг нь хөдөлгөх үед хөлний яс шаржигнаж дуу гарсан. Өвчтөн Д.Н надад хэлэхдээ сүртэй зүйл болоогүй Ц.Ц хальт өшиглөөд авсан. Тэгтэл хөл хугарсанаа мэдсэн гэж өөрөө хэлсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 559 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-43, 47-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938007540473 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багт 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Нмотоциклиос нь татаж унагалаа гэх шалтгаанаар хавсарч унаган баруун хөлийг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Л.Д.Нгийн /хх-ийн 12-13-р хуудас/, гэрч С.Сэргэлэнгийн /хх-ийн 14-16-р хуудас/, гэрч Ж.Наранчимэгийн /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Ж.Лхагваагийн /хх-ийн 20-22-р хуудас/, гэрч Д.Түмэнжаргалын /хх-ийн 27-28-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Ц нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Д.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчид 1.450.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Ц.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Д.Н нь эмчилгээний зардалд 2.700.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх ба шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлсөн 1.450.000 төгрөгийн хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн 2.700.000 төгрөгний хохирлоос хасч үлдэх 1.250.000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч Д.Н нь үлдэх 1.250.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ц нь урьд 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 40, 47-50-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ц.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938007540473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Ц.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938007540473 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Н нь 1.250.000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР