| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0368/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/386 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганчимэг,
Шүүгдэгч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 1938003810409 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.О-,
Шүүгдэгч Д.О- нь 2018 оны 12 дугаар сард Улсын аварга малчин тодруулах шалгаруулалтанд нөхөр Б.Б-- болон өөрийн нийгмийн даатгал төлсөн гэсэн хувийн байдлыг тодруулсан бичгийг хуурамч болохыг мэдсээр байж хүргүүлэн, ашиглаж Улсын аварга болсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өмнө 2016 онд Б.Б--, Д.О- нар нь 2 Алтан төлийн эзэн болж байсан ба аймгийн аварга малчин болж байсан тул багаасаа дэмжигдэж ирээд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд олонхын саналаар материалыг нь дээд газар луу буюу аймгийн Хөдөө аж ахуйн газар луу явуулсан. Тэндээс Засгийн газар луу явж Аварга малчин болсон... гэх мэдүүлэг /ххийн 43-р тал/
Гэрч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын эхээр байхаа /би сайн санахгүй байна/ Улсын аварга малчин шалгаруулах шаргаруулалтад оролцож байгаа гээд Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн иргэн Б.О-, 4 дүгээр багийн иргэн Д.О- нар нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэх тодорхойлолтыг авна гэж тухайн үед намайг ажиллаж байхад ажпын өрөөнд орж ирсэн. Одоо миний санаж байгаагаар тухайн үед би Хөвсгөл аймгийн НДХ-н сүлжээ програмаас иргэн Б.О-түүний нөхөр С.Эрдэнэбат нарын мэдээлэлийг хайхад 2016, 2017, 2018 оны эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлсөн, харин нийгмийн даатгалын шимтгэлийг иргэн С.Эрдэнэбат сүүлийн нэг жил төлсөн байхаар нь яг програмаас шүүж гарган тодорхойлолтыг хуулийн дагуу хийж өгсөн. Төд удалгүй Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Д.О- орж ирээд би улсын аварга малчин шалгаруулах шаргалуулалтанд орж байгаа юм, тодорхойлолт гаргаад өгөөч гэхэд нь би Хөвсгөл аймгийнНДХ-н сүлжээ програмаас иргэн Б.Д.О- болон түүний нөхөр Я.Б.Б-- нарын мэдээлэлийг хайхад 2016, 2017, 2018 оны эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлсөн, харин нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 5 сараас хойш төлөөгүй байхаар нь иргэн Б.Д.О- болон түүний нөхөр Я.Б.Б-- нарт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн тодорхойлолтыг хуулийн дагуу гаргаж өгсөн. Тодорхойлолт гаргаж өгөөд гарын үсэг, улсын байцаагчийн тэмдэгээ дарж өгтөл иргэн Б.Д.О- нь надад хандаж Д.Л- ахаа надаа болон манай нөхөр бид 2-н нийгмийн даатгалийн шимтгэлийг төлснөөр тодорхойлолт хийгээд өгөөч гэхэд би тийм зүйл байхгүй гэж хэлэхэд Д.О- өрөөнөөс гараад явсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/
Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Д.О- нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ану ХҮТ-н 2 дугаар давхарт гарч Улсын аварга шалгаруулах материалыг засаж янзлуулсан гэх талаар тайлбарлана уу? Хариулт: Би Д.О- гэж хүн танихгүй. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг үл таних 40 орчим насны эмэгтэй орж ирээд өргөмжпөл, талархал, дурсамж, батламж гэх мэт 35 ширхэг баримтыг сканердаж, сканерт багтахгүйг нь гар утасаарай авч компьютертай холбож цаас нь дээр хэвлэж өгсөн. Бүх баримтаа сканердаж, хэвлэж дуусаад явахдаа эгчийнхээ баримтуудыг хадгалчихаарай нэмж хасах юм 3 байвал ирнэ гээд яваад өгсөн. Маргааш нь ирж дутуу өргөмжлөл, талархал, дурсамж, батламж үлдсэн байна энийг хэвлээд өг гэхэд нь хэвлэж өгсөн. Тэгээд тэр эгч бүх баримтуудаа 2-н хувь гаргаад 100,000 орчим мянган төгрөгний тооцоо хийгээд яваад өгсөн. Дахиж үл таних эмэгтэй уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56- 57-р тал/
Гэрч Я.Б.Б--ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл улаан 4 дүгээр багт эхнэр Д.О- болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын эхээр улсын аварга малчин болгох шаргаруулалт манай суманд болно гэж 4 дүгээр багийн засаг дарга Орхон мэдээлэл тарааж багийн хурал хийж 4 дүгээр багийн иргэдийн саналаар би дэмжигдэж гарч ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа эхнэр Д.О- Мөрөн сум руу явж ”Улсын аварга малчин” шаргалуулалтанд материал бүрдүүлнэ гээд яваад өгсөн. Би малаа хараад гэртээ үлдсэн. Эхнэр Д.О- орой нь ирээд маргааш дахин явна гээд 2-3-н өдөр явсан. 3 дахь өдрөө Мөрөн сум руу яваад 2 цаг орчмын дараа эхнэр Д.О- надруу залгаж “нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Л- ах чи бид хоёрыг нийгмийн даатгалын шимтгэл төлдөггуй гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Тэрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн тодорхойлолт болгоод засуулчихлаа гэхээр нь тэгээд тэгж болж байгаа юм уу гээд олон юм ярилгүй утсаа таслаад малаа малласан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61-р тал/
Гэрч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурал 7 хүний бүрэлдэхүүнтэй эхлэх байснаас 6-н хүн ирж мал үржлийн тасгийн мэргэжилтэн С.Б.О-, дотоод ажилтан Б.Цэнд-Аюуш болон бусад багийн дарга нарын хамт хурал эхэлсэн. Улсын аварга шалгаруулах журмын дагуу шалгаруулалтанд орж байгаа Я.Б.Б--ийн үдэж хавтасласан материалыг Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн засаг дарга Б.Орхон танилцуулсан. Багийн засаг дарга Б.Орхон үдэж хавтасласан материалыг танилцуулсаны дараа Я.Б.Б--ийн үдэж хавтасласан материалыг зөвлөлийн хуралын гишүүдэд нэг бүрчлэн харуулж үзүүлсэн. Тухайн үдэж хавтасласан материал нь бүгд канондаж хуулбарласан байсан. Зөвлөлийн гишүүд шалгаруулалтанд орсон хүн бүр дээр тус бүрдээ 0,5- аас 1 оноо өгч улсын аварга малчин болох шалгаруулалтанд Я.Б.Б--ийг 97.5 оноогоор дүгнэж хурлыг дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/
Гэрч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р тал/ Гэрч Б.Орхонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-нд Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг Хөндийн худаг гэх газар 4 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хуралаар сум, аймаг, улсын аварга малчин шалгаруулах хурал болж улсын аварга малчинд манай багаас И.Мөнхбат, Я.Б.Б-- нарыг багийн иргэд 100 хувийн саналаар дэмжигдэж бусад багийн аварга малчин шалгаруулалтанд оролцож байгаа иргэдтэй өрсөлдөхөөр засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцохоор болсон. 2018 оны 12 дугаар сарын эхэн үед байхаа /сайн санахгүй байна/ Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд 17-н үзүүлэлтээр И.Мөнхбат, Я.Б.Б-- нарыг шалгаруулалтанд оролцуулж материалыг нэг бүрчлэн танилцуулж байхад И.Мөнхбат нь малын индекжүүлсэн даатгал төлөгдөөгүй улмаас хасагдаж хамт шалгаруулалтанд орсон Я.Б.Б-- нь дэмжигдэж Хөвсгөл аймгийн хүнс хөдөө аж ахуйн гаэар луу материал нь дэмжигдэж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70-р тал/
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ 2 дугаар багт өөрийн нөхөр Эрдэнэбат болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын үед улсын аварга малчин болох шалгаруултанд би өөрийн нөхрийн хамт оролцсон юм.Тухайн үед улсын аварга малчин болох шалгаруулалтад манай Тосонцэнгэл сумын малчид хамрагдан оролцож нийт 2 малчин өрх дээрхи улсын аварга малчны шалгаруултад тэнцэж дараагийн шатны шалгаруулалт руу материал явсан. Тэгээд манай сумын Б.Б-- гэж айл улсын аварга малчны болзлыг хангасан байна гэж дүгнэгдэн 2019 оны 01 дүгээр сарын үед улсын аварга малчин болсон юм...Би 2018 оны 12 дугаар сарын эхэн үед Тосонцэнгэл сумын ЗДТГ-т хүрэлцэн очиж улсын аварга малчны шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлээд явж байх үед манай сумын ЗДТГ-н нийгмийн даатгалын байцаагч Д.Л-гийн албан өрөөнд Б.Б-- гэж улсын аварга малчин болсон хүний эхнэр Д.О- орж ирээд Д.Л- байцаагчтай “Нийгмийн даатгал төлсөн гэсэн тодорхойлолт авъя гэсэн юм” гэтэл Д.Л- байцаагч хариуд нь “Чи нийгмийн даатгал төлөөгүй учраас би чамд тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй байна” гэж хэлэхэд Д.О- гараад явсан. Би тэр үед Д.О- гэж хүнийг нийгмийн даатгал төлөөгүй юм байна. Нийгмийн даатгал төлөөгүй юм чинь аварга малчин болох боломжгүй юм байна гэж дотроо бодож байсан юм. Тэгтэл удалгүй Улсын аварга малчнаар Б.Б-- гэж малчин өрх шалгарсан байна гэсэн мэдээллийг сонсоод Нийгмийн даатгалын хэлтэст Б.Б-- болон Д.О- нарын нийгмийн даатгал төлөгдсөн байдлыг шалгуулахаар өргөдөл бичсэн. Удалгүй Нийгмийн даатгалаас хариу ирэхээр нь танилцтал “Б.Б-- болон Д.О- нар 2016,2017,2018 онуудын нийгмийн даатгалыг төлөөгүй байхад Тосонцэнгэл сумьн ЗДТГ-н Нийгмийн даатгалын байцаагч дээрхи хүмүүст нийгмийн даатгалыг төлсөн гэсэн тодорхойлолтыг 5 хуурамчаар гаргаж өгсөн байна. Таниас хүлцэл өчье гэсэн хариу ирсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/
Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Д.О- гэх хүнийг танихгүй. Урьд өмнө нь уулзаж байгаагүй. Надаар Д.О- гэх хүн ямар ч баримт бичиг үйлчлүүлж байгаагүй....гэх мэдүүлэг /ххийн 76-р тал/ Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл улаан 4 дүгээр багг өөрийн нөхөр Б.Б-- болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын эхээр улсын аварга малчин болгох шалгаруулалт манай суманд явагдсан юм. Тэгээд би аварга малчин болох материалаа бүрдүүлж явж байгаад Тосонцэнгэл сумын Нийгмийн даатгалын байцаагч Д.Л-гийн өрөөнд явж ороод Д.Л- байцаагчаас “Би улсын аварга малчин шалгаруулах шалгаруулалтад оролцож байгаа юм. Одоо таниас нийгмийн өөрийнхөө болон нөхрийнхөө нийгмийн даатгал төлсөн гэх тодорхойлолт гаргуулж авах гэсэн юм. Та манай нөхөр бид хоёрыг нийгмийн даатгал төлсөн гэсэн тодорхойлолт гаргаад өгчихөөч” гэтэл Д.Л- ах хариуд “Танай нөхөр та хоёр Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй шүү дээ. Тийм учраас та хоёрыг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй" гээд компьютер дээрээс “Б.Б-- болон Д.О- нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй" гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн юм. Тэгэхээр нь би тэр тодорхойлолтыг нь аваад Мөрөн суманд очиж Ану төвийн хоёр давхарт байрлаж байсан бичиг хэргийн дэлгүүрт очсон. Тэгэхэд ойролцоогоор 25 орчим насны дунд зэргийн өндөртэй залуу зогсож байсан. Дараа нь би тэр хүнд “Эгч нь улсын аварга малчин болох шалгаруулалтад оролцож байгаа юм. Тэгээд сумынхаа нийгмийн даатгалын байцаагчаас тодорхойлолт гаргуулж авсан чинь ийм тодорхойлолт гаргаж өгч байна. Энэ тодорхойлолтын нийгмийн .даатгал төлөөгүй гэсэн хэсгийг нь компьютер дээрээ засаж янзлаад төлсөн болгоод өгчихөөж гэтэл тэр залуу миний өгсөн Нийгмийн даатгалын байцаагчийн шимтгэл төлөөгүй гэсэн гарын үсэг тамгатай тодорхойлолтыг засаж янзлаад төлөөгүй гэсэн хэсгийг нь төлсөн болгож бичээд надад өгөхөөр нь би тэр тодорхойлолтыг авч очоод Улсын аварга малчин шалгаруулах шалгаруулалтын материалдаа хавсаргаад өгчихсен юм. Тэгээд удалгүй ойролцоогоор нэг орчим сарын дараа манайх улсын аварга малчин болж шалгарсан. Ийм л зүйл болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/
Шүүгдэгч Д.О-, гэрч С.С- нарыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг /хх-ийн 51-54-р тал/ Улсын аварга шалгаруулах журам /хх-ийн 25-28-р тал/
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31-р тал/ Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 34-р тал/
Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-40-р тал/ Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 88-89-р тал/ Улсын аварга малчинд тодорхойлогдсон малчдын шагналд тавигдах шаардлагыг хангасан үнэлгээ /хх-ийн 90-р тал/
Улсын аварга малчин тодорхойлж байгаа малчин Я.Б.Б-- түүний гэр бүлийн малчдын нийгмийн даатгал төлсөн тодорхойлолт /хх-ийн 30-р тал/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Нийгмийн даатгалын байцаагч Д.М-ын 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 92-р тал/ Нийгмийн даатгалын сайн дурын гэрээ /хх-ийн 93-103-р тал/ Я.Б.Б--ийн Улсын аварга малчны тодорхойлолт /хх-ийн 104-р тал/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /хх-ийн 105-р тал/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл /хх-ийн 106-107-р тал/ Улсын аварга малчинд тодорхойлж байгаа малчны товч анкет /хх-ийн 108- 109-р тал/ Улсын аварга малчнаар тодорхойлогдож байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Улаан багийн малчин Ямпилийн Б.Б--ийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 110-111-р тал/ Улсын аварга малчинд тодорхойлогдож байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин Я.Б.Б--ийн ажлын үзүүлэлт, тодорхойлолтын баталгаа /ххийн 112-р тал/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 113-р тал/ Улсын аварга малчинд тодорхойлогдож байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин Я.Б.Б--ийн ажлын үзүүлэлт /хх-ийн 114-122-р тал/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны тогтоол /хх-ийн 117-р тал/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэдийн хурлын тэмдэглэл /хх-ийн 118-119-р тал/ Улсын аварга малчинд тодорхойлогдож байгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин Я.Б.Б--ийн албан татварын тодорхойлолт /хх-ийн 132-р тал/ 7 Хөвсгөл аймгийн Тосон марал ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 136-р тал/ Мянгат малчны гэрчилгээ /хх-ийн 40-р тал/ Төлөг бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх-ийн 157-р тал/ Хөвсгөл аймгийн аймгийн Тосонцэнгэл сумын ахмадын хорооны тодорхойлолт /хх-ийн 198-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.О- нь 2018 оны 12 дугаар сард Улсын аварга малчин тодруулах шалгаруулалтанд нөхөр Б.Б-- болон өөрийн нийгмийн даатгал төлсөн гэсэн хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтооогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ. Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыгухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал: Хохирогч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өмнө 2016 онд Б.Б--, Д.О- нар нь Алтан төлийн эзэн болж байсан ба аймгийн аварга малчин болж байсан тул багаасаа дэмжигдэж ирээд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд олонхын саналаар материалыг нь дээд газар луу буюу аймгийн Хөдөө аж ахуйн газар луу явуулсан. Тэндээс Засгийн газар луу явж Аварга малчин болсон... гэх мэдүүлэг /ххийн 43-р тал/
Гэрч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 8 “...2018 оны 12 дугаар сарын эхээр байхаа /би сайн санахгүй байна/ Улсын аварга малчин шалгаруулах шаргаруулалтад оролцож байгаа гээд Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн иргэн Б.О-, 4 дүгээр багийн иргэн Д.О- нар нь эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэх тодорхойлолтыг авна гэж тухайн үед намайг ажиллаж байхад ажпын өрөөнд орж ирсэн. Одоо миний санаж байгаагаар тухайн үед би Хөвсгөл аймгийн НДХ-н сүлжээ програмаас иргэн Б.О-түүний нөхөр С.Эрдэнэбат нарын мэдээлэлийг хайхад 2016, 2017, 2018 оны эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлсөн, харин нийгмийн даатгалын шимтгэлийг иргэн С.Эрдэнэбат сүүлийн нэг жил төлсөн байхаар нь яг програмаас шүүж гарган тодорхойлолтыг хуулийн дагуу хийж өгсөн. Төд удалгүй Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Д.О- орж ирээд би улсын аварга малчин шалгаруулах шаргалуулалтанд орж байгаа юм, тодорхойлолт гаргаад өгөөч гэхэд нь би Хөвсгөл аймгийнНДХ-н сүлжээ програмаас иргэн Б.Д.О- болон түүний нөхөр Я.Б.Б-- нарын мэдээлэлийг хайхад 2016, 2017, 2018 оны эрүүл мэндийн даатгалыг бүрэн төлсөн, харин нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 5 сараас хойш төлөөгүй байхаар нь иргэн Б.Д.О- болон түүний нөхөр Я.Б.Б-- нарт нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн тодорхойлолтыг хуулийн дагуу гаргаж өгсөн. Тодорхойлолт гаргаж өгөөд гарын үсэг, улсын байцаагчийн тэмдэгээ дарж өгтөл иргэн Б.Д.О- нь надад хандаж Д.Л- ахаа надаа болон манай нөхөр бид 2-н нийгмийн даатгалийн шимтгэлийг төлснөөр тодорхойлолт хийгээд өгөөч гэхэд би тийм зүйл байхгүй гэж хэлэхэд Д.О- өрөөнөөс гараад явсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/
Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн иргэн Д.О- нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ану ХҮТ-н 2 дугаар давхарт гарч Улсын аварга шалгаруулах материалыг засаж янзлуулсан гэх талаар тайлбарлана уу? Хариулт: Би Д.О- гэж хүн танихгүй. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэг үл таних 40 орчим насны эмэгтэй орж ирээд өргөмжпөл, талархал, дурсамж, батламж гэх мэт 35 ширхэг баримтыг сканердаж, сканерт багтахгүйг нь гар утасаарай авч компьютертай холбож цаас нь дээр хэвлэж өгсөн. Бүх баримтаа сканердаж, хэвлэж дуусаад явахдаа эгчийнхээ баримтуудыг хадгалчихаарай нэмж хасах юм байвал ирнэ гээд яваад өгсөн. Маргааш нь ирж дутуу өргөмжлөл, талархал, дурсамж, батламж үлдсэн байна энийг хэвлээд өг гэхэд нь хэвлэж өгсөн. Тэгээд тэр эгч бүх баримтуудаа 2-н хувь гаргаад 100,000 орчим мянган төгрөгний тооцоо хийгээд яваад өгсөн. Дахиж үл таних эмэгтэй уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56- 57-р тал/
Гэрч Я.Б.Б--ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 9 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл улаан 4 дүгээр багт эхнэр Д.О- болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын эхээр улсын аварга малчин болгох шаргаруулалт манай суманд болно гэж 4 дүгээр багийн засаг дарга Орхон мэдээлэл тарааж багийн хурал хийж 4 дүгээр багийн иргэдийн саналаар би дэмжигдэж гарч ирсэн. Тэгээд хэд хоногийн дараа эхнэр Д.О- Мөрөн сум руу явж ”Улсын аварга малчин” шаргалуулалтанд материал бүрдүүлнэ гээд яваад өгсөн. Би малаа хараад гэртээ үлдсэн. Эхнэр Д.О- орой нь ирээд маргааш дахин явна гээд 2-3-н өдөр явсан. 3 дахь өдрөө Мөрөн сум руу яваад 2 цаг орчмын дараа эхнэр Д.О- надруу залгаж “нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Л- ах чи бид хоёрыг нийгмийн даатгалын шимтгэл төлдөггуй гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Тэрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн тодорхойлолт болгоод засуулчихлаа гэхээр нь тэгээд тэгж болж байгаа юм уу гээд олон юм ярилгүй утсаа таслаад малаа малласан...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61-р тал/
Гэрч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурал 7 хүний бүрэлдэхүүнтэй эхлэх байснаас 6-н хүн ирж мал үржлийн тасгийн мэргэжилтэн С.Б.О-, дотоод ажилтан Б.Цэнд-Аюуш болон бусад багийн дарга нарын хамт хурал эхэлсэн. Улсын аварга шалгаруулах журмын дагуу шалгаруулалтанд орж байгаа Я.Б.Б--ийн үдэж хавтасласан материалыг Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн засаг дарга Б.Орхон танилцуулсан. Багийн засаг дарга Б.Орхон үдэж хавтасласан материалыг танилцуулсаны дараа Я.Б.Б--ийн үдэж хавтасласан материалыг зөвлөлийн хуралын гишүүдэд нэг бүрчлэн харуулж үзүүлсэн. Тухайн үдэж хавтасласан материал нь бүгд канондаж хуулбарласан байсан. Зөвлөлийн гишүүд шалгаруулалтанд орсон хүн бүр дээр тус бүрдээ 0,5- аас 1 оноо өгч улсын аварга малчин болох шалгаруулалтанд Я.Б.Б--ийг 97.5 оноогоор дүгнэж хурлыг дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/
Гэрч Г.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ...гэх мэдүүлэг /хх-ийн 65-67-р тал/ Гэрч Б.Орхонгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-нд Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг Хөндийн худаг гэх газар 4 дүгээр багийн иргэдийн нийтийн хуралаар сум, аймаг, улсын аварга малчин шалгаруулах хурал болж улсын аварга малчинд манай багаас И.Мөнхбат, Я.Б.Б-- нарыг багийн иргэд 100 хувийн саналаар дэмжигдэж бусад багийн аварга малчин шалгаруулалтанд оролцож байгаа иргэдтэй өрсөлдөхөөр засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд оролцохоор болсон. 2018 оны 12 дугаар сарын эхэн үед байхаа /сайн санахгүй байна/ Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд 10 17-н үзүүлэлтээр И.Мөнхбат, Я.Б.Б-- нарыг шалгаруулалтанд оролцуулж материалыг нэг бүрчлэн танилцуулж байхад И.Мөнхбат нь малын индекжүүлсэн даатгал төлөгдөөгүй улмаас хасагдаж хамт шалгаруулалтанд орсон Я.Б.Б-- нь дэмжигдэж Хөвсгөл аймгийн хүнс хөдөө аж ахуйн гаэар луу материал нь дэмжигдэж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70-р тал/
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ 2 дугаар багт өөрийн нөхөр Эрдэнэбат болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын үед улсын аварга малчин болох шалгаруултанд би өөрийн нөхрийн хамт оролцсон юм.Тухайн үед улсын аварга малчин болох шалгаруулалтад манай Тосонцэнгэл сумын малчид хамрагдан оролцож нийт 2 малчин өрх дээрхи улсын аварга малчны шалгаруултад тэнцэж дараагийн шатны шалгаруулалт руу материал явсан. Тэгээд манай сумын Б.Б-- гэж айл улсын аварга малчны болзлыг хангасан байна гэж дүгнэгдэн 2019 оны 01 дүгээр сарын үед улсын аварга малчин болсон юм...Би 2018 оны 12 дугаар сарын эхэн үед Тосонцэнгэл сумын ЗДТГ-т хүрэлцэн очиж улсын аварга малчны шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлээд явж байх үед манай сумын ЗДТГ-н нийгмийн даатгалын байцаагч Д.Л-гийн албан өрөөнд Б.Б-- гэж улсын аварга малчин болсон хүний эхнэр Д.О- орж ирээд Д.Л- байцаагчтай “Нийгмийн даатгал төлсөн гэсэн тодорхойлолт авъя гэсэн юм” гэтэл Д.Л- байцаагч хариуд нь “Чи нийгмийн даатгал төлөөгүй учраас би чамд тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй байна” гэж хэлэхэд Д.О- гараад явсан. Би тэр үед Д.О- гэж хүнийг нийгмийн даатгал төлөөгүй юм байна. Нийгмийн даатгал төлөөгүй юм чинь аварга малчин болох боломжгүй юм байна гэж дотроо бодож байсан юм. Тэгтэл удалгүй Улсын аварга малчнаар Б.Б-- гэж малчин өрх шалгарсан байна гэсэн мэдээллийг сонсоод Нийгмийн даатгалын хэлтэст Б.Б-- болон Д.О- нарын нийгмийн даатгал төлөгдсөн байдлыг шалгуулахаар өргөдөл бичсэн. Удалгүй Нийгмийн даатгалаас хариу ирэхээр нь танилцтал “Б.Б-- болон Д.О- нар 2016,2017,2018 онуудын нийгмийн даатгалыг төлөөгүй байхад Тосонцэнгэл сумьн ЗДТГ-н Нийгмийн даатгалын байцаагч дээрхи хүмүүст нийгмийн даатгалыг төлсөн гэсэн тодорхойлолтыг хуурамчаар гаргаж өгсөн байна. Таниас хүлцэл өчье гэсэн хариу ирсэн байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р тал/
Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Д.О- гэх хүнийг танихгүй. Урьд өмнө нь уулзаж байгаагүй. Надаар Д.О- гэх хүн ямар ч баримт бичиг үйлчлүүлж байгаагүй....гэх мэдүүлэг /ххийн 76-р тал/ 11 Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл улаан 4 дүгээр багг өөрийн нөхөр Б.Б-- болон хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын эхээр улсын аварга малчин болгох шалгаруулалт манай суманд явагдсан юм. Тэгээд би аварга малчин болох материалаа бүрдүүлж явж байгаад Тосонцэнгэл сумын Нийгмийн даатгалын байцаагч Д.Л-гийн өрөөнд явж ороод Д.Л- байцаагчаас “Би улсын аварга малчин шалгаруулах шалгаруулалтад оролцож байгаа юм. Одоо таниас нийгмийн өөрийнхөө болон нөхрийнхөө нийгмийн даатгал төлсөн гэх тодорхойлолт гаргуулж авах гэсэн юм. Та манай нөхөр бид хоёрыг нийгмийн даатгал төлсөн гэсэн тодорхойлолт гаргаад өгчихөөч” гэтэл Д.Л- ах хариуд “Танай нөхөр та хоёр Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй шүү дээ. Тийм учраас та хоёрыг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй" гээд компьютер дээрээс “Б.Б-- болон Д.О- нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй" гэсэн тодорхойлолт гаргаж өгсөн юм. Тэгэхээр нь би тэр тодорхойлолтыг нь аваад Мөрөн суманд очиж Ану төвийн хоёр давхарт байрлаж байсан бичиг хэргийн дэлгүүрт очсон. Тэгэхэд ойролцоогоор 25 орчим насны дунд зэргийн өндөртэй залуу зогсож байсан. Дараа нь би тэр хүнд “Эгч нь улсын аварга малчин болох шалгаруулалтад оролцож байгаа юм. Тэгээд сумынхаа нийгмийн даатгалын байцаагчаас тодорхойлолт гаргуулж авсан чинь ийм тодорхойлолт гаргаж өгч байна. Энэ тодорхойлолтын нийгмийн .даатгал төлөөгүй гэсэн хэсгийг нь компьютер дээрээ засаж янзлаад төлсөн болгоод өгчихөөж гэтэл тэр залуу миний өгсөн Нийгмийн даатгалын байцаагчийн шимтгэл төлөөгүй гэсэн гарын үсэг тамгатай тодорхойлолтыг засаж янзлаад төлөөгүй гэсэн хэсгийг нь төлсөн болгож бичээд надад өгөхөөр нь би тэр тодорхойлолтыг авч очоод Улсын аварга малчин шалгаруулах шалгаруулалтын материалдаа хавсаргаад өгчихсен юм. Тэгээд удалгүй ойролцоогоор нэг орчим сарын дараа манайх улсын аварга малчин болж шалгарсан. Ийм л зүйл болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хууль бус үйлдлийг мэдэж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт шинж тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.О- нь Улсын аварга малчин тодруулах шалгаруулалтанд нөхөр Б.Б-- болон өөрийн нийгмийн даатгал төлсөн гэсэн хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт 12 хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэйнөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыгүндэслэн шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан байна. Шүүгдэгч Д.О-д холбогдогч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ Эрүүгийн 1938003810409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР