Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 0308

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Н.Д

Хохирогчийн өмгөөлөгч Д.О 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-од холбогдох эрүүгийн 1925002550312 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Г.Ц

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 2-4 тоотод 16 настай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй С.С-ыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, улмаар С.С-ыг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ц-ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, жирэмсэн болгосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр

 

 

 

 

 

 

 

 

зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ: “ би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Төрсөн хүүхэддээ бүх боломжоороо туслах болно. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х мэдүүлэхдээ: “Охинд маань ийм зүйл тохиолдсонд маш их гомдолтой байна. Бид хохиролд 13 сая төгрөг нэхэмжилснээс 10 сая төгрөг өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн тухайд бидэнд гомдол санал байхгүй. Харин төрсөн хүүхдэд тэтгэмж тогтоолгох л хүсэлтэй байна. Охинд маань ийм зүйл тохиолдож хүүхэд төрүүлсэн ч гэсэн тэр төрсөн хүүхэд бидэнд аз жаргалыг авч ирсэн. Тиймээс Г.Цод хүлээлгэх ял шийтгэлийг нь хөнгөлж өгнө үү” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч С.С-ын ...“2018 оны 10 дугаар сарын дундуур гэж санаж байна, тухайн үед аав, ээж хоёр маань Улаанбаатар хот руу ажилаар явсан байсан, би 7 дугаар ангийн дүүтэйгээ гэртээ үлдсэн юм. Тухайн өдөр 13 цагийн үед Г.Ц миний гар утас руу залгаад хичээл нь тарсан уу? очлоо шүү гэхээр нь тарчихсан, гэр рүүгээ явж байна гэсэн чинь одоо удахгүй очлоо гэж хэлээд утсаа салгасан. Г.Ц бид хоёр фэйсбүүкийн чатаар чатлаж байгаад би Г.Ц-оос нэг асуулт асуусан чинь буруу хариулсан юм. Тэгээд Г.Ц нь би буруу хариулсан юм чинь шоколад аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд би шоколадаа өгөх гэж байна гэж ойлгосон юм. Тэгээд гэртээ орсон чинь Г.Ц ирээгүй байсан. Тэгэхээр нь би Г.Ц-ын гар утас руу залгасан чинь удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд 5 минутын дараа ирсэн. Бид хоёр манай гэрт орсон. Нэг давхар зуухгүй байсан болохоор гэр маань хүйтэн байхаар нь бид хоёр 2 давхар руу гарсан. Г.Ц нь матрасс дээр суугаад даараад байна хөнжил өгөөч гэхээр нь хөнжил авч өгсөн. Тэгтэл намайг хажуугаар хэвтээч гэхээр нь юм дуугараагүй, орны урд суусан чинь намайг хөнжилдөө оруулсан. Тэгээд Г.Ц нь намайг үнсээд дээр гараад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд хөдлөхөөр нь би болиочээ гээд толгой, нүүр рүү цохиж байхад босоод шууд гараад явсан. Юу болоод өнгөрөв гэхийн зуургүй л болсон юм. Тэгээд удаачгүй манай гэрээс яваад өгсөн. Дараа нь надтай чатлахдаа сарын юм чинь ирсэн үү гэхээр нь үгүй ээ ирээгүй гэсэн чинь би бэлгэвчтэй байсан шүү гэж хэлсэн. Би тухайн үед бэлгэвчийг нь хараагүй. Г.Ц босож ирээд намайг матрассруу түлхсэн. Тэгээд миний биеийн тамирын өмдийг тайлсан, дотоожийг болохоор нэг хөлийг нь тайлаад өрөөсөн гуянд нь үлдээхээр нь би урдаас нь цохисон, түлхсэн, үснээс нь зулгаасан боловч болиогүй. Тэгээд миний дээр гарчихаад босож өгөхгүй байсан. Бас миний гарыг гараараа барьчихсан юм. Тэгээд миний дээр хөдөлж байгаад боссон. Би тухайн үед уйлаад л хоцорсон юм. Тэгээд босоод дотоожоо өмсөхөд миний бэлэг эрхтнээс нойтон зунгааралдсан цагаан юм, хажуугаар нь жаахан цус гарч байхаар нь сарын тэмдэг ирсэн юм байна гэж бодоод ариун цэврийн хэрэглэл хийсэн. Тэгээд хоёр, гурван хоног миний бэлэг эрхтний орчим өвдөж байгаад зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16, 17-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х-ын ... “2019 оны 04 дүгээр сарын 08-ний орой гэртээ байж байтал миний охин С.С нь гал тогооны өрөөнд хөхөө цэвэрлээд сууж байгаад ээжээ миний хөхнөөс шингэн юм гараад байна гэхээр нь нэг талаас нь гараад байгаа юм уу, нөгөө талаас нь гарч байгаа юу гэсэн чинь үгүй ээ нэг талаас нь гэсэн юм. Би гараад ирсэн шингэн зүйлийг хуруун дээрээ авч байгаад долоогоод үзсэн чинь ямар ч амтгүй юм байсан. Тэгээд би хөхний хорт хавдартай болж байгаан биш биздээ гэж бодоод БОЭТ-ийн төрөх тасагт очоод эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн чинь 7 сартай жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Тэгээд би охиноосоо юу болсон миний охин гээд асуусан чинь

  1. өөрөө болохоор ярих сөхөөгүй л шууд уйлаад шоконд орсон юм. Тэгээд миний охин ээждээ хэн гэдгийг нь хэлчих гэсэн чинь Г.Ц гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/

 

3. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №288 дугаартай “...Магадлуулагч нь 26-27 долоо хоногтой жирэмсэн байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №4171 дугаартай ...“Г.Ц нь С.Б-гийн биологийн эцэг байх боломжтой байна. Г.Ц нь С.Б-гийн биологийн эцэг байх магадлал 99.99% байна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 41 -р хуудас/ өсвөр насны хохирогч С.С-ын насыг тоолох ажиллагааны тэмдэглэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр насанд хүрээгүй хохирогч С.С-ыг түүний хүсэл зоригийн эсрэг хүчиндэж улмаар жирэмсэн болгосон гэмт  хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох насанд хүрээгүй хохирогч С.С-ын мэдүүлэг, гэрч П.Х-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний 288 болон 4171 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч Г.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдож байна. Иймд Шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан 16 настай /18 насанд хүрээгүй/ хүнийг хүчиндэж, улмаар жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохиролд 10 сая төгрөг төлөгдсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж хохирол нэхэмжлэхгүй гэсэн учир бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн харилцаа үүсдэг. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2-д зааснаар насанд хүрээгүй хохирогч С.С-аас төрсөн охин С.Бизьяад эцэг Г.Цоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.Ц-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн ял хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-од 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хатаасан цус, шүлсний дээжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг тус тус гаргаж байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ: “Г.Ц-ыг гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Гэхдээ хохирогчийн зүгээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолд дурьдаж өгөхийг хүсэж байгаа. Насанд хүрээгүй хохирогч С.С-ын сэтгэл санаа маш хүнд байсан. Тиймээс өмгөөлөгчийн хувьд “сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж болно” гэж зөвлөсний дагуу сэтгэл санааны хохиролд 13 сая төгрөг нэхэмжилсэн. Гэхдээ энэ мөнгө хий хоосон зүйл биш юм. С.С-ыг төрснөөс хойш хүүхдэд зарцуулсан сүү, тэжээл, асаргаа сувилгаатай холбоотой бүхий л баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогчид 10 сая төгрөг өгсөн. Хэдийгээр 13 сая гаран төгрөг нэхэмжилсэн ч гэсэн зөрүү 3 сая гаран төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн учраас бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэх боломжтой байна.  С.С-аас төрсөн хүүхдийг хүчингийн гэмт хэргийн улмаас бий болсон үр дагавар гэж хэлэхээс өөрөөр юу гэж тайлбарлахыг мэдэхгүй байна. Тиймээс тэр хүүхдийн тэтгэврийн асуудлыг иргэний журмаар тусад нь биш эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх боломжтой, үүнийг хуулиар хориглоогүй. Шүүгдэгч Г.Ц хүүхдийн эцэг гэдэг нь тогтоогдсон, мөн өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас хүүхдийн тэтгэлгийн асуудлыг энэ хэрэгтэй хамтад нь шийдвэрлэж, шийтгэх тогтоолд дурьдаж өгнө үү. Энэ хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна. Г.Ц нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ эсэргээр мэдүүлж байсан ч гэсэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Насанд хүрээгүй хохирогч С.С шүүхэд бичиж өгсөн хүсэлтдээ “өөрийг нь хүсэж хийсэн гэж мэдүүлж байсанд нь үнэхээр гомдолтой байна” гэж бичсэн байна. С.С-ын ар гэрийнхэн нь охиноо жирэмсэн болсон гэдгийг мэдээд эхэндээ маш ихээр цочирдож мөн С.С-ын аав нь тогтсон ажилгүй, ээж нь эрхэлсэн тодорхой ажилгүй байх ар гэрийн байдал болон охиныхоо ирээдүйг бодоод хүүхдийг авахуулах талаар ч бодсон гэдгийг нуугаад яахав. Гэхдээ С.С-ын төрүүлсэн хүүхэд буюу энэ гэмт хэргийн улмаас бий болсон үр дагавар нь хохирогч талд баяр баясал авч ирсэн байдаг. С.С-ын ээж П.Х охиноо бодоод ял шийтгэлийн талаар хэлэх саналгүй гэж байна. С.Сын ар гэрийн эдийн засгийн байдал хүнд байдаг. Охиноо үзүүлэхээр амьжиргааны ганц зүйл болох машинаа хүртэл 2-хон сая төгрөгөөр зарсан байдаг. Тиймээс хүүхдийг тэжээн тэтгэх тэтгэлгийн асуудал маш чухал байна. Хичнээн гомдолтой байгаа ч гэсэн ял шийтгэлийг нь хөнгөн оноож өгнө үү гэх С.Сын ээжийн санал цаанаа  учиртай гэж бодож байна. Учир нь энэ хүмүүс 10 сая төгрөг авсандаа биш тухайн хүүхдийг өсгөж хүн болгоход гарах зардлыг хүүхдийн эцэг Г.Ц ч мөн адил хариуцах ёстой гэдэг үүднээс хөнгөн ял оноохыг хүссэн байх” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа учраас өмгөөлөгч миний зүгээс гэм буруугийн талаар маргах зүйл алга байна. Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн саналыг үгүйсгэхгүй. Г.Ц-ын ээж, аав, ах дүү нар нь хүүхдүүдийн ирээдүйг бодож аль болох хохирол төлбөрийг бүрэн төлөхийг хичээсэн. Гэхдээ хашаа байшин нь хангалттай үнэд хүрч зарагдаж чадаагүй, 8 сая төгрөгөөр зарж, ах дүү нар нь нэмж  2 сая төгрөг бөөгнүүлж нийт 10 сая төгрөг болгож хохирогчийн ар гэрт өгсөн. Үлдсэн 3 сая төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг сонслоо. Г.Ц хүүхдийн эцэг нь мөн учраас хүүхдийн тэтгэврийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Г.Ц нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Энэ хэргийн улмаас хохирогч С.С хүүхэд төрүүлсэн, төрсөн хүүхдийг буруутгаж ярихыг хүсэхгүй байна. Хүүхдийг өсгөхөд зардал гарч байгааг ойлгож, аль болох тусалж дэмжихийн тулд чадах чинээгээрээ 10 сая төгрөгийг өгсөн. Г.Ц нь С.С-д хайртай дуртай гэж хэлээгүй ч гэсэн шохоорхдог байсан гэдгээ өөрөө хэлж байна. Гэвч ийм зүйл болсонд харамсаж байгаа. Хүүхдийн тэтгэврийг асуудлыг эсэргүүцэж маргаагүй, хуулийн дагуу төлөхөө илэрхийлсэн. Гэхдээ С.С-ыг 7 сартай жирэмсэн байхад нь хүүхдийг нь авахуулах шийдвэрийг хохирогчийн эцэг эх нь гаргаж байхад Г.Ц-ын эцэг, эх эсэргүүцэж байсан гэдгийг хэлмээр байна. Эндээс харвал С.С-аас төрсөн хүүхдийг алаг үзсэн, буруутгасан зүйл байгаагүй юм. Шүүгдэгч Г.Ц нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, хохирлыг төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулах хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялыг 1 жилээр тогтоож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч С.С-ын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х-ын мэдүүлэг, шинжээчийн 288 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын ДНХ-н шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Г.Ц-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Уртын голын 2-4 тоотод 16 настай С.С-ыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, С.Сыг жирэмсэн болгосон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан арван дөрөвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсны улмаас хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон хэргийн үйл баримт, хуулийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, улсын яллагч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн нөхөн төлөгдөх, арилах боломжгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 10 сая төгрөгийн хохирлыг сайн дураар төлсөн байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гэм хорын нэхэмжлэлийг сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, түүний нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х-ын гаргасан “хүүхдийн эцгийг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” хүсэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Мянган овогт Ганхуягийн Г.Ц-ыг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б овгийн С-ын Б ийн эцэг болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 41 дүгээр зүйлийн 41.2.1 дэх хэсэгт зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг Орхон аймагт тогтоосон амьжиргааны доод түвшиний 50 хувиар тооцон Г.Ц-оос сар бүр гаргуулан өсвөр насны хохирогч С.С, түүний хууль ёсны төлөөлөгч П.Х нарт олгохоор тогтоох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан насанд хүрээгүй хохирогч С.С түүний хүүхэд С.Бизъяа, шүүгдэгч Г.Ц нараас харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан гэх хатаасан цус, хатаасан шүлс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                                             

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан 18 насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-од оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар М овогт Г.Ц-ыг 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Бо овгийн С-ын Б  ийн эцэг болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 41 дүгээр зүйлийн 41.2.1 дэх хэсэгт зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг Орхон аймагт тогтоосон амьжиргааны доод түвшиний 50 хувиар тооцон Г.Цоос сар бүр гаргуулан өсвөр насны хохирогч С.С, түүний хууль ёсны төлөөлөгч П.Х нарт олгохоор тогтоосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн насанд хүрээгүй хохирогч С.С түүний хүүхэд С.Б, шүүгдэгч Г.Ц нараас харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан гэх хатаасан цус, хатаасан шүлс зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

          7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС